Семинар
Иохан 3:14–17


Иохан 3:14–17

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул”

Jesus returns to the garden again to continue to pray and suffers great pain.

Иохан 3-т цэдэглэснээр, Есүс “Хүний Хүү ч бас өргөгдөх учиртай нь Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байхын тулд билээ” (Иохан 3:14–15) хэмээн хэлэхдээ Өөрийн цагаатгагч золиосын талаар Никодемд заажээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид Аврагчийн болон Түүний цагаатгагч золиосын тухай судлахад цаг гаргаснаар Түүний хүчийг хүлээн авах өөр нэгэн чухал түлхүүрийг хэрэглэхийг хүсдэг. Энэ нь Түүнд итгэж, Түүнийг дагахыг сонгох явдал юм” гэж заасан (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” Ensign, May 2017, 40 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 26). Энэ хичээл нь Есүс Христийн Цагаатгалын тухай илүү ихийг сурч мэдсэнээр Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлэн бэхжүүлэх боломжийг танд олгоно.

Есүс Христийн Цагаатгал. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэний цагаатгагч золиосыг ‘Цагаатгал,’ ‘Цагаатгалын боломж олгогч хүч,’ ‘Цагаатгалыг амьдралдаа хэрэгжүүлэх,’ ‘Цагаатгалаар дамжуулан хүчирхэгжих’ гэх мэт товч утгатай үгсээр төлөөлүүлэх нь сургаалын хувьд дутуу дулимаг юм.  …Тусламж, эдгэрэл, өршөөл, хүч чадал гуйж болох ‘Цагаатгал’ хэмээх хэлбэр дүрсгүй биет гэж байдаггүй. … Бид бүх хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гол үйл явдал болох Аврагчийн цагаатгагч золиосыг Өөртэй нь онцгойлон холбож ойлгох юм бол үүнийг хамгийн сайн ойлгож, талархан ханддаг болно” гэж заасан (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” Ensign, May 2017, 40 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 26).

Суралцагчийн бэлтгэл: Есүс Христийн Цагаатгалын талаар гүн гүнзгий утга агуулгатай зүйлийг зааж сургасан судрын хэсэг эсвэл Ерөнхий чуулганы мэдэгдлийг олоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн Цагаатгал гэж юу вэ?

Аврагчийн дараах зураг, мэдэгдлүүдийг үзүүлж болох юм. Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ мэдэгдлүүдийг гүйцээж бичихэд эсвэл мэдэгдэл бүрийг хэрхэн гүйцээхээ хамтрагчидтайгаа ярилцахад урина уу. Үүний дараа хэрэв хүсвэл гүйцээж бөглөсөн мэдэгдлээ ангийнхантайгаа хуваалцах цагийг суралцагчдад гаргаж өгөөрэй.

Jesus Christ depicted kneeling at the base of a tree in the Garden of Gethsemane during the Atonement. Christ has His hands clasped as He prays.
Christ hanging on a cross at Calvary. Two thieves, also hanging on crosses are at the left and right of Christ. Numerous observers, including Mary, the mother of Christ, Mary Magdalene, other mourners and Roman soldiers are gathered around the crosses. Thunder clouds are gathering in the sky.

Гетсемани болон загалмай дээрх Есүсийн зургуудыг үзээд, Есүс Христийн Цагаатгалын тухай мэддэг зүйлээ бод.

Судлах тэмдэглэлдээ дараах мэдэгдлүүдийг гүйцээж бичнэ үү.

  • Тэнгэрлэг Эцэг … тулд биднийг цагаатгахаар Есүс Христийг дэлхий рүү илгээсэн.

  • Есүсийн Гетсеманид туулж мэдэрсэн зарим зүйлийг дурдвал …

  • Есүс … учир загалмай дээр амиа өгсөн.

