Анхны үзэгдэл яагаад чухал вэ?
1820 оны хавар Бурхан Эцэг ба Түүний Хүү Есүс Христ хоёр бошиглогч Иосеф Смитэд үзэгдсэн билээ. Энэхүү үзэгдэл нь сайн мэдээний сэргээлтийн эхлэл байсан бөгөөд энэ нь Есүс Христийн амилалтаас хойш тохиосон хамгийн чухал үйл явдал болжээ. Иосеф Смитийн даруухан залбирал сайн мэдээний үнэн, санваарын эрх мэдэл ба авралын ёслолуудын сэргээлт рүү хөтөлсөн. “Тэрхүү илчлэлт нь Бурхан мөн Түүний бурханлаг мөн чанарын талаарх бүхий л [асуултуудад] хариулдаг. ... Бидэнд өгөгдсөн эрх мэдлээс бид Тэр хүмүүнд хэчнээн их анхаарал тавьдгийг харах боломжтой байдаг. Агуу үйлсийн ирээдүй нь тодорхой болсон бөгөөд эдгээр болон бусад гайхамшигт үнэн нь тэрхүү тэнгэрлэг анхны үзэгдлээр бүгд маш тодорхой болсон юм”.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Та хичээлээ бэлдэж байхдаа эдгээр судар болон өөрийн сонгосон бусад материалаа залбиралтайгаар судлаарай. Таны заадаг залуу эрэгтэйчүүдэд юу заах нь хамгийн чухал гэж та бодож байна вэ?
Иосеф Смит—Түүх 1:11–19, 24–25
Дийтр Ф.Угдорф, “Анхны үзэгдлийн үр жимс,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 36–38
Видео бичлэг: “Сэргээлт”
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханыөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхнь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Чуулгын гишүүн бүрд өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж байгаа нэг зүйлээ нэрлэх боломж олго.
-
Чуулгын гишүүдтэй Иосеф Смитийн анхны залбирал дууллыг дуул (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 14-р хуудас). Залуу эрэгтэйчүүдийг Иосеф Смитийн тухай болон Бурхан Эцэг, Есүс Христ хоёртой уулзсан түүний туршлагын талаарх бодлоо хуваалцахад урь.
Хамтдаа суралц
Чуулгын гишүүд Иосеф Смитийн анхны үзэгдлийн тухай суралцахад дараах бүх үйл ажиллагаа тусалж чадна. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.
-
Анхны үзэгдлийн үр дүнд хүлээн авсан адислалуудынхаа заримаас бичихийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Анхны үзэгдлийн үр жимс” хэлсэн үгийн сүүлчийн 10 догол мөрийг уншихдаа анхны үзэгдлийн өөр бусад адислалыг олохыг тэднээс хүс. Олж уншсан зүйлийнхээ талаар болон анхны үзэгдэл яагаад чухал гэж боддог тухайгаа хуваалцахад тэднийг урь.
-
Иосеф Смитийн Түүх 1:7–20 дээр байгаа Иосеф Смитийн анхны үзэгдлийн тухай хамтдаа унш. Иосефын туршлагаас бид сурч болох үнэнүүдийг олж уншихыг тэднээс хүс (жишээлбэл: Эцэг, Хүү хоёр жинхэнэ амьд, хоёр тусдаа хүн, Сатан болон түүний хүч чадал ч бас бодит. Гэвч Бурханы хүч чадал илүү агуу, Бурхан бидний залбирлыг сонсдог, илчлэлт одоо ч өгөгдсөөр байгаа гэх мэт). Нэг залуу эрэгтэйгээс үнэнүүдийг самбар дээр бичихийг хүс. Эдгээр үнэн нь өөр бусад шашны итгэлээс юугаараа өөр байдаг вэ? Эдгээр үнэнийг мэдээгүй бол бидний амьдрал хэрхэн өөр байх байсан бэ?
-
Залуу эрэгтэйчүүдийг Иосеф Смит—Түүх 1:11–19, 24–25-ыг дор бүрнээ уншаад, Иосеф Смитийн анхны үзэгдэл ба Иосефын гэрчлэлийн талаар тунгаан бодоход урь. Анхны үзэгдэл хүн төрөлхтний түүхэнд яагаад чухал байр суурь эзэлдэг тухай тунгаан бодохыг тэднээс хүс. Яагаад энэ нь бидний хувьд чухал вэ? Анхны үзэгдэл хэчнээн чухал тухай гэрчлэлээ хуваалцан, тэднийг энэ талаар бодол ба гэрчлэлээ хуваалцахад урь.
-
Бурхан Эцэг ба Есүс Христ хоёр газар дэлхий дээр хүмүүст Өөрсдийгөө харуулсан тухай судрын түүхүүдийг тоймлон уншихыг урь (Maтай 3:13–17; Үйлс 7:54–60; 3 Нифай 11:3–10 гэх мэт). Та эдгээр үйл явдлын тухай зургуудыг үзүүлж болно (Сайн мэдээний уран зургийн цуглуулга,35, 63, 82 гэх мэт). Үйл явдал нэг бүрийг тоймлон дүгнэхийг тэднээс хүс. Үүний дараа тэднийг Иосеф Смит Түүх 1:17-г уншихыг хүс (Сайн мэдээний уран зургийн цуглуулга,90-ийг үзнэ үү). Иосеф Смитийн анхны үзэгдэл эдгээр түүхтэй юугаараа төстэй байна вэ? Юугаараа онцлог байна вэ? Яагаад анхны үзэгдэл тэдний хувьд чухал байдаг тухай хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд Иосеф Смитийн анхны үзэгдлийн талаар илүү сайн ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалыг дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаана. Тэрээр:
-
Анхны үзэгдэл чухал болох талаар өөрийн бодол санааг хуваалцана.
-
Өнөөдөр сурсан зүйлээ найз нөхөд ба гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад чуулгын гишүүдийг урина.