“Чи Есүсийг хэрхэн дагаж чадах вэ?” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж (2019)
“Чи Есүсийг хэрхэн дагаж чадах вэ?” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж
Чи Есүсийг хэрхэн дагаж чадах вэ?
Есүс чиний насан дээр байхдаа, сурч, өсөж том болсон. Чи ч бас сурч, өсөж том болж байгаа. Сударт ийн бичсэн байдаг.
Сүнслэг
“Бурханы таалал”
Тэнгэрлэгт Эцэгт хайртай гэдгээ Өөрт нь харуул. Чи Түүний тухай суралцаж, залбирч, судруудыг уншиж мөн зөвийг сонгож чадна.
Нийгмийн
“Хүмүүсийн таалал”
Өөрийн эргэн тойрон дахь хүмүүст тусал. Гэр бүлийнхнээ хайрлаж, бусдыг хайрлаж сурч мөн тэдэнд үйлчилж сурч, шинэ найз нөхөдтэй бол.
Бие махбодын
“Бие хаа”
Бие махбоддоо болон эргэн тойрныхоо зүйлсэд анхаарал тавь. Эрүүл хооллож, ажиллаж, тоглож, гэр орондоо анхаар.
Оюун санааны
“Мэргэн ухаан”
Шинэ зүйлсийг сурч, сурсан зүйлээ бусдад туслахад ашигла. Чи гэртээ, сүмд болон сургууль дээр суралцаж болно.