“Чи бол Бурханы хайртай хүүхэд нь юм,” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж (2019)
“Чи бол Бурханы хайртай хүүхэд нь юм,” Хувийн өсөлт хөгжил: Хүүхдүүдэд зориулсан удирдамж
Чи бол Бурханы хайртай хүүхэд нь юм
Чи нэгэнтээ Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан бөгөөд Тэрээр бүх зүйлийг мэддэг, хүн бүрийг хайрладаг. Тэрээр чамайг Өөртэйгөө адилхан байгаасай гэж хүсдэг! Тэр чамд бие махбод, авьяас чадвар, сүнслэг бэлгүүдийг өгсөн. Тэрээр чамайг болон бүх хүүхдээ эдгээр бэлгийг олж илрүүлэн, хөгжүүлээсэй гэж хүсдэг. Тэр бидэнд аз жаргалтай байж, бусдыг адислахад туслах нэгэн төлөвлөгөөг өгсөн.