Ирээд, Намайг дага
Гэрлэлт ба гэр бүл


Гэрлэлт ба гэр бүл

“Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяагдсан бөгөөд гэр бүл нь Өөрийн хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2017 оны 5-р сар, 145).

Энэ хэсгийн тоймууд нь өөрсдийн амьдрал дахь мөн Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөн дэх гэр бүлийн чухал ач холбогдлыг ойлгоход Аароны санваартнуудад туслах болно. Энэ хэсгээс олж мэдсэн үнэн нь гэрлэлт, гэр бүлийг дайсны дайралт, хууран мэхлэлтээс хамгаалахад тэдэнд тусална. Түүнчлэн эдгээр үнэн нь одоо гэр бүлээ бэхжүүлэн, Сион дахь зохистой нөхрүүд, эцгүүдийн адил байж, зөв шударга гэр бүлийг өсгөн хүмүүжүүлэхэд бэлтгэн, санваарын үүргээ биелүүлэхэд тэдэнд туслах болно.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг чуулгын Ням гаргийн цуглааны нэг хэсэг болгохын тулд та доорх “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь” тоймыг энэ хэсэгт оруулан зааж болно.

Энэ сард сонгох тоймууд:

Мючел

Та үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлтэй хэрхэн холбон төлөвлөж болох талаар бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Залуу эрэгтэйчүүдийн Ням гарагт ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохирох үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын дараах хэсгүүд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

“Бусдад үйлчлэх нь,” 26–27, 50–51, 74–75-р хуудас

“Сургаалыг ойлго,” 18–20, 42–44, 66–68-р хуудас

“Гэр бүл ба найз нөхөд,” 79–83-р хуудас

Хэвлэх