  • Хэрэв Есүс Гетсеманид зовж шаналан, загалмай дээр амиа өгөөгүй байсан бол …

Та энэ хичээлээр Есүс Христийн Цагаатгал болон Тэнгэрлэг Эцэг Хүүгээ дэлхий рүү илгээснээр үзүүлсэн хайрын талаар илүү ихийг олж мэдэх болно. Суралцах явцдаа Есүс Христийн таны төлөө гаргасан золиост илүү их талархаж, Түүнд итгэх итгэлийг тань өсгөн нэмэгдүүлэхэд туслах Ариун Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуулаарай.

Color Handouts Icon

⁠Суралцагчдад дараах тараах материалын хуулбарыг өгөөд, материалаа ашиглан бие даан ажиллах боломжийг олгож болох юм. Судалж буй сүнслэг агуулга дээрээ бодол санаагаа төвлөрүүлэхэд суралцагчдад туслах сүмийн дууллын хөгжмийг намуухан тоглуулж болно.

Аврагчийн Цагаатгал

Дараах судрын хэсгүүд болон мэдэгдэл нь Есүс Христийн Цагаатгалын тухай заадаг. Эдгээр эх сурвалжийг (эсвэл Аврагчийн Цагаатгалын талаар сурч мэдэхийг хүссэн зүйлээ эсвэл энэ хичээлээс өмнө олсон бусад эх сурвалжийг) уншихад 10-аас 15 минут зарцуулна уу. Та уншиж байхдаа эдгээр эх сурвалж бүр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таны төлөө юуг, яагаад хийснийг илүү сайн ойлгоход хэрхэн тусалж байгаа талаар бодоорой.

Далын ахлагч Тэд Р.Каллистэр ийн заасан.

Brother Tad R. Callister, Sunday school General President. Official Portrait 2018.

Тэгвэл Есүс Христийн Цагаатгал гэж юу вэ? Нэг талаас энэ нь Гетсеманийн цэцэрлэгээс эхлээд, загалмай дээр үргэлжилж мөн Аврагч булшнаас амилснаар оргилдоо хүрсэн, дараалсан үйл явдлууд юм. Энэ бол бидний хүн нэг бүрийг гэсэн цаглашгүй их хайраар хөглөгдөн хийсэн зүйл. Үүнийг хийхэд нүгэлгүй нэгэн байх мөн элементүүдийг байтугай үхлийг захирах хязгааргүй хүчтэй, бидний бүх гэм нүгэл хийгээд өвчин шаналлын үр дагаврыг даван гарах дуусашгүй хүч чадавхтай, бүх зүйлийн доор бууж ирсэн нэгэн шаардлагатай байв [ Сургаал ба Гэрээ 88:6 -г үзнэ үү]. Энэ бол Есүс Христийн үйл хэрэг буюу Түүний Цагаатгал байсан.

Тэгвэл үүний зорилго юу байсан бэ? Энэ нь биднийг Бурханы оршихуйд эргүүлэн авчирч, Түүнтэй илүү адилхан болгох, баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авах боломжийг бидэнд олгох явдал байсан юм. Үүнийг дараах дөрвөн саадыг давснаар гүйцэтгэсэн. Үүнд:

1. Бие махбодын үхэл

2. Адам болон бидний гэм нүглийн улмаас ирэх сүнсний үхэл

3. Бидний зовлон, сул дорой чанар

4. Бидний сул тал ба төгс бус байдал

(Тэд Р.Каллистэр, “Есүс Христийн Цагаатгал,” Ensign, May 2019, 85 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103)

Handout on the Savior’s atonement
  • Есүс Христийн болон Түүний Цагаатгалын талаар судалж байхад танд ямар мэдрэмж төрсөн бэ эсвэл та ямар ойлголт олж авсан бэ?

Тараах материалыг хийж дууссаны дараа эцсийн асуултын хариултаа ангийнхантайгаа эсвэл жижиг бүлэг дотроо хуваалцахад суралцагчдыг урьж болно. Мөн суралцагчдад тараах материалыг судалж байхад гарч ирсэн ямар нэгэн асуултаа асуух боломж олгох нь тустай байж болох юм.

