Ирээд, Намайг дага
Есүс Христэд итгэх гэдэг нь юу гэсэн үг вэ?


Есүс Христэд итгэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Бид аврагдахын тулд итгэлээ Их Эзэн Есүс Христ дээр төвлөрүүлэх ёстой. Есүс Христэд итгэнэ гэдэг нь Түүнд итгэж, зарлигуудыг нь дагана гэсэн үг юм. Итгэл бишрэл гэдэг бол зүгээр нэг идэвхгүй итгэхээс илүү чухал зүйл мөн. Бид итгэлээ үйлдлээрээ болон амьдралын хэв маягаараа харуулдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлсэн бэ? Залуу эрэгтэйчүүдэд итгэлээрээ үйлдэхэд нь сүнслэгээр нөлөөлж болох ямар туршлагуудыг та тэдэнтэй хуваалцаж чадах вэ?

Таны заадаг Аароны санваартнууд Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн ашигладаг вэ? Тэд итгэлээ бэхжүүлэхийн тулд юу хийж байна вэ?

Итгэлийн тухай судрууд болон бусад эх сурвалжийг судлахдаа, Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд нь залуу эрэгтэйчүүдэд туслах зүйлсийг эрж ол.

Еврей 11:4–9, 17–29; Ифер 12:11–22 (Итгэлээ харуулсан хүмүүсийн жишээ)

Иаков 1:5–6; 2:14–20 (Итгэл бол итгэл ба үйлдэл юм)

Aлма 32:21, 26–43 (Итгэл бол үнэн боловч харагддаггүй зүйлсэд найдах явдал мөн)

Moронай 7:33–41 (Гайхамшгууд итгэлээр үйлдэгддэг)

Квинтин Л.Күк, “Итгэлийн суурь,” Ensign, 2017 оны 5-р сар, 127-131 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119-123

Бонни Х.Кордон, “Эзэнд итгэ, бүү хазай,” Ensign, 2017 оны 5-р сар, 6-9 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 124–126

Дийтр Ф.Угдорф, “Дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  137-140

Нийл Л.Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54–57

Итгэл,” Итгэлдээ үнэнч байх нь, 117–120

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч “Миний сургаал минийх биш, харин Намайг Илгээгчийнх” (Иoхан 7:16) гэж хэлсэн байдаг. Тэрбээр Эцэгээсээ сурсан сургаалыг заадаг байлаа. Та зөв сургаал зааж байгаагаа хэрхэн бататгах вэ? (Teaching, No Greater Call, 52–53-ыг үзнэ үү.)

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж байгаа аль болох олон зүйлийг 30 секундэд багтаан бичихийг залуу эрэгтэй бүрээс хүс. Бичсэн зүйлээ хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Та итгэлийн тухай сэдвийг заахдаа тэдний жагсаалтыг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Энгийн завь зураад, дээр нь “Итгэл” гэж бич. Хоёр сэлүүрийн нэгэн дээр “Итгэл,” нөгөө дээр нь “Үйлдэл” гэж бич. Хэрэв завь ганцхан сэлүүртэй бол хэрхэхийг тэднээс асуу. Хэрэв бид итгэдэг зүйлээ үйлдлээр харуулахгүй бол бидний итгэлд юу тохиолдох вэ? Итгэл гэж юу болох, энэ зураг итгэлтэй хэрхэн холбоотойг ойлгоход чуулгын гишүүдэд туслахын тулд судруудыг эсвэл Итгэлдээ үнэнч байх нь (117–120-р хуудас) товхимлыг ашигла.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь Есүс Христэд итгэлтэй байна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгоход чуулгын гишүүн бүрд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эрэгтэйчүүдийг Aлма 32:21 ба Хиламан 5:12-ыг уншихад урь. Эдгээр судраас итгэлийн тухай юу сурснаа өөрийн үгээр дүгнэн хэлэхийг цөөн суралцагчаас хүс. Залуу эрэгтэйчүүдийг ахлагч Квинтин Л.Күкийн хэлсэн “Итгэлийн суурь” ба ахлагч Нийл Л.Андэрсоны хэлсэн “Итгэл боломжоор бус харин сонголтоор ирдэг” үгсээс итгэлийн хүчирхэг суурьтай хүмүүсийн жишээг олоход урь. Олсон зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс. Итгэлийн хүчирхэг суурийг тавихын тулд тэд юу хийж болох вэ? 

