Сүнслэг мэдлэг олж авах, 3-р хэсэг
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаар эрэлхийл
Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд танд туслах явдал юм. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрлаж өгсөн эх сурвалжуудаар дамжуулан үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдлыг ойлгоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та хариултыг хаанаас хайдаг вэ?
-
Ирэх долоо хоногийн цаг агаар
-
Грийнландын нийслэлийн нэр
-
Паста эсвэл будаатай хуурганы жор
Дараах асуултуудыг тунгаан бод.
-
Та мэдээллийг хайхдаа ямар эх сурвалжийг ашигласан бэ (эсвэл ихэвчлэн ашигладаг вэ)?
-
Яагаад та энэ төрлийн асуултуудын талаарх мэдээллийг авахдаа эдгээр эх сурвалжид итгэж найддаг вэ?
Бурханы өгөх хариултыг бид хаанаас олж болох вэ?
-
Та хүмүүст Бурхан, Сүм эсвэл авралын төлөвлөгөөний талаарх чухал асуултын хариултыг хаанаас хайхыг санал болгох вэ?
Бурхан, Сүм эсвэл авралын төлөвлөгөөний талаарх аливаа асуултынхаа талаар бод. Үүнд таны боддог эсвэл эргэлздэг, уншсан эсвэл сонссон мэдээлэл багтаж болно. Энэ хичээлийн тус болох зарчмуудын талаар суралцахдаа Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Дараах судрын хэсгүүдийг уншаад, эдгээр хэсэгт заасан үнэний эх сурвалжууд биднийг хэрхэн адисалж болохыг олж мэд.
-
Төгс эзэмших сургаалын үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 11 дэх догол мөр.
-
Та эдгээр судрын хэсгээс үнэний ямар ямар эх сурвалжийг олж мэдсэн бэ? Бид эдгээр эх сурвалжид яагаад бүрэн итгэж болох вэ?
-
Хүмүүст сэрэмжлүүлбэл зохих ямар ямар эх сурвалжид хүмүүс ихэвчлэн ханддаг байж болох вэ? Яагаад?
Мэдээллийн аль нэгэн эх сурвалжийг найдвартай эсэхийг мэдэхгүй байвал би яах ёстой вэ?
Өнөө үед мэдээлэл хайх хамгийн түгээмэл ашиглагддаг аргуудын нэг бол интернэт юм. Интернэтээр дамжуулан бид олон сайн мэдээллийн эх сурвалж руу орох боломжтой. Үүний зэрэгцээ бид интернэтээр маш олон найдваргүй, худал хуурмаг мэдээллийн эх сурвалж руу орох боломжтой юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л. Андэрсэн ийн сэрэмжлүүлсэн.
Интернэтэд [мэдээллийн] “үнэнийг” шалгах шүүлтүүр байхгүй. Зарим мэдээлэл хэчнээн үнэмшилтэй ч шуудхан хэлэхэд үнэн байх нь үгүй.
(Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” Ensign, Nov. 2014, 29 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 32)
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 12 дахь догол мөрийг унш. Сүнслэг асуултын хариултыг үл мэдэгдэх, найдваргүй эх сурвалжаас эрэлхийлэх нь яагаад аюултай болохыг зурж тэмдэглэж болно.
Бурхан, Сүм эсвэл авралын төлөвлөгөөний талаар шинэ мэдээлэлтэй таарвал тухайн мэдээллийн эх сурвалжийн талаар дараах асуултуудыг өөртөө тавих нь тустай. Та эдгээр асуултыг унших явцдаа тухайн эх сурвалжид итгэх, итгэхгүйгээ шийдэхэд хамгийн тустай байж болох асуултуудыг хайж ол. (Та мөн дагалдах судрын эшлэл бүрийг судалж болно.)
-
Эдгээр асуултын аль нь танд хамгийн их тус болно гэж та бодож байна вэ? Яагаад?
-
Хэн нэгэн хүн олсон мэдээллийнхээ талаар өөр юу асууж болно гэж та бодож байна вэ?
