Семинар
Матай 9:36–38; 10


Матай 9:36–38; 10

Есүс Христ Арван хоёр төлөөлөгчөө дуудан, заавар өгөв

Christ has his hands placed on Peter’s head, the rest of the Twelve are standing with heads bowed in prayer on either side. Outtakes include Jesus instructing the Twelve with one of the disciples kneeling in front of him with Christ’s hand on his shoulder, Jesus ordaining John with the others on either side, close up profile shots of Jesus with some of the apostles in the background, Jesus ordaining other apostles and, close up of Jesus with his hands on Peter’s head.

Есүс Христ Арван хоёр төлөөлөгчөө дуудан, заавар өгсөн бөгөөд тэднийг номлох, тохинуулах, өвчтэй хүмүүсийг эдгээхээр илгээв. Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийг төлөөлөх хүн, гэрчийн хувьд төлөөлөгчдийн дуудлага, зорилгыг ойлгоход танд тусална.

Суралцагчдын асуултыг сонсох. Анхааралтай сонсож, дагалдах асуултуудыг хайр, энэрлээр асуух замаар суралцагчдыг ойлгохыг эрэлхийл. Суралцагчдын оронд өөрийгөө тавих чадвартай болохын төлөө залбир. Суралцагчдын хэрэгцээ шаардлага, одоогийн ойлголтод нь хамгийн сайн нийцүүлэхийн тулд хичээл, үйл ажиллагааг тохируулан өөрчлөхөд бэлэн бай.

Суралцагчийн бэлтгэл: Дараах асуултуудыг тавих замаар Их Эзэний төлөөлөгчдөөс олж авсан туршлагаа эргэцүүлэхэд суралцагчдыг урь. Аврагчийн төлөөлөгчид таныг Есүс Христэд хэрхэн ойртуулж өгсөн бэ? Тэдний юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Төлөөлөгчийн үүргийн талаар танд ямар асуулт байгаа вэ?

Жич: “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгт суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны өөр хувилбар багтсан болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн төлөөлөгчдийн талаарх таны ойлголт ба бодол санаа

Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн талаарх дараах асуултад хэрхэн хариулахаа эргэцүүлэн бод.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Та Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжин баталдаг уу?

(Рассэлл М.Нэлсон, “Хаалтын үг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 139)

  • Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг дэмжин батлах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Бид Сүмийн удирдагчдыг дэмжин батлах гэдэг нь бие махбодоороо үзүүлдэг гараа өргөх үйлдэл гэж ихэвчлэн боддог. Гэвч дэмжин батлах нь гаднаа харуулдаг тэмдгээс илүү зүйл юм. Дэмжин батлах гэдэг нь дэмжин баталж буй хүмүүстээ дэмжлэг үзүүлэх, урам зориг өгөх, итгэж найдах зэргийг хэлнэ. Учир нь бид тэднийг Бурханаас дуудагдсан гэдэгт итгэдэг.

  • Ариун Сүмд ороход тавигдах шаардлагуудын нэг нь яагаад Аврагчийн төлөөлөгчдөд үзүүлэх дэмжлэг, тэдний талаарх бидний бодол санаатай холбоотой гэж та бодож байна вэ?

Дараах хэмжүүрийг ашиглан Есүс Христийн төлөөлөгчдийн талаарх өөрийн бодол санаа, хандлагыг үргэлжлүүлэн үнэлж дүгнэ. Та хариултаа бусадтай хуваалцах шаардлагагүй.

Дараах хэмжүүрийг үзүүлэх талаар бодож үз. Дараах асуултуудыг нэг бүрчлэн уншаад тунгаан бодох боломжийг суралцагчдад олгож, дараа нь хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэхэд урих нь тустай байж болно.

(A) Бүрэн санал нийлж байна (Б) Санал нийлж байна (В) Ямар нэгэн санал байхгүй (Г) Санал нийлэхгүй байна

  1. Есүс Христийн төлөөлөгчид маш чухал гэдэгт би итгэдэг.

  2. Би Аврагчийн төлөөлөгчдийн хэлэх үгийг сонсохыг хүсдэг бөгөөд тэднийг сонсох боломж олдох бүрд анхаарлаа хандуулдаг.

