Матай 3; Марк 1; Лук 3
Тойм
Есүс Христийг олон түмний дунд тохинуулж эхлэхийн өмнө Баптисч Иохан бусдыг Аврагчийг дагаж, хүлээн авахад бэлтгэхийг эрэлхийлсэн. Иохан тэднийг наманчилж, баптисм хүртэхэд урьсан. Иохан Есүс Христэд баптисм хүртээсэн ба Эцэг, Ариун Сүнс хоёр Түүнийг гэрчилжээ. Энэ долоо хоногийн материалд тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан гүн гүнзгий ойлголтыг үргэлжлүүлэн эрэлхийлэхэд туслах төгс эзэмших сургаалын хичээл бас багтана.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл бүрийн өмнө юунд бэлдсэн байвал зохих талаар багш нарт санаа оноо өгөх болно.
Maтай 3:1–12; Maрк 1:1–8
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Аврагчийг хэрхэн хүлээн авч, дагаснаа; Түүнийг хүлээн авч, дагах амлалт үүргээ хэрхэн бэхжүүлж байгаагаа мөн Түүнийг хүлээн авч, дагахад бусдыг бэлтгэхэд хэрхэн тусалж болохоо тунгаан бодоход суралцагчдад туслах болно.
-
Суралцагчийн бэлтгэл: Аврагчийг хүлээн авч, дагахад бэлтгэхэд нь хэн нэгэнд туслахын тулд юу хийх, хэлэх талаараа тунгаан бодоход суралцагчдыг урь.
-
Суралцагчдад зориулсан материал: Сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгийг ашиглах
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг А, Б, В гэж хаягласан үйл ажиллагааны аль нэгийг гүйцэтгэсний дараа эхний, эсвэл хоёр, гурав дахь үйл ажиллагааг хийсэн бол хуруугаа гозойлгон харуулахад урь. Суралцагчдыг сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ хуваалцахад урь.
Лук 3:7–14
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь наманчлалыг болон тогтмол наманчилснаар хүлээн авдаг баяр баясгаланг илүү сайн ойлгоход суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг наманчлалын талаарх хандлага, туршлагаа эргэцүүлэн бодоход урь. Суралцагчид өөрсдөдөө дараахтай адил асуултуудыг тавьж болно. “Наманчлалын талаар бодоход танд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрдөг вэ? Яагаад?” “Наманчлалтай холбоотой ямар туршлага танд байдаг вэ?” “Наманчлалын талаар танд ямар асуулт байдаг вэ?”
-
Видео бичлэг: ChurchofJesusChrist.org дээрх “We Can Do Better and Be Better,” цагийн код 00:50-аас 3:26 хүртэл
-
Суралцагчдад зориулсан материал: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2011) эсвэл Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org
-
Үзүүлэх агуулга: Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоны хэлсэн мэдэгдэл
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд чатлах үйлдэл бүхий эсвэл бусад боломжтой технологийг ашиглан баяр баясгалан авчирдаг зүйлсээ хуваалцах боломжийг суралцагчдад олгох талаар бодож үз.
Матай 3:13–17, 1-р хэсэг
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христийн сайн мэдээн дэх баптисмын ач холбогдлыг ойлгож, тайлбарлахад суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн биш хайрладаг хүндээ баптисмын ач холбогдлыг хэрхэн тайлбарлахаа бодож, хичээлдээ бэлтгэхэд урь.
-
Видео бичлэг: ChurchofJesusChrist.org дээрх “The Baptism of Jesus” (2:54)
-
Үзүүлэх агуулга: Библийн газрын зураг 11, “ Шинэ Гэрээний үеийн ариун газар ”; баптисмын тухай асуулт, судрын эшлэлүүдийн жагсаалт
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хуваасан өрөөнүүдэд баптисмын ач холбогдлын тухай тайлбараа хуваалцахад суралцагчдыг урих талаар бодож үз. Энэ нь суралцагч бүрд тайлбараа хуваалцах боломж олгоно. Үүний дараа ямар байсан, юу мэдэрснээ хуваалцахад тэднийг урь.
Матай 3:13–17, 2-р хэсэг
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Бурхан Тэргүүтний гишүүн тус бүрийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад тусална. Ийн ойлгох нь тэдний амьдрал дээрх сонголтод нөлөөлж болох юм.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурхан Тэргүүтний талаар юу мэдэх, үүнийг хэрхэн мэддэг болсон мөн асуумаар байгаа зүйлсээ хуваалцахад бэлдэж ирэхэд урь.
Сүнслэг мэдлэг олж авах, 3-р хэсэг
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрлаж өгсөн эх сурвалжуудаар дамжуулан үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Бурхан эсвэл Сүмийн тухай асуулт байвал ихэвчлэн хаашаа хандаж мэдээлэл авдгаа бодоход суралцагчдыг урь. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн “Сүнслэг асуултад өгөгдөх сүнслэг хариулт гагцхүү Бурханаас ирэх ёстой” (“Иосеф Смит,” Ensign, Nov. 2014, 28, 30 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31, 33) гэсэн мэдэгдлийн утга агуулгыг тунгаан бодоход тэднийг урамшуул.
-
Тараах материал: “Шинэ мэдээллийг үнэлж дүгнэхэд туслах зарим асуулт”