Эцэг Хүүгээ илгээсэн нь Түүний хайрыг хэрхэн харуулдаг вэ?

Аврагч Цагаатгалынхаа тухай Никодемд заахдаа ( Иохан 3:14–17 -г үзнэ үү) Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ маш их хайрладаг тул Төрсөн Ганц Хүүгээ биднийг цагаатгахаар илгээсэн гэсэн үнэнийг онцолсон.

Тэнгэрлэг Эцэгийн хайр хэрхэн Аврагчийн Цагаатгалаар илэрдэг тухай Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Төлөөлөгч Иоханы “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн” ( Иохан 3:16) гэж тунхагласнаас өөр юу ч Бурханы хайрын хэмжээлшгүй хүч, төгс чанарыг нотлон харуулж чадахгүй. “Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм” ( Ром 8:32) гэж өөр нэг төлөөлөгч бичжээ. Тэнгэрлэг Эцэг маань бидний нүглийн төлөө төсөөлөхийн аргагүй зовлон шаналлыг үүрүүлэхээр Хүүгээ илгээхдээ хэчнээн их уй гашуу амссаныг бодоод үз дээ. Энэ бол бид бүгдийг хайрладаг Түүний хайрын агуу нотолгоо юм!

(Даллин Х.Өүкс, “Хайр ба хууль,” Ensign, Nov. 2009, 26 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 29)

  • Та энэ мэдэгдлээс юу сурч мэдсэн бэ?

ChurchofJesusChrist.org дээрх “For God So Loved the World” (4:48) видео бичлэгийг үзээд, Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёр хайраа хэрхэн үзүүлдгийг олж мэднэ үү.

Christ hanging on a cross at Calvary. Two thieves, also hanging on crosses are at the left and right of Christ. Numerous observers, including Mary, the mother of Christ, Mary Magdalene, other mourners and Roman soldiers are gathered around the crosses. Thunder clouds are gathering in the sky.

Суралцагчдад Есүс Христийн талаарх бодол санаа эсвэл гэрчлэлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэх цаг гаргаж өгч болох юм. Бичиж дууссаных нь дараа, хүсвэл хэдэн суралцагч бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Би Есүс Христийн Цагаатгалаараа дамжуулан өгдөг хүчээс хэрхэн хүртэх боломжтой вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христийн хүчийг амьдралдаа урин авчрах талаар ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бүх хүнд амилуулалтыг бодит болгосон бөгөөд нүглээ наманчлан, шаардлагатай ёслол, гэрээнүүдийг хүлээн авч, тэдгээрийг сахидаг хүмүүст мөнх амьдралыг боломжтой болгосон Есүс Христийн Цагаатгалыг Түүний номлол хэмээн авч үздэг. …

… Гэрээнүүд маань биднийг Түүнтэй холбож, бидэнд бурханлаг хүч чадал авчирдаг. Бид итгэлтэй шавь нарын хувьд наманчлан, Аврагчийг дагаж, баптисмын ус руу ордог. Бид бусад чухал ёслолыг хүлээн авахын тулд гэрээний замаар үргэлжлүүлэн алхдаг билээ. …

Гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэйчүүд Аврагчийн хүчийг хүлээн авах замдаа юуг ч саад болгуулахгүйн тулд өөрсдийгөө дэлхийд толбогүй байлгах арга замуудыг эрэлхийлдэг.

(Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” Ensign, May 2017, 40, 41 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25, 27)

Есүс Христ ба Түүний хүч миний амьдралд нөлөөлж байгааг би яаж мэдэх вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан.

Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Хэрэв та өнөөдөр Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн бол энэ нь [Есүс Христийн] Цагаатгал таны амьдралд нөлөөлж байгаагийн нотолгоо байж болох юм. Энэ болон өөр олон шалтгааны учир та Ариун Сүнсний өдөөлтийг урин авчирдаг газарт байж, ажил үүрэг гүйцэтгэх юм бол сайн сайхан байх болно.