Бурхан болон Сүм эсвэл авралын төлөвлөгөөний талаарх асуулт эсвэл сонссон хэсэг мэдээллээ сонго. Дараа нь тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг ашиглан хариулт хайх дадлага хийхэд цөөн минутыг зарцуул. Бусад зүйлийн хажуугаар та
-
залбирч;
-
Сэдвийн удирдамж, Библийн толь бичиг, Судруудын удирдамж эсвэл төгс эзэмших сургаалын хэсгүүдийг ашиглан судруудыг хайж;
-
ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрээс Сайн мэдээний сэдвүүд хуудас, Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс зэргийг хайж;
-
Дараах Сүмийн материалуудаас холбогдох хэсгүүдийг уншиж: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө(товхимол, 2011) эсвэл Сайн мэдээний сэдвүүд, topics.ChurchofJesusChrist.org;
-
Хариулт олохдоо туслалцаа авах үүднээс эцэг эх, бишоп, өөрийн тойрог эсвэл салбарын өсвөр үеийнхний ахлагч эсвэл семинарын багш зэрэг өөрийн мэддэг, итгэдэг хэн нэгэнтэй холбогдож болно.
-
Та Бурхан эсвэл Сүмийн талаар шинэ мэдээлэлтэй тулгарах үед туслах юуг энэ хичээлийн үеэр олж мэдсэн бэ?
-
Таны хариулт болон мэдээлэл олж авахаар ханддаг эх сурвалжууд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт яагаад хамаатай гэж та бодож байна вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Хэрэв би тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан асуултдаа хариулт олж чадахгүй бол яах ёстой вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.
Хариулт бүр тэр даруйд ирэхгүй ч чин сэтгэлээсээ судалж, Бурханаас хариулт авахаар эрэлхийлснээр ихэнх асуултыг шийдвэрлэж чаддаг. …
Итгэл хэзээ ч асуулт бүрд хариулахыг шаарддаггүй бөгөөд заримдаа “би бүх зүйлийг мэдэхгүй ч гэсэн дагалдагчийн амьдралаар амьдрахад хангалттай зүйлийг мэднэ” гэсэн хандлагатайгаар урагш тэмүүлэх баталгаа, урам зоригийг эрэлхийлж байдаг.
Байнга итгэлдээ эргэлзэж, итгэлгүй ба итгэл багатай хүмүүсийн үгийг сонсох нь Есүс Христэд болон Сэргээлтэд итгэх итгэлийг сулруулдаг.
(Neil L. Andersen, “Faith Is Not by Chance, but by Choice,” Ensign эсвэл Liahona, Nov. 2015, 66)
Би Сүмийг орхисон хүмүүсээс хариулт эрэлхийлэхдээ яагаад болгоомжлох ёстой вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) ийн өгүүлсэн.
Зарим хүн урвагчдын байр суурин дээр үндэслэн Сүмийг судлах гэж зүтгэдэг буюу Есүсийг мэдэхийн тулд Иудастай ярилцдагтай адил. Урвасан хүмүүс орхисон зүйлийнхээ талаар биш, харин өөрсдийнхөө талаар ярих нь л элбэг байдаг.
(Нийл А.Максвэлл, “All Hell Is Moved” [Brigham Young University devotional, Nov. 8, 1977], 3, speeches.byu.edu)
Миний сонгосон мэдээллийн эх сурвалжууд надад сүнслэг байдлаар хэрхэн нөлөөлөх вэ?
ChurchofJesusChrist.org дээрх “Тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд” (9:16) видео бичлэгийг үзнэ үү. Энэхүү видео бичлэг дээр гарах өсвөр үеийнхэнд хэнийг сонсож, хариултыг хаанаас хайхаа сонгоход нь юу, хэрхэн нөлөөлж байгаа талаар олж мэд.
Мөн ChurchofJesusChrist.org дээр байгаа “Үнэний эрэлд” (3:03) видео бичлэг тус болж болох юм.