Ирээд, Намайг дага
Би Аврагчийн Цагаатгалаар ирдэг адислалуудыг хүлээн авахад нь бусдад хэрхэн туслах вэ?


Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Би Аврагчийн Цагаатгалаар ирдэг адислалуудыг хүлээн авахад нь бусдад хэрхэн туслах вэ?

Аароны санваартнууд нь Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад нь бусдад туслах ариун үүрэгтэй. Тэд ариун ёслолыг бэлтгэж гүйцэтгэх, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлуудыг хийх, бүхнийг Христэд ирэхэд урих зэргээр үүргээ гүйцэтгэдэг. 

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ариун ёслолыг бэлтгэх, гүйцэтгэх эсвэл түүнээс хүртэх үед таны сэтгэл ямар байдаг вэ? Яагаад ариун ёслол танд чухал байдаг вэ?

Залуу эрэгтэйчүүд ариун ёслолын талаар юу гэж боддог вэ? Тэд ариун ёслолыг гүйцэтгэхэд илүү сайн бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Та тэднийг энэхүү чухал үүргийнхээ талаар юуг ойлгоосой хэмээн хүсдэг вэ? Аароны санваартнууд Цагаатгалын адислалуудаа хүлээн авахад нь бусдад өөр ямар аргаар тусалж болох вэ?

Цагаатгалын адислалуудаа хүлээн авахад нь бусдад туслах үүргээ ойлгоход залуу эрэгтэйчүүдэд ямар судрууд болон Сүмийн удирдагчдын хэлсэн ямар үгс тусалж чадах вэ?

Лук 22:19–20; 3 Нифай 18:1–11 (Есүс Христ ариун ёслолыг тогтоосон)

С ба Г 20:76–79 (Aaроны санваартнууд ариун ёслолыг гүйцэтгэдэг)

С ба Г 38:42 (Санваартнууд ёслолуудыг гүйцэтгэх зохистой байх ёстой)

Обадиа 1:21 (Бид Сион уулан дээрх аврагчид байх болно)

Боид K.Пакэр, “Цагаатгал,” Ensign эсвэл Liahona, 2012 оны 11-р сар, 75–78

Ариун ёслол,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 25–26

“Сионы уулан дээр аврагчид болох нь,”Сүмийн ерөнхийлөгчдийн заасан сургаалаас: Иосеф Смит (2011), 531–542

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч тухайн нөхцөл байдал бүрд шавь нартаа үлгэр жишээ үзүүлэн, халамжлан хүмүүжүүлэгч нь болж, тэдэнтэй хамт залбирч мөн хэрхэн залбирахыг тэдэнд заадаг байв. Тэрбээр тэднийг хайрлан, үйлчлэх замаар хайр ба үйлчлэлийн тухай заадаг байлаа. Та өөрийн заадаг зарчмуудаар хэрхэн үлгэр дуурайл үзүүлж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж буй ямар нэг зүйлийг хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэдэнд ямар асуулт байна вэ? Тэд сурч мэдсэн зүйлийнхээ дагуу хэрхэн амьдарч байна вэ?

  • “Цагаатгалын адислалуудыг хүлээж авахад нь би бусдад хэрхэн туслах вэ?” асуултын хариултаа самбар дээр жагсаан бичихэд чуулгын гишүүдийг урь.

Хамтдаа суралц

Энэ хичээлийн зорилго нь Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад нь бусдад туслахын тулд санваарын үүргүүдээ хэрхэн биелүүлэх ёстойг ойлгоход залуу эрэгтэй бүрд туслах явдал мөн. Чуулгын гишүүд энэ хичээлийн нэг хэсэг болгож Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номдоо санваарын ёслолуудыг хүндэтгэлтэйгээр гүйцэтгэх төлөвлөгөө гаргах ёстой. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоо сүм дээр авчрахыг чуулгын цуглааны өмнө залуу эрэгтэйчүүдээс хүс. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх талаар ямар туршлага хуримтлуулж байгаагаа чуулгын дараагийн цуглаанууд дээр хуваалцахад тэднийг урь.

  • Нэг залуу эрэгтэйг Аврагчийн ариун ёслол гүйцэтгэж байгаа зургийг ангийнхандаа үзүүлэхэд урь (Сайн мэдээний уран зургийн ном,54-ийг үзнэ үү). Зураг дээр дүрсэлсэн үйл явдлыг болон Аароны санваартнууд өнөөдөр ариун ёслолыг гүйцэтгэхдээ Есүс Христийг хэрхэн төлөөлснийг тайлбарлахыг түүнээс хүс. Ариун ёслолыг бэлтгэж, гүйцэтгэх үед тэдэнд ямар мэдрэмж төрж байсныг залуу эрэгтэйчүүдээс асуу.

