“Христтэй адил заах тойм,” Аврагчийн арга барилаар заах нь (2022)
Христтэй адил заах тойм
Энэхүү эх сурвалжид заасан зарчмуудыг доорх хүснэгтүүдэд тоймлон харуулав.
Есүс Христэд төвлөр.
Ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн талаар заа.
-
Есүс Христийн үлгэр жишээг онцол.
-
Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа.
-
Есүс Христийг гэрчлэх бэлгэдлүүдийг эрж хай.
Есүс Христэд ирэхэд нь зааж байгаа хүмүүстээ тусал.
-
Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь суралцагчдад тусал.
-
Суралцагчдадаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа бэхжүүлэхэд нь тусал.
-
Өөрсдийн ухамсраар Есүс Христтэй илүү адилхан болохыг хичээдэг болоход нь суралцагчдад тусал.
Христтэй адил заах зарчмууд
Зааж байгаа хүмүүсээ хайрла
-
Суралцагчдыг Бурхан тэднийг хардаг шиг хар.
-
Заадаг хүмүүсийнхээ хэрэгцээ, давуу тал, нөхцөл байдлыг мэдэх замаар тэднийг ойлгохыг эрэлхийл.
-
Нэрийг нь хэлэн тэдний төлөө залбир.
-
Бүх хүнд хүндлэл болон өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй болохыг мэдрэх аюулгүй орчныг бүрдүүл.
-
Хайраа илэрхийлэх тохиромжтой аргыг ол.
Сүнсээр заа
-
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ.
-
Суралцагчдынхаа хэрэгцээний талаарх сүнслэг өдөөлтөд хариулахад үргэлж бэлэн бай.
-
Та Ариун Сүнсний хүчээр заахын тулд таатай орчныг бүрдүүлээрэй.
-
Хувийн илчлэл эрэлхийлж, таньж мэдэн, түүнийхээ дагуу үйлдэхэд нь суралцагчдадаа тусал.
-
Суралцагчдыг гэрчлэлээ тогтмол хуваалцаж, мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад урамшуул.
Сургаалыг заах
-
Есүс Христийн сургаалаас өөрөө суралц.
-
Судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс заа.
-
Судрын үнэнүүдийг эрж хайн, танин мэдэж, ойлгоход нь суралцагчдад тусал.
-
Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүд дээр төвлөр.
-
Есүс Христийн сургаалаас өөрсдөдөө хамааралтай зүйлсийг олж мэдэхэд нь суралцагчдад тусал.
Хичээнгүйлэн суралцахад урь
-
Өөрсдөө бие дааж суралцах үүрэг хариуцлага хүлээхэд нь суралцагчдад тусал.
-
Аврагчийг таньж мэдэхийн тулд сайн мэдээнээс өдөр бүр суралцдаг байхад суралцагчдаа урамшуул.
-
Тэднийг суралцахаар бэлдэхэд урь.
-
Суралцагчдыг суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад урамшуул.
-
Суралцаж буй зүйлийнхээ дагуу амьдрахад тэднийг урь.