Семинар
Maтай 19–20; Maрк 10; Лук 18


Maтай 19–20; Maрк 10; Лук 18

Тойм

Есүс Христ гэрлэлт ба гэр бүл салалтын талаарх асуултад хариулж, үнэнийг заасан. Тэрээр баян залууг эд баялгаа зарж, Өөрийг нь дагахад хайраар урьсан. Тэрээр мөн Өөрийнх нь болон Тэнгэрлэг Эцэгийн биднийг гэсэн хайр, энэрлийг харуулдаг усан үзмийн талбайд ажиллагсдын тухай сургаалт зүйрлэлийг хуваалцсан.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Maтай 19:1–12

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь ирээдүйд аз жаргалтай, мөнхийн гэр бүлтэй болох арга замыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн бий болгосныг ойлгоход тэдэнд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг аз жаргалтай гэрлэлтэд өөрсдийгөө бэлтгэхийн тулд одооноос эхлэн юу хийж болох талаар бодоход урь. Тэднийг аз жаргалтай, зөв шударга гэрлэсэн таньдаг хүнээсээ зөвлөгөө авахаар эрэлхийлэхийг уриал.

  • Эд зүйл: Унадаг дугуйны дугуй эсвэл голдоо бултай бусад дугуй

  • Үг хэлэх зочин: Тойрог, салбар, гадас эсвэл дүүргийнхээ гэрлэсэн хосыг ангид ирж, гэрлэлт хэрхэн тэдэнд аз жаргал авчирдаг, Аврагч хэрхэн тэдний гэрлэлтэд тусалсан талаар тайлбарлахад урих талаар бодож үз. Тэднийг урихын өмнө орон нутгийн удирдагч болон ИС-ын зохицуулагчаас зөвшөөрөл авсан байхад анхаар.

  • Видео:Expressions of Love” (3:26); “The Eternal Blessings of Marriage” (цагийн код 15:02; 6:23-аас 8:40 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд, гэрлэлтийн талаарх бодол санаагаа нэрээ нууцлан илэрхийлэхэд зориулан онлайн судалгаа авах хэрэгслийг ашиглах талаар бодож үз.

Матай 19:16–30; Марк 10:17–31

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдыг Аврагчийг илүү сайн дагахыг эрэлхийлснээр Тэрээр тэднээр юу хийлгэхийг хүсдэг талаар Түүнээс суралцахад урамшуулна.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хэн нэгэн тэднийг засаж залруулсанд талархаж байсан үеэ эргэн санахад урь. Юун дээрээ ажиллах шаардлагатай байгааг олж харахад туслах нь хэрхэн хайрын илрэл байж болох вэ?

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Багш нарт зориулсан, “Мөнх амьдралыг хүлээн авахын тулд бид Их Эзэний биднээс шаардсан бүх зүйлээс татгалзахад бэлэн байх ёстой” гарын авлагын “Нэмэлт суралцах үйл ажиллагаа”-н дээрх санааг ашиглах талаар бодож үз. Үүнд асар их золиос гаргах ёстой байсан ч өөрчлөгдөх Аврагчийн урилгыг хүлээн авсан хүмүүсийн жишээнүүд бий.

Матай 20:1–16

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христийн Цагаатгалаараа дамжуулан өгдөг адислалуудыг хүлээн авна гэсэн итгэл найдварыг мэдрэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хүүхэд байхдаа сайн мэдээг заалгасны ачаар Их Эзэнээс хүлээн авсан адислалуудынхаа жагсаалтыг гаргахад урь. Эсвэл амьдралдаа оройтож сайн мэдээг заалгаснаар хүмүүсийн алдаж болох боломжуудын жагсаалтыг гаргаж болох юм. Суралцагчдаас гаргасан жагсаалтаасаа юу олж мэдэж болох талаар бодохыг хүс.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдаар ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн мэдэгдлийг уншуулахын оронд уг мэдэгдэл орсон “Усан үзмийн талбайд ажиллагсад” видео клипийг хуваалцах талаар бодож үз.

Төгс эзэмших сургаалын давтлага 8

Хичээлийн зорилго: Энэ хичээлийн зорилго нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын эхний 11 хэсгийн зарим судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд суралцагчдад туслах юм.Тайлбар: Төгс эзэмших сургаалын хэсгүүдийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болно. Төгс эзэмших сургаалын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үед заасан байхын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал буюу зохицуулагчийн өгсөн заах хуваарийг хар.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг цээжлэхэд зориулсан үзүүлэн хийхийн тулд хайчлах зорилгоор Сүмийн хуучин материалууд авчрахад урь.

  • Тараах материал: Төгс эзэмших сургаалын хэсгүүд ба холбогдох түлхүүр үг хэллэгүүдийн жагсаалт

  • Материал: Бичгийн хэрэгсэл, цаас, боломжтой бол хайч, цавуу, мөн Сүмийн хуучин сэтгүүл, зурагтай гарын авлагууд

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид цахим эвлүүлэг бүтээж болно. Тэд хийж дуусгаад, дэлгэцээ хуваалцан, эвлүүлгээ ангийнхандаа үзүүлж болно.

Суралцахуйгаа үнэлэх: 4

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь энэ жил Шинэ Гэрээнээс суралцах явцдаа тавьсан зорилго, сурч мэдсэн зүйлс, мэдэрсэн хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Шинэ Гэрээнээс суралцах явцад мэдэрсэн сүнслэг өсөлт хөгжлийнхөө талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Шинэ Гэрээнээс суралцах нь тэдэнд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг таньж мэдэх, хайрлах, Тэдэнд үйлчлэхэд тусалж байна уу? Тэд ямар утга учиртай туршлага хуримтлуулсан бэ?

  • Зураг: Талх ба хонины зураг

  • Уран зургийн хэрэгсэл: Цаас, өнгийн харандаа, тодруулагч эсвэл будгийн харандаа

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг талархлаа илэрхийлсэн ил захидал эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр тавих нийтлэлээ камераар хуваалцахад урь.