  3. Би Есүс Христийн төлөөлөгчдийн саяхан заасан нэг эсвэл хоёр зүйлийг хуваалцаж чадна.

Есүс Христийн төлөөлөгчдийн талаар өөрт байгаа аливаа асуултаа тунгаан бодож, бичиж тэмдэглэхэд хэдэн хором зарцуул. Суралцахдаа Ариун Сүнснээс хариулт авахыг эрэлхийлж, тэдгээр асуултаа эргэцүүлэн бод.

Есүс Христийн эртний төлөөлөгчид

Матай 9:36–38 -ыг уншаад, эдгээр шүлэгт Аврагчийн тодорхойлсон асуудлыг олж мэд.

  • Ямар асуудал байсан бэ мөн юу хийх хэрэгтэй байсан хэмээн Аврагч хэлсэн бэ?

Суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваан дараах судруудыг уншуул.

Хүмүүсийг тохинуулахад бусдын тусламжийг авахын тулд Есүс Христ төлөөлөгчдийг дуудсан. Төлөөлөгч гэдэг үг нь “илгээгдсэн нэгэн” гэсэн утгатай грек үгээс гаралтай. Эхлээд төлөөлөгчдийг зөвхөн Израилын угсааныхны дунд илгээдэг байв. Хожим нь, амилсан Аврагч сайн мэдээг харийнхны дунд буюу Израилын угсааных бус хүмүүсийн дунд ч гэсэн номлох ёстой хэмээн тэдэнд зарлигласан. Өнөөдөр тэднийг бүх дэлхийд номлохыг зарлигласан ( Үйлс 10 -ыг үзнэ үү).

Матай 10:1–8 , Сургаал ба Гэрээ 107:23 дахь Аврагчийн Арван хоёр төлөөлөгчид өгсөн дуудлага, зааврын талаар унш. Дараа нь дараах асуултуудад хариул.

  • Аврагч Өөрийн төлөөлөгчдөд юу хий хэмээн зарлигласан бэ?

  • Есүсийн хийсэн мөн төлөөлөгчдийгөө хий хэмээн зарлигласан ажлуудын хооронд ямар адил төстэй зүйл байгааг та олж харсан бэ?

  • Есүс Христ төлөөлөгчдийг юу хийлгэхээр дуудсан тухай ямар ямар үнэнийг та эдгээр шүлгээс мэдэж авч болох вэ?

Есүс Христийн орчин үеийн төлөөлөгчид

Боломжтой бол одоогийн Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын зургийг үзүүл.

Бид Матай 10:1–8 , Сургаал ба Гэрээ 107:23 -аас Их Эзэн Төлөөлөгчдөө Христийн нэрээр бүх дэлхийд онцгой гэрч болж, Өөрийнхөө ажлыг гүйцэтгүүлэхээр дууддаг гэх үнэнийг мэдэж авах боломжтой. Энэ нь Аврагчийн эртний төлөөлөгчдийн болон Түүний өнөөдөр төлөөлөгчид хэмээн дууддаг хүмүүсийн аль алиных нь хувьд үнэн юм.

Матай 10:40 -ийг уншаад, төлөөлөгчдийг нь хүлээн авдаг хүмүүст өгсөн Аврагчийн зөвлөгөөг ол.

  • Аврагчийн төлөөлөгчдийг хүлээн зөвшөөрөх нь Аврагчийг хүлээн зөвшөөрөхтэй яагаад адилхан бэ?

   

6:26

Орчин үеийн төлөөлөгчид хэрхэн Аврагчийн адил тохинуулдаг талаар нэмэлт жишээг харуулах талаар бодож үз. Зарим жишээг “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэгт оруулсан болно.

  • Та ерөнхийлөгч Нэлсон бусдад Есүс Христийн адил хэрхэн тохинуулж байгааг олж харж байна вэ?

Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга нь Аврагчийг төлөөлдөг, Түүний онцгой гэрчүүд тул тэдний сургаалыг судлах нь Аврагчийн сургаалыг судлахтай адилхан бөгөөд Аврагчийн талаар суралцах нэг арга зам юм ( Сургаал ба Гэрээ 1:38 -ыг үзнэ үү). Дараах эх сурвалжуудын (ChurchofJesusChrist.org дээрх) аль нэгийг нь ашиглан орчин үеийн төлөөлөгчдийн сургаалыг судалж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар суралцаж болох зүйлсийг хайж ол.

Аль эх сурвалж нь суралцагчдад хамгийн сайн туслахыг тодорхойлоод, тэдгээрт нэвтэрч орох арга замыг суралцагчдад заа.

Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл

Христийн онцгой гэрчүүд

Хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс

Суралцагчдад Есүс Христийн орчин үеийн төлөөлөгчдийн үгсийг судлах замаар Түүнээс болон Түүний талаар сурч байсан туршлагаа хуваалцах боломжийг олго.

  • Суралцах явцдаа Есүс Христ, Тэнгэрлэг Эцэгийг хайрлах хайр, Тэдний талаарх ойлголтыг тань нэмэгдүүлэхэд тусалсан гэж бодож байгаа ямар ямар зүйлийг та судалж байхдаа олж мэдсэн бэ?

  • Их Эзэний төлөөлөгч Есүс Христийг төлөөлж байгааг та хэзээ мэдэрч, олж харж байсан бэ?

  • Өнөөдөр олж мэдсэн зүйлс тань Аврагчийн орчин үеийн төлөөлөгчдийг дэмжин батлах мөн сонсох байдалд тань хэрхэн нөлөөлж байна вэ?

Бэлтгэл үйл ажиллагааг хийж дууссан бол үүнийг суралцагчдад сануулах талаар бодож үз. Тэднийг дараах үйл ажиллагаагаар уг туршлага дээрээ тулгуурлахад урь.

Тунгаан бодох асуултууд

Өнөөдөр судалсан зүйлээ хэрхэн амьдралд хэрэгжүүлж болох талаар бодоод, Тэнгэрлэг Эцэгээс удирдамж заавар авахыг эрэлхийлэн залбирч, Ариун Сүнснээс ирэх аливаа өдөөлтөд анхаарлаа сайн хандуул. Дараах асуултуудыг тунгаан бодоод, төрсөн аливаа сэтгэгдлээ мөн тэдгээрийн дагуу хэрхэн үйлдэхээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэх талаар бодож үз.

  • Та мөн танай гэр бүлийнхэн Аврагчийн орчин үеийн төлөөлөгчдийн зөвлөгөөг хэрхэн хүлээн авч, дагаж мөрддөг вэ?

  • Та Аврагчийн орчин үеийн төлөөлөгчдийн зөвлөгөө, сургаалын ачаар Есүс Христ рүү ямар арга замаар илүү ойртож чадсан бэ?

  • Аврагчийн төлөөлөгчдийн талаар илүү сайн сурч мэдэн, тэднийг дагах тусгай төлөвлөгөө гаргах нь таныг хэрхэн адислах вэ?

  • Та Аврагчийн төлөөлөгчдийн талаарх асуултынхаа хариултыг өнөөдөр авсан уу? Та юу сурч мэдсэн бэ? Танд хариултаа аваагүй ямар асуултууд үлдсэн бэ? Та тэдгээрийн хариултыг хэрхэн олж болох вэ?

  • Гэр бүл, найз нөхөд, харилцдаг эсвэл нөлөөлж болох өөр бусад хүний талаар бодоход өнөөдрийн туршлагаас тань суралцаж, энэ талаар ярилцах нь хэнд тус болж болох вэ? Та үүнийг тэдэнтэй хэрхэн хуваалцах вэ?

Төрсөн аливаа сэтгэгдэл, олж авсан гэрчлэл эсвэл суралцсан зүйлсийнхээ ачаар үйлдэх урам зориг төрсөн үйлдлүүдээ сайн дураараа хуваалцах боломжийг суралцагчдад олго.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Maтай 10:14 . “Хөлийнхөө тоосыг гүвэх” гэдэг нь юу гэсэн үг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэймс Э. Талмэйж хөлийнхөө тоосыг гүвэхтэй холбоотой Аврагчийн өгсөн зааварчилгааны талаар дараах ойлголтыг өгсөн.

