Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь
Би хэрхэн энэ дэлхий дээр дэлхийнхнээс өөрөөр амьдрах вэ?
“Нэгэн цагт Сүмийн болон нийгмийн жишгүүдийн хооронд зөрүү ялгаа төдийлөн байдаггүй байсан бол өнөө үед эдгээрийн хооронд том ангал бий болж, улам томорсоор байна” (Томас С.Монсон, “Санваарын хүч” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 66). Их Эзэн биднийг Өөрийнх нь жишгийг үнэнчээр дагаж, дэлхийн нүгэл хилэнцээс хүртэхгүй байгаасай хэмээн хүсдэг. Үүний зэрэгцээ Тэрээр биднийг өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүст сайн нөлөө үзүүлээсэй хэмээн хүсдэг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар, материалыг залбирч судал. Таны зааж байгаа залуу эрэгтэйчүүдэд хамгийн их туслах зүйл юу байна гэж та бодож байна вэ?
“Зохистой амьдар,”Бурханы өмнөхүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), диконууд, 16–17; багш нар, 40–41; пристүүд, 64–65
Эхлэл 39:1–20 (Египетийн Иосеф Потифарын эхнэрийн сээтэгнэлийг эсэргүүцсэн нь)
Хаадын Дэд 6:14–17 (Елишагийн зарц, түүнийг ганцаар биш гэдгийг ойлгосон нь)
Maтай 26:41; С ба Г 10:5 (Уруу татагдахгүйн тулд анхааралтай бай бас залбир)
Иохан 15:19; 1 Нифай 8:24–28 (Христийг дагалдагчдыг дэлхийнхэн олонтоо элэглэж мөн үзэн ядах болой)
1 Коринт 10:13 (Бид хэрээс хэтэрсэн зүйлд соригдохгүй)
С ба Г 3:6–8 (Хэрвээ бид хүмүүнээс илүүгээр Бурханд итгэх юм бол Тэр биднийг дайсны маань эсрэг дэмжих болно)
С ба Г 62:1 (Их Эзэн бидний сул талыг мэддэг бөгөөд уруу татагдсан үед маань бидэнд хэрхэн туслахаа бас мэддэг)
С ба Г 87:8 (Ариун газруудад зогсогтун)
Нийл Л.Андэрсэн, “Дэлхийг ялах нь,” Ensign, 2017 оны 5-р сар, 58-62 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 46-50
Марк А.Брагг, “Төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсөх болно,” Ensign, 2017 оны 5-р сар, 36-38 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий Чуулган, 22-24
Дийтр Ф.Угдорф, “Бүү ай, зөвхөн итгэ,” Ensign, 2015 оны 11-р сар, 76–79 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 61-63
Томас С.Монсон, “Ганцаар зогсох зоригтой бай,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 60–67
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Цаасан дээр өнгөрсөн долоо хоногийн хичээлээс сурсан зүйлээ нэг өгүүлбэрээр тодорхойлон бичихийг залуу эрэгтэй бүрээс хүс. Хэд хэдэн залуу эрэгтэйгээс бичсэн дүгнэлтээ уншихыг хүс.
-
Чуулгын гишүүдэд жүрж жимсийг (эсвэл өөр нэгэн цитрус жимсийг) харуул. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд гардаг жишгүүдийн заримыг нэрлэхийг тэднээс хүс. Тэднийг нэрлэх хооронд тэдгээрийг жүржин дээр бич. Тэгээд жүржийг савтай усанд хий (энэ нь хөвөх болно). Тэгээд жүржээ уснаас аваад, хальсал. Буцаагаад усанд хий, тэгвэл энэ нь живэх болно. Их Эзэний жишиг стандартын дагуу амьдрах талаар энэ нь юу зааж байгаа тухай хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Жишгээ хадгалсан нь амьдралыг тань хэрхэн адисалсан талаар тодорхой жишээ хуваалц.
Хамтдаа суралц
Энэ хичээлийн зорилго нь энэ дэлхийд амьдрах үедээ хэрхэн дэлхийнхнээс өөр байж болохыг мөн энэ нь хэрхэн санваарын хүчээ ашиглахуйц зохистой амьдрахад залуу эрэгтэй бүрд тусалдгийг ойлгоход нь туслах явдал юм. Энэ хичээлийн нэг хэсэг болгож, чуулгын гишүүд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номондоо Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдийг судалж, тэдгээрийн дагуу амьдрах төлөвлөгөө бичих хэрэгтэй. Чуулгын цуглааны өмнө залуу эрэгтэйчүүдээс Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь ба Залуучуудын бат бөх байдлын төлөө номоо сүмдээ авчрахыг хүснэ үү. Чуулгын цаашдын цуглаанууд дээр, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх явцдаа ямар туршлага хуримтлуулж байгаагаа хуваалцахад тэднийг уриарай.
