Ирээд, Намайг дага
Санваар хэрхэн сэргээгдсэн бэ?


Санваар хэрхэн сэргээгдсэн бэ?

Эрт үед санваарын эрх мэдлийг атгаж байсан хүмүүс Иосеф Смитийн толгой дээрээ гар тавин санваарыг сэргээсэн билээ. 1829 оны 5-р сард Иохан Баптист Аароны санваарыг сэргээн мөн удалгүй Аврагчийн анхны төлөөлөгчид болох Петр, Иаков, Иохан гурав Мелкизедек санваарыг сэргээсэн. 1836 оны 4-р сарын 3-нд Мосе, Елиа, Елиас нар бусад санваарын түлхүүрүүдийг сэргээсэн.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та санваарын сэргээлтийн талаарх гэрчлэлийг хэрхэн хүлээн авсан бэ? Энэ гэрчлэл танд санваарын үйлчлэлээ хийхэд хэрхэн нөлөөлсөн бэ?

Залуу эрэгтэйчүүд санваарын сэргээлтийн тухай юу мэддэг вэ? Санваарын эрх мэдлийн талаарх гэрчлэлтэй болоход тэдэнд ямар туршлагууд нь нөлөөлсөн бэ?

Эдгээр судар ба материалуудыг залбирч судлаарай. Санваарын сэргээлтийн юу нь танд сүнслэг урам зоригийг өгдөг вэ?

Еврей 5:4; Итгэлийн Тунхаг 1:5 (Санваар хүлээн авахын тулд хүмүүн нь Бурханаар дуудагдах ёстой)

С ба Г 1:20 (Хүн болгон Их Эзэний нэрээр ярьж болохын тулд сайн мэдээ сэргээгдсэн юм)

С ба Г 2 (Елиа санваарыг илчлэх болно; Эцгүүдэд нь өгөгдсөн амлалтууд хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгагдах болно)

С ба Г 13; Иосеф Смитийн Түүх 1:68–72 (Иохан Баптист Аароны санваарыг сэргээсэн)

С ба Г 27:12–13 (Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг сэргээсэн)

С ба Г 110 (Мосе, Елиа болон Елиас нар санваарын нэмэлт түлхүүрүүдийг сэргээв)

Дэвид А.Бэднар “Тэнгэрийн хүч чадал” Ensign эсвэл Лиахона 2012 оны 5-р сар, 48–51 (“Санваарын эрх мэдэл ба хүч” видео бичлэгийг мөн үзнэ үү)

Жэффри А.Холланд “Бидний хамгийн онцгой шинж чанар” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 43–45.

Видео бичлэг: “Санваарын сэргээлт”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нарынхаа чадварыг харж, тэдэнд сурч, хөгжихөд нь туслах онцгой арга замуудыг олсон юм. Залуу эрэгтэй бүрд санваарын сэргээлтийн гэрчлэлтэй болоход нь туслах онцгой боломж танд байна. Энэ гэрчлэл нь тэднийг мөн гэр бүлийг нь болон бусад хүмүүсийг мөнхөд адисалж чадна.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханыөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхнь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Цөөн хэдэн залуу эрэгтэйг өнгөрсөн долоо хоногт сурсан чухал үнэний талаар дүгнэн, нэг өгүүлбэр самбар дээр бичихэд урь.

  • Чуулгадаа өөрийн санваарын эрх мэдлийн шугамаа хуваалцаж, үүний тухай тайлбарла (эсвэл нэг залуу эрэгтэйг өөрийн санваарын эрх мэдлийн шугамын талаар ярихад урь). Санваарын эрх мэдлийн шугам нь залуу эрэгтэйчүүдэд санваарын сэргээлтийн тухай юуг зааж байна вэ? (Мелкизедек санваар атгагчид эрх мэдлийн шугамаа lineofauthority@ldschurch.org руу э-мэйл илгээн, хүсэлт гаргаж болно.) Эрх мэдлийн шугам дээр буй хүмүүсийнхээ тухай олж мэдэх талаар бод. Санваарын хүч чадлаа хүндэтгэхэд хүргэх юуг та сурсан бэ?

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь чуулгын гишүүдэд санваарын сэргээлтийг илүү сайн ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Чуулгын нэг гишүүнийг хичээлийн хэсгийг заахад урь. Тэрээр үүнийг заахдаа ”Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь“ төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон санваарын сэргээлтийн тухай зааж болно (“Сургаалыг ойлго” 18, 42, 66-р хуудсууд).

  • Санваарын сэргээлтийг харуулсан зургийг ил тавь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 93–95-г үзнэ үү). Эдгээр үйл явдалд чухал байр суурь эзлэх хүмүүсийг тэднээр нэрлүүл (Иосеф Смит, Иохан Баптист, Елиа гэх мэт). Эдгээр үйл явдлын тухай өгүүлсэн судруудыг унш (энэхүү тоймд санал болгосон гэх мэт) мөн тэдэнд ямар нэг асуух зүйл байгаа эсэхийг лавла. Залуу эрэгтэй бүрээс санваар түүнийг хэрхэн адисласан тухай хуваалцахыг хүс.

  • Залуу эрэгтэйчүүдээс санваарыг хүлээн авч байхдаа ямар зүйл мэдэрсэн тухайгаа хуваалцахыг тэднээс хүс.

  • Залуу эрэгтэйчүүдэд ахлагч Жэффри А.Холландын “Бидний хамгийн онцгой шинж чанар” хэлсэн үгийг хуваан өг. Өөр өөрсдийн авсан хэсгээс “Санваар хэрхэн хүртээсэн бэ?” болон “Яагаад санваарыг ийм аргаар өгсөн бэ?” гэдэг асуултуудад хариулт олж уншихыг хүс. Энэ ярилцлагаараа залуу эрэгтэйчүүдийг Еврей 5:4 ба Итгэлийн Тунхаг 1:5-г уншихыг урь. Аароны санваар атгагчид санваарын сэргээлтийн тухай мэддэг байх нь яагаад чухал вэ?

  • Ахлагч Дэвид А.Бэднарын аавынх нь асуусан асуултуудын тухай ярилц (“Тэнгэрийн хүч чадал” хэлсэн үгийг 2012 оны 5-р сарын Ensign эсвэл Лиахонаас уншихыг урь). Бид санваар атгадаг учраас дэлхийн бусад эрэгтэйчүүдээс юугаараа өөр байх ёстой вэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд санваарын сэргээлтийн тухай илүү сайн ойлголт авсан уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Зааж буй сэдвийн талаар хэд хэдэн хүн саналаа илэрхийлэх хүсэлтэй байвал та ‘Бид эхлээд таны саналыг дараа нь дараагийн хүний саналыг сонсъё’ хэмээн хэлж болно. Ингэж хэлвэл тэд саналаа хэлэх боломж гарна гэдгийг ойлгон хичээл эмх журамтай болно” (Teaching, No Greater Call [1999], 69).

Үйлдэхэд урь

Цуглааныг хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаана. Тэрээр:

  • Санваарын сэргээлтийн тухай бодлоосоо хуваалцах эсвэл бусдыг энэ талаар хуваалцахад урь.

  • Чуулгын гишүүдийг санваарын сэргээлтийн тухай бусдад заах тойм гаргахад урь (“Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь”18, 4266-р хуудсууд).