Portrait of James E. Talmage.

Хэн нэгний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг гүвэх уламжлалыг иудейчүүд нөхөрлөлийнхөө харилцааг тасалж, үүнээс үүдэн ирэх аливаа үр дагаврын үүрэг хариуцлагыг үүрэхээс татгалзаж байгаа гэсэн утгаар ойлгодог байна. Энэ нь [ Mатай 10:14 ] дээр эш татсан шиг Их Эзэний төлөөлөгчдөдөө өгсөн зэмлэл мөн гэрчлэлийн ёслол болсон байна. Энэ эрин үед, Их Эзэн эрх мэдэлтэйгээр номлосон үнэнийг санаатайгаар, хорлонтойгоор эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг гэрчлэхийг эрх мэдэл бүхий үйлчлэгчдэдээ зааварласан байдаг.

(James E. Talmage, Jesus the Christ [1916], 345; мөн Сургаал ба Гэрээ 24:15; 75:18–22; 84:92–96-г үзнэ үү).

Энэ нь манай номлогчдын одоогоор баримталдаг зан үйл биш бөгөөд Сүмийн удирдагчид нэмэлт чиглэл өгөөгүй тохиолдолд үүнийг дагах хэрэггүй.

Яагаад өнөөдөр дэлхий дээр Есүс Христийн төлөөлөгчид байх хэрэгтэй вэ?

2:44

Би Есүс Христийн орчин үеийн төлөөлөгчдийн тухай мөн тэд Аврагчийн адил хэрхэн тохинуулдаг талаар хаанаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох вэ?

Дараах эх сурвалжууд (бүгдийг ChurchofJesusChrist.org дээрээс олох боломжтой) нь Есүс Христийн орчин үеийн төлөөлөгчдийн талаар илүү ихийг олж мэдэхэд танд тусална.

Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг

Нийл Л. Андэрсэн, “Бурханы бошиглогч,” Ensign, May 2018, 24–27 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 28–32

Нэмэлт хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс

 

 

11:7

 

4:56

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Суралцагчийн бэлтгэл үйл ажиллаганы өөр хувилбар

Суралцагчдыг Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын одоогийн аль нэгэн гишүүний маш товч намтар болон сонгосон сургаалыг толилуулахаар бэлдэж ирэхэд урь. Мөн энэхүү төлөөлөгчийн талаар илүү сайн судалсан нь хэрхэн тэднийг Есүс Христ рүү чиглүүлсэн талаар хуваалцахаар бэлдэж ирэхэд урь. Олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцахаар бэлдэж ирсэн суралцагчдад хуваалцах боломж олгох замаар хичээлийг эхлүүлэх талаар бодож үз.

Ерөнхий чуулганд бэлдэхэд нь суралцагчдад туслах

Удахгүй болох Ерөнхий чуулганд бэлдэхэд нь суралцагчдад туслахын тулд энэ хичээлийн зарим хэсгийг ашиглах эсвэл тохируулан өөрчлөх талаар бодож үз. Хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид мөн Есүс Христийн тухай тэдний сургаалын талаарх суралцагчдын мэдлэгийг онцлон авч үзэх нь тустай байж болох юм (жишээлбэл: тэдний амьдрал дээр үндэслэн асуулт хариулт зохиох, суралцагчдаар ангийнханд зориулсан асуулт хариулт зохиолгох, өмнө нь хэлсэн зарим үгийг судлах, Есүс Христийн талаар болон Түүний үйл хэргийн тухай гэрчилсэн мөр эсвэл догол мөрийг хайж олох гэх мэт). Суралцагчид мөн Ерөнхий чуулганыг сонсож, үүнийг нэн тэргүүнд тавихад бэлдэх арга замуудын талаар ярилцах нь тустай байж болох юм (анхаарал сарниулах зүйлсийг арилгах, хуваариа зохицуулах, дотроо асуултаа бэлдэж ирэх гэх мэт).