-
“Дэлхийг ялан дийлэх гэдэг нь … ”, “Дэлхийг ялснаар …үр дүнд хүрнэ” гэж самбарт бич. Чуулгын гишүүдээс ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн “Дэлхийг ялан дийлэх нь” үгийг судлаад, дээрх өгүүлбэрүүдийг гүйцээж болох олон хувилбарыг олохыг хүс. Тэдний олж мэдсэн зүйлсийг ярилц. Нэг залуу эрэгтэйг ахлагч Андэрсэны хэлсэн үгэн дэх ахлагч Брүс Д.Портэрын тухай түүхийг хуваалцахад урьдаас бэлдэж ирэхэд урь (эсвэл ахлагч Андэрсон уг түүхийг ярьж байгаа видео бичлэгийг үз). Өөр хүмүүс үүнтэй адил сорилт бэрхшээлд хэрхэн хандах байсан бол? Харин ахлагч Портэр хэрхэн дэлхийг ялан дийлж чадсан бэ?
-
Залуу эрэгтэйчүүдэд улам бүр харанхуйд автаж буй дэлхийд гэрлийг хэрхэн олохыг ойлгоход нь туслахын тулд ангид гурван гар чийдэн авчирч болно. Ангийнхныг гурван бүлэг болгон хуваагаад, бүлэг бүрд ахлагч Марк А.Браггийн хэлсэн “Төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсөх болно” үгийн аль нэг хэсгийг уншихыг даалга. Залуу эрэгтэйчүүд үгийг судалж дууссаны дараа гэрлээ унтрааж, бүлэг бүрд нэг гар чийдэн өг. Сурсан зүйлээ хуваалцах үед тэд гар чийдэнгээ асаагаад өрөөний голд авчирч тавина. Гэрлийн эх сурвалж бүр харанхуй дэлхийд бидэнд хэрхэн туслах вэ?
-
Долоо хоногийн турш залуу эрэгтэйчүүдийг Даниел 1-2-ыг уншиж эсвэл “God Gave Them Knowledge” видео бичлэгийг үзээд, Бурхан Даниелыг ёс бус орчинд итгэлтэй хэвээр үлдсэнийх нь төлөө хэрхэн адисалсан талаар хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Хичээлийн үеэр, тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Чуулгаараа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Бүү ай, зөвхөн итгэ” хэлсэн үгийн “Бид Даниелтай адил байна уу?” гарчигтай хэсгийг унш. Чуулгыг хоёр бүлэг болгон хуваагаад, бүлэг тус бүрээс Даниелын адил итгэлтэй хэвээр үлдэх боломжтой нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүлэхийг хүс.
-
Энэхүү тоймд дурдсан судруудыг уншихыг залуу эрэгтэйчүүдээс хүсээд (чуулгаараа эсвэл хувь хувьдаа), мөн уруу таталтыг ялан дийлэх талаар сурсан зүйлийнх нь тухай ярилц. Дэлхийнхэн тэднийг өндөр жишигтэй хэмээн шоолж, жишгээ бууруулахад уруу татаж байгаа үед тэд хэрхэн Бурханы жишгийн дагуу амьдарч байна вэ? Их Эзэний жишгийн дагуу амьдарч, уруу таталтыг сөрөн зогссон үед тэдэнд ямар санагдсан бол? Тэдэнд хуваалцах туршлагууд байна уу?
-
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын сэдвүүдийг уншаад, ярилцахыг хүсэж байгаа нэгээс илүү жишгийг сонгохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Залуу эрэгтэй бүрийг цөөн хэдэн минутанд сонгосон жишгээ судлаад, сурсан зүйлээ хуваалцахаар бэлдэхэд урь. Залуу эрэгтэй бүрээс Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоо нээн, “Үйлдэх” гэсэн хэсэгт энэхүү жишгийг даган амьдрах төлөвлөгөөгөө бичихийг хүс (17, 41 эсвэл 65-р хуудас). Хэрэв зохимжтой бол, төлөвлөгөөгөө бие биетэйгээ хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Ирэх долоо хоногуудад тэдний гаргасан төлөвлөгөө нь тэднийг “дэлхий дээр амьдрахдаа дэлхийнхэнтэй адил байхгүй байхад” тусалсан талаар хуваалцахад бэлдэж ирэхийг залуу эрэгтэйчүүдээс хүс (Иохан 15:19-ийг үзнэ үү).
-
Чуулгаараа хамтдаа Сургаал ба Гэрээ 87:8-ыг уншаад, ариун газарт зогсоно гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг залуу эрэгтэйчүүдээс асуу. Тэднийг энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдийн нэгийг үзэж байхдаа дараах асуултын талаар тунгаан бодоход урь. Тэд ариун газарт зогсох талаар өөр ямар нэмэлт ойлголт олж авсан бэ? Залуу эрэгтэйчүүдээс гэр бүл, сургууль эсвэл орчин тойрноо илүү ариун нандин газар болгох боломжтой гэсэн талаар юу гэж бодож байгааг нь асуу.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Санваартнуудын хувьд тэд энэ дэлхийд амьдарч байгаа ч дэлхийнхэнтэй адил байх ёсгүй гэдгийг ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Их Эзэний жишгийн дагуу амьдрахын ач холбогдлын талаарх гэрчлэлээ хуваалцаж болох юм.
-
Залуу эрэгтэйчүүдээс Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номынхоо “Зохистой амьдар” бүлэгт өөрсдийн бичсэн төлөвлөгөөг биелүүлнэ гэсэн амлалт авч болно.