Сэргээлт яагаад шаардлагатай байсан бэ?
Мөнх бус амьдралынхаа номлолын үеэр Есүс Христ Өөрийн Сүмийг санваарын эрх мэдэлтэйгээр үүсгэн байгуулсан. Түүний Сүмийг үнэн сургаал зааж, илчлэлт хүлээн аван, судрууд дээр тэмдэглэн бичдэг бошиглогч, төлөөлөгчид удирддаг байв. Харин төлөөлөгчдийг нас барсны дараа санваарын эрх мэдэл дэлхийгээс авагдаж, илчлэлт ирэхээ больж, амин чухал сургаалууд алдагдаж эсвэл буруугаар тайлбарлагдаж эхэлсэн. Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Есүс Христийн үүсгэн байгуулсан Сүм сэргээгдсэн юм.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар ба материалыг залбирч судлаарай. Сэргээлт маш чухал гэдгийг ойлгоход нь залуу эрэгтэйчүүдэд юу тусална гэж та бодож байна вэ?
Ефес 4:11–14; Итгэлийн Тунхаг 1:6 (Сүм өнөө үед Аврагчийн үеийн Сүмтэй ижил зохион байгуулалттай байдаг)
Исаиа 29:13–14; Aмос 8:11–12; 2 Тесалоник 2:3; 1 Нифай 13:24–29 (Урвалтын үр уршгаар Сүм алдагдсан байсан)
С ба Г 1:17–23, 30 (Иосеф Смитээр дамжуулан Есүс Христ Өөрийн Сүмийг сэргээсэн)
Иосеф Смит—Түүх 1:6–20 (Иосеф Смитийн Анхны үзэгдэл)
Д.Тодд Кристоффэрсон, “Сүм яагаад хэрэгтэй вэ?,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–105
Робэрт Д.Хэйлс, “Сэргээлт болон Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь: 'Миний мутар чам дээр байх болно'” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 88–92
“Урвалт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 200–201
“Сайн мэдээний сэргээлт,” Итгэлдээ үнэнч байх нь, 160–164
Миний сайн мэдээг номло (2004), 37–40, 49
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханыөмнөхүлээсэнүүргээбиелүүлэхнь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Нэг залуу эрэгтэйг өнгөрсөн долоо хоногт сурсан ямар нэг зүйл нь түүнийг гэртээ, сургууль дээрээ эсвэл найзуудтайгаа байхад хэрхэн нөлөөлсөн тухай хуваалцахад урь.
-
Сэргээлт бидэнд яагаад хэрэгтэй тухай заахдаа ямар нэг зүйлийг ашигла (Засч янзлах боломжгүй ч орлуулах боломжтой нэг эвдэрсэн зүйл гэх мэт). Сэргээлт яагаад хэрэгтэй байдаг тухай бусдад заахад ашиглах ямар зүйлийг тэд санал болгож чадах вэ?
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь сайн мэдээний Сэргээлт яагаад чухал болохыг ойлгоход тусална. Сүнсний өдөөлтийг даган, чуулгадаа хамгийн сайн тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Залуу эрэгтэйчүүдийг ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Сүм яагаад хэрэгтэй вэ?” хэлсэн үгийг судалж, хожмын өдрүүд дэх Сүмийн сэргээлт ба үүргүүдийн талаарх ойлголтуудыг хайж олоход урь. Та бас хэдэн залуу эрэгтэйг сэргээгдсэн Сүмд яагаад талархалтай байдаг тухай хуваалцахаар урьдчилан бэлдэж ирэхэд урьж болох юм. Та бишопын зөвшөөрөлтэйгөөр, ангидаа саяхан баптисм хүртсэн гишүүнийг Сүмийн тухай болон сэргээгдсэн сайн мэдээний талаар гэрчлэлийг нь хуваалцуулахаар урьж болно.
-
Чуулгын нэг гишүүнийг энэ хичээлийн хэсгийг заахад урь. Тэрээр үүнийг заахдаа “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь” номын төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон Урвалт ба Сэргээлтийн тухай зааж болно (“Сургаалыг ойлго,” 18, 42, 66-р хуудсыг үзнэ үү).
-
Чуулгын гишүүдийг хоёр бүлэгт хуваан эхний бүлгээс Есүс Христ хэрхэн Өөрийн Сүмийг байгуулсан, энэ нь урвалтын үед хэрхэн алга болсон тухай заахыг хүс. Харин хоёр дахь бүлгээс Сэргээлтийн тухай заахыг хүс. Тэдэнд “Миний сайн мэдээг номло” (37–40, 49-р хуудас), “Итгэлдээ үнэнч байх нь” (200–201, 160–164-ийг үзнэ үү) мөн энэхүү сургалтын тоймд санал болгосон судруудыг өг. Та эдгээр даалгаврыг чуулгын цуглаанаас хэд хоногийн өмнө тэдэнд өгч болно.
-
Залуу эрэгтэй бүрд Урвалт ба Сэргээлтийн тухай нэг судар даалган өг (сурах тоймд санал болгосон судруудаас). Судруудаас сурсан зүйлээ дүрсэлсэн зураг зураад, чуулгынхаа гишүүдтэй хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Сайн мэдээ сэргээгдсэнээр бид ямар адислалууд хүлээн авсан тухай чуулгаараа ярилц.
-
Ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Сэргээлт болон Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь: 'Миний мутар чам дээр байх болно' ” хэлсэн үгэнд дурдсан хүмүүсийн нэрийг (Виллям Тандэл, Иоханэс Гутэнбэрг эсвэл Мартин Лютэр гэх мэт. Нэг нэрийг нэг суралцагчид өгнө.) залуу эрэгтэйчүүдэд өг. Уг хүн дэлхийг Сэргээлтэд бэлдэхийн тулд юу хийсэн тухай ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн үгээс олохын тулд үүнийг унших эсвэл үзэхийг тэднээс хүс.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд сайн мэдээний сэргээлт чухал гэдгийг ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Сэргээлт яагаад чухал байсныг мөн энэ нь түүний хувьд яагаад чухал болохыг хэлж болох юм.
-
Чуулгын гишүүдийг сурсан зүйлсийнхээ тухай сэтгэгдлээ хуваалцахад урьж болно.