Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь
Би гэр бүлээ хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?
Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно. Аз жаргалтай ... гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр энэрэл, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй ажиллах зарчмуудын дор оршин амьдарна” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Бид эдгээр зорилгуудыг нь гүйцэлдүүлэхэд нь эцэг эхдээ туслах үед Тэнгэрлэг Эцэгийн бидэнд хүсдэг аз жаргалыг олж авахад нь гэр бүлүүддээ тусалж чадна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар, суралцах материалыг залбирч судал. Залуу эрэгтэйчүүдэд гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд юу тусална гэж та бодож байна вэ?
1 Нифай 8:12 (Лихай гэр бүлээ амьдралын модны жимснээс хүртээсэй хэмээн хүссэн)
1 Нифай 16:14–32 (Нифай гэр бүлээ хүчирхэгжүүлсэн)
2 Нифай 25:26 (Бид хүүхдүүддээ Христийн талаар заадаг)
Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), 26, 50, 74, 80-81
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11 сар, 129
Дийтр Ф.Угдорф, “Авран хадгалдаг тэднийг магтъя,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60–63
Бонни Л.Оскарсон, “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–79
M.Рассэлл Баллард, “Аав хүү хоёр: Онцгой ойр дотно харилцаа,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–58; мөн “ Эцгүүд болон хөвгүүд” видео бичлэгийг үзнэ үү
Видео бичлэгүүд: “Эв нэгдэлгүй ах дүү хоёр,” “Жижиг зүйлсээр дамжуулан”
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Хичээл эхлэхээс өмнө чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг өнгөрсөн долоо хоногийн хичээлтэй холбоотой нэг дуулал сонгоход урь. Тэр залуу эрэгтэйгээр дууллын бадгаас уншуулж, чуулгын гишүүдээр энэ дуулал өнгөрсөн долоо хоногийн хичээлтэй ямар холбоотой байгааг хуваалцуул.
-
Чуулгын нэг гишүүнээс судрууд дахь нэг гэр бүлийн зургийг үзүүлэх эсвэл гэр бүлдээ аз жаргал эсвэл гай тотгор авчирдаг гэр бүлийн гишүүдийн үйлдлүүдийг хуваалцахыг хүс (Лихай, Иаков, Адам болон бусад гэр бүлийн талаар ярилцаж болно).
Хамтдаа суралц
Энэ хичээлийн зорилго бол залуу эрэгтэй бүрийг гэр бүлээ хүчирхэгжүүлэх санваарын үүргээ биелүүлэхэд нь урамшуулан дэмжих явдал юм. Энэхүү хичээлийн нэг хэсэг болгон чуулгын гишүүд гэр бүлийн гишүүндээ үйлчлэх төлөвлөгөөг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номон дээр гаргаж эсвэл “Гэр бүл ба найз нөхөд” төсөл дээр ажиллаж эхлэх ёстой. Чуулгын цуглаанаас өмнө Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоо сүм дээр авчирч байхыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх явцдаа ямар туршлага хуримтлуулж байгаагаа чуулгын дараагийн цуглаанууд дээр хуваалцахад тэднийг урь.
-
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Авран хадгалдаг тэднийг магтъя” хэлсэн үгэндээ гэр бүлийн тухай “Бид адилхан гентэй байж болох ч адилхан биш. Бид бүгдэд өөр өөр өвөрмөц сүнс байдаг. … Бид өөрсдийн ялгаатай байдлаа баярлан тэмдэглэж болно” гэж заасан. Залуу эрэгтэй бүрд ямар ямар онцлог зан чанар, хүчтэй тал байгаа вэ? Залуу эрэгтэй бүр гэр бүлээ адислахдаа энэ хүчтэй талаа хэрхэн ашиглаж болох вэ? Чуулгын гишүүд уг хэлсэн үгийг жижиг бүлгүүдэд хуваагдан, хэсэгчлэн судалж, онцгой санагдсан зүйлсээ хуваалцаж болно. Та мөн чуулгын гишүүдийг энэ тоймд байгаа видео бичлэгүүдээс нэгийг үзээд, тухайн гэр бүлүүд харилцаагаа сайжруулахын тулд юу хийснийг олж мэдэхэд урьж болно. Залуу эрэгтэйчүүд гэр бүлийнхнийхээ ялгаатай талыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж болох вэ? Тэд гэр бүлийн харилцаагаа хүчирхэгжүүлэх талаар ямар ямар санаа хуваалцаж болох вэ?
