Ирээд, Намайг дага
Би яагаад бусдыг уучлах хэрэгтэй вэ?


Би яагаад бусдыг уучлах хэрэгтэй вэ?

Бид гэм нүглээсээ уучлагдахын тулд бусдыг уучлах хэрэгтэй. Бусдыг уучлах нь уур хилэн, гомдол, өш хонзонг даван туулах боломжийг бидэнд олгодог. Уучлал нь сүнсний шархыг эдгээж, зөвхөн Бурханы өгч чадах амар амгалан ба хайрыг авчирдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та бусдыг уучилснаар юу сурч мэдсэн бэ? Хэн нэгнийг уучилсан нь амар амгалан ба хайрыг мэдрэхэд танд тусалсан тухай бодно уу?

Бусдыг уучлах хэрэгтэйгээ ойлгосон ямар туршлага залуу эрэгтэйчүүдэд байна вэ? Өөрийгөө уучилж сурах талаар тэдэнд юу хэрэгтэй байна вэ? Залуу эрэгтэйчүүд амар амгаланг мэдрэхийн тулд бусдыг уучилж сурахад нь та хэрхэн тусалж болох вэ?

Анхааруулга: Хэрэв залуу эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн тохиолдлоо уучлах тухай асуувал бишоп болон салбарын ерөнхийлөгчөөсөө зөвлөгөө авахыг тэдэнд зөвлө.

Бусдыг уучилснаар тэдний амьдралд олон адислал ирэх болно гэдгийг ойлгоход ямар судрууд залуу эрэгтэйчүүдэд туслах вэ?

Maтай 5:44; С ба Г 64:9–11 (Бүх хүнийг уучлахыг бидэнд зарлиг болгосон билээ)

Maтай 6:14–15; 18:21–35 эсвэл “Дал дахин долоон удаа уучил” видео бичлэг (Бид өршөөлийг хүлээн авахын тулд бусдыг уучлах ёстой)

Лук 23:34 (Есүс Христ Өөрийг нь цовдолсон хүмүүсийг уучилсан юм)

Кэвин Р.Дункан, “Өршөөлийн эдгээх тос,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39–41

Гордон Б.Хинкли, “Өршөөл,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 81–84

Дийтр Ф.Угдорф, “Нигүүлсэнгүй сэтгэлт хүмүүс нигүүлслийг олдог” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 70–76

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч тухайн нөхцөл байдал бүрд шавь нартаа үлгэр жишээ үзүүлэн, халамжлан хүмүүжүүлэгч нь болж, тэдэнтэй хамт залбирч мөн хэрхэн залбирахыг тэдэнд заадаг байв. Тэрбээр тэднийг хайрлан, үйлчлэх замаар хайр ба үйлчлэлийг тэдэнд заадаг байлаа. Тэр бусдыг хэрхэн уучлахыг тэднийг уучилснаараа заадаг байв. Та өөрийн заадаг зарчмуудаар хэрхэн үлгэр дуурайл үзүүлж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Өнгөрсөн хичээлээс юуг залуу эрэгтэйчүүд санаж байна вэ? Тэднийг юу хийхэд урьсан бэ? Тэд сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх талаар ямар туршлагатай болсон бэ?

  • Хэн нэгнийг уучлах хэрэгтэй болсон үеийнхээ тухай бодохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэднийг хүсвэл энэхүү туршлагаасаа хуваалцахыг урь. Үр дүнд нь юу болсон бэ? Хэрэв тэд түүнийг уучлаагүй бол байдал ямар байх вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь бусдыг уучлахын ач холбогдлыг ойлгоход чуулгын гишүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Чуулгыг бүлгүүд болгон хувааж, бүлэг бүрийг энэ тоймд буй хэлсэн үгс эсвэл та өөрийн сонгосон хэлсэн үгсээс уншихад урь. Хэлсэн үгсээс тэдэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн хэсгүүдээ тэмдэглэхийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэмдэглэсэн зүйлээ хуваалцаж, энэ нь яагаад тэдэнд чухал болохыг тайлбарлахад тэднийг урь.

  • Maтай 18:23–35 (эсвэл “Дал дахин долоон удаа уучил” видео бичлэгийг үзүүл) дахь хатуу сэтгэлт боолын тухай сургаалт зүйрлэлийг хамт уншин, түүний анд нөхөр болох нөгөө боолын өрийг хооронд нь харьцуулж, дүгнэлт хийхэд залуу эрэгтэйчүүдэд тусал (Библийн лавлахаас “Жин ба хэмжүүр”-ийг үзнэ үү). Залуу эрэгтэйчүүд уучлалын тухай энэ сургаалт зүйрлэлээс юу сурсан бэ? Бусдыг уучлахын ач холбогдлыг заадаг (энэ тоймд санал болгосонтой адил) өөр судруудыг олж, хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь.

  • Залуу эрэгтэйчүүдээс судрууд дахь бусдыг уучилж буй хүмүүсийн талаарх жишээнүүдийг хооронд нь харьцуулахыг хүс. Та Египетийн Иосеф (Эхлэл 45:1–7-г үзнэ үү), Нифай болон түүний ах нар (1 Нифай 7:21-ийг үзнэ үү), загалмай дээрх Есүс Христ (Лук 23:34 -ийг үзнэ үү) болон бусад жишээг нэгтгэн дүгнэж болно. Ялангуяа гэр бүлийн гишүүдээ уучлах нь яагаад чухал вэ? Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж, залуу эрэгтэйчүүдээс сэтгэгдлээ хуваалцахыг хүс. Тэд уучлалын өөр ямар жишээнүүдийг хуваалцаж болох вэ?

  • Аврагч уучлалын тухай бусдад заасан ямар нэг зүйлийг судруудаас олж, олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс (жишээ нь, Maтай 5:44; 6:14–15; 18:22–23-ыг үзнэ үү). Бусдыг уучилснаар ирдэг амар амгалангийн тухай туршлагаа хуваалцахыг тэднээс хүс.

  • Дараах асуултуудыг цаасан дээр бичиж, чуулгын гишүүн бүрд өг. Бид яагаад өөрсдийгөө болон хүн бүрийг уучлах хэрэгтэй вэ? Тухайн хүн уучлагдах ёстой эсвэл үгүй юү гэдгийг шийдэх цорын ганц хүн нь яагаад Их Эзэн байдаг вэ? Бусдыг уучлахгүй байх нь яагаад маш том нүгэл байдаг вэ? Сургаал ба Гэрээ 64:9–11-ийг уншиж, өөрийн асуултыг тунгаан бодоход залуу эрэгтэй бүрийг урь. Дараа нь өөрсдийн бодол мөн ойлгож мэдсэн зүйлсээ хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Тэд бусдыг уучлахын ач холбогдлыг ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаалд илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Хичээлийн ихэнх цагийг лекц уншиж өнгөрүүлэн, асуулт бүхэнд өөрөө хариулдаг багш нар суралцагчдын хичээлд оролцох хүслийг бууруулдаг” ( Teaching, No Greater Call [1999], 64).

Үйлдэхэд урь

Цуглааныг хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаана. Тэрээр:

  • Өөрийн уучлах хэрэгтэй хэн нэгний тухай бодож, түүнийг уучлах шийдвэр гаргахад чуулгын гишүүдийг урамшуулан дэмж.

  • Сурч мэдсэн зүйлээ гэрийнхэнтэйгээ хуваалцахад чуулгын гишүүдийг урь.