(Henry B. Eyring, “Gifts of the Spirit for Hard Times,” Ensign, June 2007, 23)

Би Есүс Христийн Цагаатгалын талаар хаанаас илүү ихийг сурч мэдэж болох вэ?

Atonement of Jesus Christ” (ChurchofJesusChrist.org) гэх Gospel Topics-ийн нийтлэл эсвэл Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дахь “ Цагаатгах, Цагаатгал ”-ыг судлах замаар Аврагч болон Түүний Цагаатгалын тухай ойлголтоо гүнзгийрүүлэх талаар бодож үзээрэй. Эдгээр судраас суралцахад туслах материалд Аврагчийн Цагаатгалын талаар заадаг үнэ цэнтэй ойлголт, судар, хэлсэн үг, видео бичлэг болон бусад эх сурвалж агуулагддаг.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Номлогчийн хичээлд бэлтгэх

Өөрсдийгөө номлогч болсноор мөн хэн нэгэнд Есүс Христ, Түүний Цагаатгалын талаар заахаар бэлдэх хэрэгтэй гэж төсөөлөхөд суралцагчдыг уриарай. Суралцагчдыг “Есүс Христийн Цагаатгал” гэсэн гарчигтайМиний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлийн удирдамжийн (2019) 51–52-р хуудсан дээрх хэсгийг судлахад урина уу. Тухайн эх сурвалжаас сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн 5-аас 10 минутын хичээлийн тойм бэлдэхэд тэднийг уриарай.Суралцагчдыг тоймоо бэлдэж дууссаны дараа ангийг хуваагаад, хичээлээ хамтрагчдаа эсвэл жижиг бүлэг дотроо ээлжлэн заахад урь. Эсвэл хэдэн суралцагч сайн дураараа хичээлээ ангийнхантайгаа хуваалцаж болно.

Есүс Христэд итгэх итгэл маань миний амьдралд нөлөөлөх боломжийг Түүнд хэрхэн олгох вэ?

Есүс Христийн Цагаатгалын ач холбогдлыг хүмүүст ойлгуулахад туслах зориулалттай товхимол бүтээхэд суралцагчдыг урина уу. Энэ үйл ажиллагаанд бэлдэхэд туслах Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А. Бэднарын “The Atonement and the Journey of Mortality” (Ensign, Apr. 2012, 40–47) хэлсэн үгийг судлахад суралцагчдыг урь. Суралцагчид ахлагч Бэднарын нийтлэлийг ашиглан товхимлынхоо гарчиг, агуулгыг хийж болно.

Есүс Христ Өөр лүү нь хардаг хүмүүсийг эдгээж чадна

Энэ суралцах үйл ажиллагаагаар дараах зургуудыг үзүүлж болох юм.

Christ hanging on a cross at Calvary. Two thieves, also hanging on crosses are at the left and right of Christ. Numerous observers, including Mary, the mother of Christ, Mary Magdalene, other mourners and Roman soldiers are gathered around the crosses. Thunder clouds are gathering in the sky. The Old Testament prophet Moses pointing to a staff with a brass serpent attached to the top. The painting illustrates the event wherein Moses promised the Israelites that they would be saved from the fiery serpents if they looked at the brass serpent.

Иохан 3:14–16 -д цэдэглэснээр, Есүс Христ удахгүй тохиох гэж байгаа Өөрийн Цовдлуулалтыг Мосегийн цөлд гуулин могойг өргөсөнтэй харьцуулсан. Суралцагчдыг Иохан 3:14–16 , 1 Нифай 17:40–41 , Алма 33:18–22 -ыг судлаад, Мосегийн амьдарч байсан цаг үед болсон энэ үйл явдал Есүс Христийн Цовдлуулалт болон Цагаатгалтай хэрхэн холбоотой болохыг олж мэдэхэд уриарай.