Бид яагаад мацаг барьдаг вэ?
Мацаг барих гэдэг нь тодорхой хугацааны туршид сайн дураараа хоол идэхгүй, юм уухгүй байхыг хэлдэг. Чин сэтгэлээсээ залбирч мацаг барих нь таныг болон бусдыг Бурханы адислалуудыг хүлээн авахад бэлтгэхэд тусалж чаддаг. Түүнчлэн хэрэгцээтэй хүмүүст туслахын тулд мацаг барилтын өгөөмөр өргөл өгөх нь мацаг барилтанд багтдаг. Аароны санваартнуудаас мацгийн өргөлийг цуглуулахад нь бишопт туслахыг хүсч болох юм.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Мацаг барих талаар болон үүнээс ирэх адислалуудыг ойлгоход залуу эрэгтэйчүүдэд ямар судар, материалууд туслах вэ?
Eстер 4:10–17; Матай 4:1–11; С ба Г 59:12–14 (Мацаг барих нь сүнслэг хүч чадлын эх үүсвэр юм)
Исаиа 58:3–12; Матай 6:16–18 (Зөв зохистой мацаг барих тухай болон үүнд мацгийн өргөл багтдаг болохыг Их Эзэн тайлбарласан)
Матай 17:14–21 (Залбирч, мацаг барих нь эдгээх илүү их хүч чадлыг өгдөг хэмээн Есүс дагалдагчдадаа хэлсэн)
Moзая 27:18–24; Aлма 6:6 (Мацаг барих нь бусдыг адислахад тусална)
Aлма 5:45–46; 17:1–3, 9; Хиламан 3:35 (Мацаг барих нь гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тусалдаг)
Хэнри Б.Айринг, “‘Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?’” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3
Л.Том Пэрри, “Та юуг эрэлхийлнэ вэ?” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 84-87
Дийн М.Дэйвийс, “Мацгийн хууль: ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах хувь хүний үүрэг хариуцлага,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 63
“Мацаг барих болон мацгийн өргөл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 120-123
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Залуу эрэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногийн чуулгын цуглаанаас санаж байгаа судраа хуваалцахад урь.
-
Өөр сүсэг бишрэлтэй нэг найз нь мацаг барина гэдэг нь ямар учиртай болохыг мөн яагаад тэд мацаг барьдаг болохыг мэдэхийг хүсч байна хэмээн төсөөлөн бодохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэд хэрхэн мацаг барилтын зарчмын талаар найздаа тайлбарлах вэ? Мацаг барих болон зүгээр л өлсөх хоёрын хоорондын ялгааны талаар ярилц.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь мацаг барихын утга учрыг ойлгоход залуу эрэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:
-
Залуу эрэгтэйчүүдийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “‘Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?’“ хэлсэн үгийг бүлгээрээ унших эсвэл видео бичлэг үзэхэд урь Тэднийг хэсэг бүрийг уншиж эсвэл үзэж байхдаа “Мацаг барих нь ямар утга учиртай вэ?”, “Мацаг барихын зорилго юу вэ?”, “Мацаг барьснаар ямар ямар адислал ирдэг вэ?” гэх мэт асуултуудын хариултуудыг олж мэдэхийг хүс. Залуу эрэгтэйчүүдийг мацаг барьснаараа амьдрал нь хэрхэн адислагдсаныг болон илүү сайн мацаг барихын тулд юу хийх талаар хуваалцахад урь.
-
Цаасан дээр гурван багана бүхий хүснэгт зурж, багануудыг “Бид юу хийх ёстой вэ?” “Бид юу хийхээс татгалзах ёстой вэ?” болон “Бурхан ямар адислалуудыг амладаг вэ?” гэж гарчиглахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Исаиа 58:3–12-оос мацаг барих талаар олж мэдсэн хариултуудаа бичихэд тэднийг урь. (Хэрэв шаардлагатай бол, мацгийн өргөл нь бидний “өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваах” нэг арга бөгөөд залуу эрэгтэйчүүд мацгийн өргөлийг өгч болно гэдгийг тайлбарлаж өгөөрэй.) Их Эзэний арга замаар мацаг барьснаар ирсэн адислалуудаа болон хариултуудаа хуваалцахад тэднийг уриал.
-
Хэрвээ танай тойргийн залуу эрэгтэйчүүд бишоптоо мацгийн өргөлийг цуглуулахад тусалдаг бол (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь, 26-г үзнэ үү) хэрхэн энэхүү үүрэг хариуцлагаа Бурханы таашаалд нийцүүлэн гүйцэтгэх тухай ярилцлагыг чуулгын ерөнхийлөгчөөр удирдуулан явуулах талаар бодно уу. Жишээлбэл, чуулгын ерөнхийлөгч мацгийн өргөлүүд юунд зориулагддаг болохыг болон чуулгын гишүүд энэ үүрэг хариуцлагыг гүйцэтгэхдээ хэрхэн биеэ авч явах ёстойг мөн бусдад үйлчилснээр ирэх адислалуудын талаар ярилцаж болох юм. Энэхүү ярилцлагын нэг хэсэг болгож, бишоп Дийн М.Дэйвийсийн “Мацгийн хууль: Ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах хувь хүний үүрэг хариуцлага” хэлсэн үгээс Аароны санваартнуудад өгсөн зөвлөгөөг унших талаар бодоорой. (Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 63-ыг үзнэ үү). Бишопын зөвлөлийн нэг гишүүнийг мацгийн өргөл нь хэрхэн тусламж хэрэгтэй хүмүүст болон ядууст туслахад зарцуулагддаг талаар тайлбарлахад урь. Мацгийн өргөлийг цуглуулах санваарын үүрэг хариуцлагын талаар Хүүхдийн хэсгийн ангид чуулгын гишүүдээр заалгах тухай бодож үзээрэй.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Мацаг барина гэдэг нь ямар утга учиртай болохыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг өндөрлөнө. Тэрээр:
-
Мацаг барих үедээ мэдэрсэн сэтгэгдлээ хуваалцаж болох юм.
-
Өнөөдөр сурсан зүйлээ дараа нь мацаг барихдаа хэрэгжүүлэхийг чуулгын гишүүдээс хүсч болох юм.
-
Мацгийн өргөл өгөхөд залуу эрэгтэйчүүдийг урьж болох юм.