Семинар
Матай 9–10; Марк 5; Лук 9


Матай 9–10; Марк 5; Лук 9

Тойм

Есүсийг Галилд тохинуулж байх үед цус алддаг өвчтэй нэгэн эмэгтэй Түүний хувцсанд хүрээд эдгэрчээ. Их Эзэн Иаирын охиныг үхлээс амилуулсан юм. Есүс Христ Арван хоёр төлөөлөгчөө дуудан, заавар өгсөн бөгөөд номлох, тохинуулах, өвчтэй хүмүүсийг эдгээхийг үүрэг болгож, тэднийг илгээв.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Марк 5:24–34;

Матай 9:20–22

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Аврагчид итгэх итгэлээ хэрэгжүүлэх замаар өөрсдийн амьдралд Түүний хүчийг хэрхэн татах тухай ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг тусламж авахаар Есүс Христэд хандаж байсан үеэ эргэн санахад урь. Тэд мөн өөр хэн нэгний туршлагын талаар бодож болох юм.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Jesus Heals a Woman of Faith (Есүс итгэлт эмэгтэйг эдгээв)” (1:38) видео бичлэгийг үзүүл. Хэрэв таны ашиглаж буй программд боломжтой бол эдгээр асуултын талаар ярилцахын тулд суралцагчдыг жижиг онлайн өрөөнүүдэд ажиллахад урих талаар бодож үз. Аврагчийн тусламжийг хүлээн авах нь таны агуу хүсэл гэдгийг та хэрхэн харуулах вэ? Хэрэв та Есүс Христийн хүчийг байнга ашиглаж байсан бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ?

Марк 5:21–24, 35–43

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад айдастай бөгөөд тодорхойгүй нөхцөл байдалд Есүс Христэд итгэж, түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Бүү ай, гагцхүү итгэ” ( Марк 5:36) хэллэгийг цээжлэхэд уриал. Энэ хэллэг хүнд хэцүү цаг үед тэдэнд хэрхэн тус болж болохыг тунгаан бодохыг тэднээс хүс.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж:Суралцагчдыг айдасгүй байх талаарх судруудыг эсвэл Ерөнхий чуулганы үгсийг чаатаар хуваалцахад урь. Зарим нэг суралцагчийг дэлгэцээ хуваалцан, онлайн Gospel Library эсвэл Gospel Library аппликэйшнаас судруудыг харуулах замаар олсон судраа хуваалцахад урьж болох юм.

Матай 9:36–38; Матай 10

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийн төлөөлөгч, гэрчийн хувьд төлөөлөгчдийн дуудлага, зорилгыг ойлгоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Дараах асуултуудыг тавих замаар Их Эзэний төлөөлөгчдөөс олж авсан туршлагаа эргэцүүлэхэд суралцагчдыг урь. Аврагчийн төлөөлөгчид таныг Есүс Христэд хэрхэн ойртуулж өгсөн бэ? Тэдний юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Төлөөлөгчийн үүргийн талаар танд ямар асуулт байгаа вэ? “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгт хуваалцсан суралцагчийн бэлтгэлийн өөр хувилбарын санааг авч үз.

  • Үзүүлэх материал: Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдэл, Есүс Христийн төлөөлөгчдийн тухай суралцагчдын сэтгэгдэл, хандлагыг үнэлэх асуултуудыг харуул эсвэл тараах материал болгож өгөхөд бэлтгэ.

  • Суралцагчдад зориулсан эх сурвалж: Орчин үеийн төлөөлөгчдийн тухай эсвэл тэдний гаргасан ямар эх сурвалжуудыг суралцагчдадаа өгөх эсэхээ шийд.

Лук 9:24–26, 57–62

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийн жинхэнэ шавь болох арга замуудыг тодорхойлоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийг дагахаар оролддог арга замуудынхаа талаар бодоход урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад сурч мэдсэн зүйлсээ тайлагнахад нь туслах үүднээс цагаан самбар эсвэл түүнтэй төстэй функцыг ашиглах талаар бодож үз. Суралцагчид “Есүс Христийн жинхэнэ шавь болохын тулд бид …” гэсэн өгүүлбэрийг гүйцээж болох юм.

Төгс эзэмших сургаалын давтлага 3

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад дараах төгс эзэмших сургаалын хэсгүүдэд заасан сургаалыг тайлбарлах боломж олгож, ойлголтоо нэмэгдүүлэхэд тусална. Үүнд: Матай 5:14–16 ; Лук 2:10–12 ; Иохан 3:5 ; Иохан 3:16 .

Тайлбар: Төгс эзэмших сургаалын хэсгүүдийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үед заасан байхын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал буюу зохицуулагчийн өгсөн заах хуваарийг хар.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Матай, Лук эсвэл Иоханы төгс эзэмших сургаалын хэсгүүдээс өөрт нь утга учиртай санагдсан нэг хэсгийг сонгоход урь. Тэднээс энэхүү хэсэг тэдэнд яагаад утга учиртай санагдсан тухайгаа бодож, өөрсдийн бодлыг хуваалцах бэлтгэлтэйгээр ангид ирэхийг хүс.

  • Үзүүлэх материал: Аль арга нь суралцахад хамгийн их тус болж чадахыг үнэлэхэд ашиглах суралцах хэв маягийн жагсаалтыг харуулах талаар бодож үз.

  • Үзүүлэн: Төрөл бүрийн суралцах хэв маягийг тодотгосон үйл ажиллагаануудыг нягтлаад, сонгосон үйл ажиллагаагаа амжилттай гүйцэтгэхэд нь суралцагчдад тань шаардлагатай байж болох хэрэгслүүдийг тодорхойл.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад суралцах хэв маягийн талаарх үйл ажиллагааг гүйцэтгэхдээ ашиглах гэрээсээ авчрах боломжтой эд зүйлс, хэрэгслийн санааг өгөх талаар бодож үз. Суралцагчдыг ангийнхантайгаа эд зүйлсээ хуваалцахад урь.