Хүүхэд, өсвөр үеийнхэн
Миний сайн мэдээний жишгүүд


“Миний сайн мэдээний жишгүүд,” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж (2019)

“Миний сайн мэдээний жишгүүд,” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж

Миний сайн мэдээний жишгүүд

Сайн мэдээний жишгүүд нь Есүсийн арга замаар үйлдэхэд чинь тусална. Тэдгээр нь шинэ үйл ажиллагаануудыг төлөвлөн, хийх санаануудыг өгч болох юм.

  • Би Тэнгэрлэг Эцэгийн надад зориулсан төлөвлөгөөг дагана.

  • Би баптисмын гэрээгээ санаж, Ариун Сүнсийг сонсоно.

  • Би зөвийг сонгоно. Би буруу зүйл хийсэн үедээ наманчилж болно гэдгийг мэднэ.

  • Би Тэнгэрлэг Эцэгтээ мөн бусад хүнд бас өөртөө үнэнч байна.

  • Би Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн нэрийг хүндэтгэлтэй хэрэглэнэ.

  • Би хараал болон бүдүүлэг үг хэлэхгүй.

  • Би Хүндэтгэлийн өдрөөр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойрхон байгаагаа мэдрэхэд туслах зүйлсийг хийх болно.

  • Би эцэг эхээ хүндэлж, гэр бүлээ бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна.

  • Би оюун ухаан, бие махбодоо цэвэр ариун байлгаж, өөртөө хортой зүйлсийг хэрэглэхгүй.

  • Би Тэнгэрлэг Эцэгийг болон өөрийгөө хүндэтгэн даруухан хувцаслана.

  • Би зөвхөн Тэнгэрлэг Эцэгийг баярлуулах зүйл уншиж, үзэж, сонсож байх болно.

  • Би Тэнгэрлэг Эцэгийг баярлуулах дуу хөгжмийг л сонсоно.

  • Би сайн найзуудыг сонгож, бусдад найрсаг хандаж байх болно.

  • Би одооноос ариун сүмд орохуйц зохистой амьдарч, мөнхийн гэр бүлтэй болохын тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийнэ.