Ирээд, Намайг дага
Сэргээлтэд Иосеф Смит ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?


Сэргээлтэд Иосеф Смит ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Олон зууны турш байсан урвалтын дараа Их Эзэн Өөрийн Сүмийг болон сайн мэдээний бүрэн дүүрэн байдлыг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн билээ. Иосефын Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харсан анхны үзэгдлээр Сэргээлт эхэлсэн түүхтэй. Их Эзэн бошиглогч Иосефоор дамжуулан Мормоны Ном болон бусад судрыг өгч, санваарын эрх мэдлийг сэргээн, Өөрийн Сүмийг байгуулсан юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Таны амьдралд Иосеф Смитийн амьдрал ба зорилго хэрхэн нөлөөлсөн бэ? Та Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ хэрхэн олж авсан бэ?

Залуу эрэгтэйчүүд бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчлэлтэй юү? Энэхүү гэрчлэлээ бэхжүүлэхэд нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Та эдгээр судар, материалаас залбирч судлах явцдаа залуу эрэгтэйчүүдтэй юуны тухай хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

2 Нифай 3:3–25 (Эртний бошиглогчид Иосеф Смитийн бошиглогч, үзмэрч байх зорилгыг урьдчилан хардаг)

С ба Г 35:17–18 (Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Их Эзэн сайн мэдээний бүрэн дүүрэн байдлыг сэргээсэн)

С ба Г 76:22–24 (Есүс Христийн талаарх Иосеф Смитийн гэрчлэл)

С ба Г 135:3 (Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Их Эзэн бидэнд нэмэлт судрыг өгсөн)

Иосеф Смит—Түүх 1:11–25 (Бурхан Эцэг ба Есүс Христ, Иосеф Смитэд үзэгддэг)

Крэг К.Кристэнсэн, “Сонгогдсон үзмэрчийг тодруулна,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 13-17

Нийл Л.Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54–57

Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 28–31

Иосеф Смит,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 89–90

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч бусдыг итгэлээр үйлдэж, мөн Өөрийн заасан үнэний дагуу амьдрахыг уриалсан. Өөрийн бүх сургаалд Тэрээр дагагчдадаа бүх зүрх сэтгэлээрээ сайн мэдээний дагуу амьдрахад нь туслахад анхаардаг байв. Иосеф Смитийн талаарх залуу эрэгтэйчүүдийн гэрчлэл өдөр тутмынх нь амьдралд хэрхэн харагдах ёстойг ойлгоход та тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханыөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхнь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг давтаж, энэ долоо хоногийн хичээлийг танилцуулахын тулд эдгээр санаанаас сонгоx эсвэл өөрийн санааг ашиглаарай.

  • Нэг залуу эрэгтэйг самбар дээр өмнөх долоо хоногт сурсан зүйлээ дүрслэн зурахад урь. Бусад залуу эрэгтэйгээр түүний зурсан зүйлийг таалга.

  • Чуулгын цуглаанаас хоёр гурван долоо хоногийн өмнө, залуу эрэгтэйчүүдийг ахлагч Нийл Л.Андэрсэны ”Бошиглогч Иосеф Смитийн талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болцгоогоорой. Бошиглогчийн талаар сайнаар дурсагдах болно гэсэн Моронайн бошиглолын үгс биелэхэд та нарын дуу хоолой туслах болтугай“ хэмээх даалгаврыг хүлээн авахад урь. Найзуудтайгаа болон гэр бүлийнхэнтэйгээ Мормоны Номын судруудыг мөн ”Иосеф бол Бурханы мутар дахь зэмсэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрөн“ хуваалц гэсэн ахлагч Андэрсэны зөвлөгөөг дагахыг залуу эрэгтэйчүүдэд уриал. (”Иосеф Смит,“ Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 30-р хуудсыг үзнэ үү.) Чуулгын цуглааны эхэнд, Иосеф Смитийн гэрчлэлийг уншаад, тэднээс төрсөн бодлоо болон сонгосон судруудаа хуваалцахыг хүс.

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь Сэргээлтэд оруулсан Иосеф Смитийн үүргийг ойлгоход тэдэнд тусалж чадна. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эрэгтэйчүүдийг ахлагч Крэг К.Кристэнсэний “Сонгогдсон үзмэрчийг тодруулна” үгийг уншаад, бошиглогч Иосеф Смитийн ачаар бидэнд байгаа адислалуудыг талаар олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэн зүйлээ самбар дээр бичихийг хүс. Иосеф Смитийн ачаар бидэнд байгаа өөр ямар ямар адислалын талаар залуу эрэгтэйчүүд бодож олох боломжтой вэ? Та Иосеф Смитийн тухай болон сайн мэдээний сэргээлт хэрхэн таны амьдралыг адисалж байгаа талаарх гэрчлэлээ олж авснаа хуваалцахыг бод.

  • Чуулгын гишүүдээс өөр шашинтай нэг найз нь “Танай Сүмд Иосеф Смит яагаад ийм чухал байдаг юм бэ?” гэж асууж байна гэж төсөөлөхийг хүс. Энэ асуултын тохирох хариултуудыг “Иосеф Смит: Сэргээлтийн бошиглогч” видео бичлэгээс эсвэл ахлагч Корбриж Лорэнсийн “Бошиглогч Иосеф Смит” хэлсэн үгээс хайж олоход тэднийг урь. Та Иосеф Смитийн тухай шүүмжлэлүүдэд хэрхэн хариулахаа мэдэж авахад нь тэдэнд туслахын тулд ахлагч Нийл Л.Андэрсэны “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг” хэлсэн үгэн дэх “Шударга асуултууд” гэсэн гарчигтай хэсгийг уншиж болно.

  • Их Эзэний Иосеф Смитээр дамжуулан бидэнд өгсөн зүйлсийг жагсаан бичихэд чуулгын гишүүдийг урь. Жагсаалтаа бичихэд нь туслахын тулд тэднийг Сургаал ба Гэрээ 135:3 ба Итгэлдээ үнэнч байх нь номын  114–115-р хуудсыг уншихыг хүс. Их Эзэний Иосеф Смитээр дамжуулан хийсэн ажлын улмаас бидний амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?

  • Залуу эрэгтэйчүүдийг Иосеф Смит—Түүх 1:7–20-ийг уншаад, анхны үзэгдлээр дамжуулан Иосеф Смитийн сурсан үнэнүүдийг олж мэдэхэд урь. Иосеф Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христийн тухай, өөрийнхөө болон дайсныхаа тухай юу мэдэж авсан бэ? Эдгээр үнэнийг бид өнөө үед ойлгох нь яагаад чухал вэ?

  • “Иосеф Смит: Сэргээлтийн бошиглогч” видео бичлэгийг үзүүлж, бошиглогч Иосеф Смитийн талаар сурсан эсвэл тэдний сэтгэлийг хөдөлгөсөн зүйлсийг хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Иосеф Смит бол бошиглогч гэсэн гэрчлэлийг та өөрөө хэрхэн хүлээн авсан тухайгаа хуваалцах талаар бодож үзээрэй.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд сайн мэдээний Сэргээлтэд Иосеф Смитийн гүйцэтгэсэн үүргийг ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичсэн асуултууд суралцагчдыг уг сэдвийн талаар хичээл эхлэхээс өмнө бодож эхлэхэд тусалдаг” (Teaching, No Greater Call [1999], 93).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаана. Тэрээр:

  • Иосеф Смит өөрийнх нь амьдралд ямар чухал болох тухай хуваалцаж, чуулгын бусад гишүүнийг энэ талаарх бодлоо хуваалцахад урина.

  • Иосеф Смитийн үүрэг зорилгын талаар бусадтай хуваалцах тэдний санваарын үүргийн тухай чуулгын гишүүдтэй ярилцана.