-
Бонни Л.Оскарсон “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид” хэлсэн үгэндээ “эрэгтэй, эмэгтэй, өсвөр үеийнхэн болон хүүхдүүд, мөн ганц бие юм уу гэрлэсэн байхаас үл хамааран бүгд гэрийн эзэн эсвэл эзэгтэй байх боломжтой. Бид өөрийн ‘гэр орныг’ дэг журам болоод цэвэр ариун, аюулгүй газар болгох ёстой” (Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132-135) гэж заасан юм. Сүмийн гишүүд гэр бүлээ өөрөөр хэрхэн хамгаалж, хүчирхэгжүүлж чадна гэж Оскарсон эгч зөвлөсөн бэ? Залуу эрэгтэйчүүд гэр орноо дэг журамтай, ариун нандин, аюулгүй газар болгоход туслахын тулд одоо юу хийж чадах вэ?
-
Чуулгын хэдэн гишүүнийг энэхүү хичээлийн нэг хэсгийг заахад урих талаар бодож үз. Жишээлбэл: тэд гэр бүл нь аз жаргалтай байхын тулд юу хийдэг талаар хуваалцаж болно эсвэл доорх үйл ажиллагаануудаас нэгийг нь ашиглаж болно. Зарим прист Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (80-82-р хуудсууд) номон дахь “Гэр бүл” үйл ажиллагааг гүйцээсэн байж болох ба туршлагуудаасаа хуваалцаж болно.
-
Зарим гэр бүлийг илүү аз жаргалтай байхад нь саад болдог зүйлсийг бичихэд залуу эрэгтэйчүүдийг урь. Залуу эрэгтэй бүрд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь, 107-р хуудсыг үзнэ үү) хуулбарыг өг. Чуулгын гишүүдэд 7-р догол мөрийг унших хэдэн минут өгөөд, гэр бүлийн амьдралыг аз жаргалд хүргэх зарчмуудын доогуур зурахыг хүс. Залуу эрэгтэй бүрээс 1 Нифай 16:14-32-ыг уншаад, Лихайн гэр бүл эдгээр зарчмыг хэрэгжүүлсэн арга замуудаас хуваалцахыг хүс. Гэр бүлийн амьдралд нь эдгээр зарчмын ач холбогдлыг заасан туршлагуудаа хуваалцахыг тэднээс хүс.
-
Залуу эрэгтэйчүүдийг “Гэр бүл” хэсгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос уншаад, гэр бүлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж чадах талаараа хуваалцахад урь. Залуу эрэгтэй бүрийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын “бусдад үйлчил” хэсгийг гаргаж (дикон, 26; багш, 50; прист, 74), гэр бүлдээ үйлчлэх үйлчлэлээрээ дамжуулан тэднийг хүчирхэгжүүлэхийн тулд хийж чадах зүйлсээ бичихэд урь (“Үйлчлэл хийх миний хувийн төлөвлөгөө”-г үзнэ үү). Цөөн хэдэн залуу эрэгтэйгээс өөрсдийн төлөвлөгөөг чуулгынхантай хуваалцахыг хүс.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Санваартнуудын хувьд тэд гэр бүлээ хэрхэн хүчирхэгжүүлж чадахаа ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Залуу эрэгтэйчүүдийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь ном дээрээ гэр бүлийнхээ гишүүдтэй харилцаагаа хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох тухай бичихэд урьж болно (тэд үүнийг хараахан хийгээгүй бол; 82-р хуудсыг үзнэ үү).
-
Чуулгын гишүүдийг гэр бүлүүдээ илүү аз жаргалтай байхад нь хэрхэн тусалсан тухай хуваалцахад урьж болно.
-
Залуу эрэгтэй бүр гэр бүлдээ илүү аз жаргалтай байхад нь туслах ёстой чухал үүргийнхээ талаар гэрчлэлээ хуваалцаж болно.