  • Хоёр залуу эрэгтэйг самбарын өмнө гарч ирэхэд урь. Нэг залуу эрэгтэйгээс өөр өөр байдлаар (хоёр хөлөө салган зогсох эсвэл тулж зогсох гэх мэт) зогсохыг хүсээд, өөр нэгэн залуу эрэгтэйгээр түүнийг янз бүрийн байдлаар зогсох үед хөнгөн түлхүүл. Аль зогсолт нь уг залуу эрэгтэйд хөдлөхгүй бат зогсож үлдэхэд тусалсан бэ? Харин аль зогсолт нь түүнийг тэнцвэрээ алдахад хүргэсэн бэ? Залуу эрэгтэйчүүдийг Бонни Х.Кордон эгчийн хэлсэн “Эзэнд итгэ, бүү хазай” гэсэн үгийг уншихдаа хэрхэн Христэд итгэх агуу итгэлийг хөгжүүлж, Түүнд итгэлээ төвлөрүүлэх тухай хэлсэн санаануудыг нь хайж олоход урь. Залуу эрэгтэйчүүдэд өөрсдийн ойлголтод түшиглэснийхээ үр дагаврыг амссан эсвэл Аврагчид найдсанаар хүлээн авсан адислалуудынхаа талаар хуваалцах ямар нэгэн туршлага байгаа юу? 

  • Ангийн нэг гишүүнийг энэ хичээлийн зарим хэсгийг заахад урь. Тэр үүнийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь төлөвлөгөөнийхөө дагуу итгэлийн тухай сурч мэдэх болон заах төлөвлөгөөний нэг хэсэг болгон биелүүлж болно (“Сургаалыг ойлго,” 18, 4266-р хуудсыг үзнэ үү).

  • Есүс Христэд итгэх итгэл дээрээ үйлдсэн түүхийг судраас олохыг залуу эрэгтэй бүрээс хүс (Жишээ нь: Eгипетээс гарсан нь 14:19–28; Maтай 8:5–13; Еврей 11:4–9, 17–29; Ифер 12:11–22; 1 Нифай 4). Тэд өөрсдөө эсвэл таньдаг хэн нэгэн нь Есүс Христэд итгэх итгэлээ ашигласан туршлагын тухай бичихэд залуу эрэгтэйчүүдийг урь. Судраас уншсан түүх болон өөрийн бичсэн туршлагыг хуваалцахад бүх залуу эрэгтэйг урь. Тэд үүнийг жижиг бүлгүүдээр эсвэл чуулгаараа хамтдаа хийж болно.

  • “Итгэл гэж юу вэ?” гэсэн асуултыг самбар дээр бич. Есүс Христэд итгэх итгэлтэй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Би итгэлээрээ хэрхэн амьдардаг вэ? Би итгэлээ хэрхэн өсгөн нэмэгдүүлдэг вэ? Чуулгын гишүүдийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга” үгийг уншаад, дараах асуултын хариултыг олоход урь. Тэднийг самбар дээр хариултаа бичээд, нэмж суралцсан зүйлээ чуулгынхантайгаа хуваалцахад урь. Та энэ ярилцлагын нэг хэсэг болгон уг түүх дээрх номлогчдын адил ‘дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга’-д очих хүртлээ итгэлдээ тууштай байх гэдэг нь ямар утгатай вэ?” гэсэн асуултыг тавьж болно.

  • Maтай 17:20-ийг уншихыг залуу эрэгтэйчүүдээс хүсээд, уулыг итгэлээр нүүлгэх гэдэг нь юу гэсэн утгатайг асуу. Бишоп Ричард К.Эйжлийн хэлсэн дараах үгийг хуваалц. “Газар дээрх жинхэнэ уулыг нүүлгэхийг би хэзээ ч хараагүй. Харин итгэлийн ачаар уулс лугаа адил эргэлзээ, цөхрөлийг итгэл найдвар ба өөдрөг үзлээр халж, ор мөргүй болтол арилгахыг би харсан. Итгэлийн ачаар уулс лугаа адил нүглийг наманчлал ба уучлалаар халахыг би харсан. Түүнчлэн итгэлийн ачаар уулс лугаа адил өвчин зовлонг амар амгалан, итгэл найдвар хийгээд талархлаар солихыг би харсан. Тийм ээ, уулс нүүлгэгдэхийг би харсан” (“Итгэл- Сонголт бол чинийх,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 33). “Цэвэр бөгөөд энгийн итгэл” видео бичлэгийг үзүүлж, итгэлийн ачаар нүүлгэгдсэн уулсыг олохыг (эсвээс өөрийнхөө туршлагыг хуваалцахыг) залуу эрэгтэйчүүдээс хүс.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд Есүс Христэд итгэлтэй байх гэдгийн утгыг ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалд илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Судруудаас заах үед суралцагчдаас ямар нэг онцгой зүйл эрж олохыг хүсэх нь чухал ашиг тустай байдаг” (Teaching, No Greater Call [1999], 55).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Есүс Христэд итгэх итгэлтэй байх гэдэг нь юу гэсэн үг болох тухай мөн энэхүү итгэлээрээ юу хийхээр төлөвлөж байгаа тухай бодол санаагаа хуваалцаж болно.

  • Тэдний итгэл санваарын үйлчлэлд нь хэрхэн харагддаг тухай ярилцаж болно.