Ирээд, Намайг дага
Есүс Христийн Цагаатгал


Есүс Христийн Цагаатгал

“Болгоогтун та нар Христийн цагаатгалд … найдахыг би та нарт хэлье” (Moронай 7:41).

Энэ хэсэг дэх тоймууд нь “Христэд ирж … түүний авралаас мөн түүний гэтэлгэлийн хүчнээс хүртэхэд” (Oмнаи 1:26) залуу эрэгтэйчүүдэд туслах болно. Та энэхүү хэсэг нь тэдэнд наманчлалаар болон Цагаатгалаар дамжуулан хэрхэн цэвэр ариун хэвээр байж, санваарын үүргээ биелүүлэх зохистой байж болох талаар ойлгоход тусалж чадна. Түүнчлэн та тэднийг Аароны санваартны хувьд ариун ёслолын болон баптисмын ёслолуудыг гүйцэтгэх үедээ Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад нь бусдад туслах ариун үүргээ ухамсарлахад тусалж чадна.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг чуулгын Ням гаргийн цуглааны нэг хэсэг болгохын тулд та доорх “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь” тоймыг энэ хэсэгт багтаан зааж болно.

Энэ сард сонгох тоймууд:

Мючел

Та үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлтэй хэрхэн холбон төлөвлөж болох талаар бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Залуу эрэгтэйчүүдийн ням гарагт ойлгож мэдсэн зүйлийг бататгах тохирох үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын дараах хэсгүүд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

“Санваарын ёслолуудыг гүйцэтгэ,” 24–25, 48–49, 72–73-р хуудас

“Сургаалыг ойлго,” 18–20, 42–44, 66–68-р хуудас

Хэвлэх