Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 8


Төгс эзэмших сургаалын давтлага 8

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх

A Bolivian boy reading scriptures.

Судрын хэсгүүд болон тэдгээрт заасан үнэнүүдийг санах нь танд олон янзаар тусална. Жилийн туршид таныг Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын 24 хэсгийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэг бүрийг цээжлэхэд уриална. Энэхүү хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын эхний 11 хэсгийн зарим судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд танд туслах зорилготой.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын хэсгүүдийг цээжлэхэд зориулж үзүүлэн таниулах материал бэлтгэхдээ хайчлах Сүмийн хуучин сэтгүүлүүдийн хэд хэдэн хувийг авчрахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг авч үзэх хичээл бүрийг семинарын үеэр заасан байхад анхаарахын тулд бүс нутгийг хариуцсан захирлын эсвэл зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

Энэ хичээлийн үйл ажиллагаанд зориулж дараах эд зүйлсийг ангид авчир. Үүнд: Сүмийн хэд хэдэн хуучин сэтгүүл, хэдэн хайч, цавуу, өнгийн цаас, тодруулагч болон будгийн харандаа. Түүнчлэн суралцагчид зураг эсвэл дүрсийг Сүмийн медиа сангаас хайхдаа өөрсдийн төхөөрөмжүүдийг ашиглаж болно.

Цээжлэхэд туслах үзүүлэнгүүдийг ашиглах

Цээжлэхэд туслах үзүүлэн ашиглахын ач тусыг үзүүлэхийн тулд үзүүлэнт хичээлийг ашиглах талаар бодож үз.

Үүнийг гүйцэтгэх нэг арга бол ямар нэгэн жишээг тайлбарлаад эсвэл эд зүйлсийн жагсаалтыг нэрлээд, өгсөн мэдээллийг давтаж хэлэхийг суралцагчдаас хүсэх явдал юм. Дараа нь зураг эсвэл зурсан зураг гэх мэт үзүүлэн харуулах материал ашиглах эсвэл өөр нэг жишээ тайлбарлан, эд зүйлсийн жагсаалтыг нэрлэн, өгсөн мэдээллийг давтаж хэлэхийг суралцагчдаас хүс. Хоёр арга барилын аль нь өгсөн мэдээллийг санах явцыг илүү хялбаршуулж байгааг суралцагчдаас асуу.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг цээжлэх нь Аврагчийн үгийг санаж, хэрэгтэй үед цээжээрээ хэлэхэд тэдэнд тусална. Судруудыг цээжлэхэд туслах олон арга зам бий. Энэхүү хичээл нь үзүүлэн ашиглан Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгийн тодорхой түлхүүр үг хэллэгийг мартахгүйгээр цээжлэхэд туслах дээр төвлөрөх болно.

Дараах нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын эхний 11 хэсгийн жагсаалт юм. Хэрэв та хараахан тэмдэглээгүй байвал эдгээр судрын хэсгийг түлхүүр үг хэллэгийн хамт тэмдэглэх талаар бодож үз.

Color Handouts Icon

Дараах тараах материалыг үзүүл. Энэ нь суралцагчдад дараагийн үйл ажиллагааны үеэр үзүүлэнгээ хийж дуустлаа үүнийг харах боломж олгоно.

Doctrinal Master - Matthew - John

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Лук 2:10–12

“Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.”

Иохан 3:5

“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.”

Иохан 3:16

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.”

Матай 5:14–16

“Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.”

Матай 11:28–30

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

Maтай 16:15–19

“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв.

Иохан 7:17

“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.”

Maтай 22:36–39

“Чи Бурхан Эзэнээ хайрла. … Чи хөршөө … хайрла.”

Лук 22:19–20

“Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ айлдав.

Иохан 17:3

“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”

Лук 24:36–39

“Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.”

Үзүүлэн бүтээх

Ангийн хэмжээнээс хамааран дараах үйл ажиллагааг ганцаарчлан, хосоороо эсвэл жижиг бүлгээр гүйцэтгэж болно. Боломжтой бол суралцагчдад ашиглуулах зорилгоор Сүмийн хуучин сэтгүүлүүд авчир. Хэрэв хэвлэсэн зураг байхгүй бол цаасан дээр өөрсдөө зураг зурахыг суралцагчдаас хүс. Суралцагчидтай хамт үзүүлэн бүтээхийг бод. Энэ үйл ажиллагааны төгсгөлд үзүүлэнгээ хуваалцахад суралцагчдыг урь.

Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын эхний 11 хэсгийн нэг судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг санахад туслах зургийг хайж олох юм уу зур. Таны бүтээлд судрын түлхүүр үг хэллэгийг бүхэлд нь санахад туслах нэг эсвэл хоёр зураг эсвэл судрын түлхүүр үг хэллэг бүрд зориулсан өөр зураг орсон байж болно. Бүтээл дээрээ ажиллах зуураа таны төвлөрөн ажиллаж буй судрын хэсэг Есүс Христтэй болон Түүний сайн мэдээтэй хэрхэн холбогдож байгааг бод.

Суралцагчдыг гүйцэтгэж дууссаны дараа бүтээлээ ангийнхаа бусад суралцагчтай хуваалцахад урь.

Цаг байвал суралцагчид мөн гэр бүлийн үдэш, гэр бүлээрээ судраас суралцахдаа ашиглаж болох сонгосон судрынхаа хэсгийн талаар богино хичээл бэлдэж болох юм. Суралцагчдыг хичээлийнхээ үеэр бүтээсэн үзүүлэн харуулах материалаа ашиглах арга зам хайж олоход урь. Дараах асуултууд хичээлээ бэлдэхэд нь суралцагчдыг чиглүүлж болох юм.

  • Энэхүү судрын хэсэг бидэнд Есүс Христ ба Түүний сайн мэдээний талаар ойлгоход хэрхэн тусалж байна вэ?

  • Энэхүү судрын хэсэгт заасан үнэнүүд таны амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Энэ судрын хэсэгт заасан үнэнтэй холбоотой ямар ямар туршлага танд байдаг вэ?

Суралцагчдыг судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бие даан цээжлэх дадлага хийхэд урамшуулах талаар бодож үз. Тэд бүр зарим судрын хэсгийг бүхэлд нь цээжилж ч болох юм.