  • Сургаал ба Гэрээ 20:76–79, Лук 22:19–20, 3 Нифай 18:1–11-ийг хоёр хоёроороо уншихад залуу эрэгтэйчүүдийг урь. Ариун ёслолын талх, ус юуг төлөөлдөг; санваартнууд ариун ёслолыг бэлтгэж, гүйцэтгэхдээ хэнийг төлөөлдөг тухай ярилцахыг тэднээс хүс (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь,24-ийг үзнэ үү). Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номынхоо “Ажилла” хэсгийг гаргаж (25, 49, 73-р хуудас), ярилцсан зүйл дээрээ үндэслэн, төлөвлөгөө гаргахад залуу эрэгтэйчүүдийг урь. Эцэг эхээсээ эсвэл удирдагчдаасаа дараах зүйлийг асуухад тэднийг урамшуулан дэмж. Ариун ёслол таны хувьд ямар ач холбогдолтой вэ? Ариун ёслолыг хамгийн чухал зүйл байлгахад туслахын тулд Аароны санваартны хувьд би юу хийж болох вэ? Эдгээр асуултын хариултыг болон гаргасан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх явцад ямар туршлага хуримтлуулснаа дараагийн чуулгын цуглаан дээр хуваалцахад чуулгын гишүүдийг урь.

  • Сургаал ба Гэрээ 38:42-ыг чуулгаараа уншиж, энэ шүлэг Цагаатгалын бэлгэдлүүд бүхий “савнуудтай” ажилладаг хүмүүст хэрхэн хамаатайг ярилц (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь, 48-ыг үзнэ үү). Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж, тэд санваараа ашиглахын тулд цэвэр ариун байх ёстой шалтгаануудыг олж мэдэхийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номынхоо “Ажилла” хэсгийг гаргаж (25, 4973-р хуудас), сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн, төлөвлөгөө гаргахад тэднийг урь.

  • Ариун ёслолын залбирлуудыг уншин, эдгээр залбирал дахь гэрээнүүдийг олж, гэрээнүүд нь юу гэсэн утгатай болохыг тайлбарлахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Ямар үгс тэдэнд онцгой ач холбогдолтой вэ? (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь,72-ыг үзнэ үү). Ариун ёслол гүйцэтгэж байгаа хүмүүсийн зан харьцаа, биеэ авч яваа байдал нь цугларагсдад хэрхэн нөлөөлдөг вэ? Залуу эрэгтэйчүүд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номныхоо “Ажилла” хэсгийг гаргаж, уншин (25, 4973-р хуудас), сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн, төлөвлөгөө гаргахад суралцагчдыг урь.

  • Ариун сүмийн ёслолуудыг хийлгэлгүй нас барсан өвөг дээдсийнхээ зургийг харуул эсвэл залуу эрэгтэйчүүдээс өвөг дээдсийнхээ зургийг авчрахыг хүс. Тэдгээр нас барагсдад Цагаатгалын адислалуудаас хүртэхэд нь хэрхэн тусалж болох талаар ярилцахыг хүс. “Харин тэд Сион уулан дээр хэрхэн аврагчид болох вэ?” гэж эхэлсэн догол мөрийг залуу эрэгтэйчүүдээр судлуул. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2011) 41-р бүлгээс. Сион уулан дээр аврагч байх нь гэдэг нь ямар утгатай болох талаар ярилц. Сион уулан дээрх аврагчдын хувьд залуу эрэгтэйчүүдийг тохиолдож байсан туршлагуудаасаа хуваалцахыг хүс.

  • Гэрлийг төлөөлөн харуулж болох ямар нэг зүйлийг (жишээ нь: чийдэнгийн шил, гар чийдэн гэх мэт) хичээл дээр авчир. Ерөнхийлөгч Боид К.Пакэрын “Цагаатгал” хэлсэн үгийн эхэн дэх түүхийг тэдэнтэй хуваалцаж, бусдад гэрэл байх гэдэг нь юу гэсэн утгатайг бодоход залуу эрэгтэйчүүдийг урь. Бид тусламж хэрэгтэй хүмүүст хэрхэн “доод гэрэл” нь байж болох тухай бодол санаагаа хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Бид санваарын үүргээ биелүүлж байгаа үед хэрхэн доод гэрэлтэй адилхан байдаг вэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг  хүс. Тэд санваартнуудын хувьд Цагаатгалын адислалуудаа хүлээн авахад нь бусдад хэрхэн тусалж болохоо ойлгодог уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалд илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх төлөвлөгөөнүүд

Чуулгын цуглааны төгсгөлд залуу эрэгтэйчүүдэд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номон дээрээ төлөвлөгөө гаргах цаг гаргаж өг. Энэ төлөвлөгөө хувь хүнийх боловч чуулгын гишүүд төлөвлөгөөнийхөө талаар бие биедээ санал бодлоо хэлж болно.

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа хүн цуглааныг хаана. Тэрээр:

  • Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номонд өөрийн бичсэн төлөвлөгөөг болон үүнийг биелүүлэх шийдвэр төгс байгаагаа хуваалцаж болно.

  • Сүм дээр хүрч ирэх боломжгүй хүмүүст ариун ёслолыг (бишопын удирдлаган дор) чуулгын гишүүд хэрхэн гүйцэтгэж болох тухай ярилц.

Хэвлэх