Хүүхэд, өсвөр үеийнхэн
Өсөж хөгжих загвар


“Өсөж хөгжих загвар,” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж (2019)

“Өсөж хөгжих загвар,” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж

Өсөж хөгжих загвар

Энэхүү загвар нь Есүсийн адилаар бүх дөрвөн тал дээр өсөж хөгжихөд чамд туслах болно (Лук 2:52-ыг үзнэ үү).

Олж мэд, төлөвлө, үйлд, эргэцүүл

Олж мэд

Аялж буй өсвөр насныхан

Тэнгэрлэг Эцэг чамд бэлэг, авьяас чадваруудыг өгсөн. Чи тэдгээрийг болон яг одоо юун дээр ажиллаж болохоо олж мэдэхийн тулд залбирч болно.

44–61-р хуудаснаас санаа аваарай.

Төлөвлө

Газрын зураг хэрэглэж буй өсвөр насныхан

Чи хэрхэн өсөж хөгжихөө олж мэдсэний дараа, үүнийг хэрхэн хийх талаараа залбирч, гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Төлөвлөгөө гарга. Эцэг эх, удирдагчид чинь чамд тусалж чадна.

Үйлд

Эцэг эхтэйгээ байгаа өсвөр насны хүүхдүүд

Төлөвлөгөө гаргасныхаа дараа хэрэгжүүлэхээр оролдож үз! Жижиг алхмуудыг хий. Үйлчлэл, үйл ажиллагаануудаар дамжуулан бусадтай хамт суралц. Цагийг сайхан өнгөрүүл! Тусламж гуйн залбирч, шаардлагатай бол төлөвлөгөөгөө өөрчил. Хичээсээр бай!

Эргэцүүл

Эргэцүүлж буй өсвөр насны хүүхэд

Ойлгож мэдсэн зүйлийнхээ талаар мөн энэ нь чамд Есүсийг дагахад хэрхэн тусалсан тухай бод. Тэмдэглэ! Өсөлт хөгжлийнхөө төлөө Тэнгэрлэг Эцэгт таларх. Сурсан зүйлээ бусдад үйлчлэхэд ашиглах арга замуудыг ол. Энэ санаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүл эсвэл өөр хийх зүйлийг сонго!