Ирээд, Намайг дага
Ариун явдал яагаад чухал вэ?


Ариун явдал яагаад чухал вэ?

Ариун явдал бол бэлгийн харьцааны цэвэр ариун байдал ба ёс суртахууны хувьд бодол санаа, хэл яриа, үйлдлээрээ цэвэр байхыг хэлдэг. Бэлгийн харьцааны дотно байдал нь хүүхэд төрүүлэхэд болон эхнэр нөхрийн хоорондын хайрын илэрхийлэл байхаар Бурханаас заяагдсан юм. Гэрлэлтээс өмнө бэлгийн харьцаанд орохгүй байхыг Бурхан зарлигдсан. Бид бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байснаараа Ариун Сүнсний нөхөрлөлд тохирохуйц болдог бөгөөд бэлгийн харьцааны гэм нүглээс үүдэх сэтгэл зүйн болон сүнслэг доройтлоос хамгаалагддаг ба Их Эзэний санваарыг атгахуйц зохистой байдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ариун явдлын хуулийн дагуу амьдрах нь та нарыг хэрхэн адисалсан бэ?

Залуу эрэгтэйчүүдэд ариун явдлын ач холбогдлыг ойлгоход ямар сургаал хамгийн сайн туслах вэ? Тэд ариун явдлын ач холбогдлыг бууруулах ямар хуурмаг сургаалыг мэддэг вэ?

Эдгээр суралцах материалыг залбирч, судал. Та залуу эрэгтэйчүүдэд ариун явдлын ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Эхлэл 39:7–21 (Иосеф бэлгийн харьцааны гэм нүглээс зугтан гарав)

1 Нифай 10:21 (Бид Бурхантай хамт амьдрахын тулд цэвэр ариун байх ёстой)

Aлма 39:1–13 (Бэлгийн харьцааны нүгэл бол жигшүүрт хэрэг юм)

Moронай 9:9 (Ариун явдал бол эрхэм бөгөөд нандин юм)

С ба Г 46:33 (Бурханы өмнө ариун журам ба цэвэр ариун байдлыг хэрэгжүүл)

Линда С.Рийвс, “Бидэнд амлагдсан адислалуудад
зохистой байх нь
,” Ensign эсвэл Liahona, 2015 оны 11-р сар, 9–11

Боид K.Пакэр, “Аз жаргалын төлөвлөгөөEnsign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 8-11

Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50-53

“Хувцаслалт ба гадаад төрх,” “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 6–8, 35–37

“Ариун явдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 35–40

Аврагчийн арга барилаар заах нь

Тэрээр бүх талаараа тэдний үлгэр дуурайл мөн зөвлөгч нь байсан. Тэрээр тэдэнтэй хамт залбирч, хэрхэн залбирахыг заасан. Тэднийг хайрлаж, үйлчилсэн шиг тэд ч бас бусдыг хайрлаж, үйлчлэхийг Тэрээр тэдэнд заасан. Түүний заасан арга барилаар хэрхэн сайн мэдээг заахыг Тэрээр тэдэнд заасан. Та залуу эрэгтэйчүүдэд ариун явдал ба ариун журмын жишээг хэрхэн үзүүлж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Хичээл эхлэхээс өмнө чуулгын гишүүдээс өмнөх чуулгын цуглаан дээрээс сурсан зүйлээ 2 минутанд багтаан дүгнэж хэлэхэд бэлтгэхийг хүс. Нэг залуу эрэгтэйд хичээлийн эхэнд дүгнэлтээ хуваалцах боломж өг.

  • Нэг залуу эрэгтэйг Потифарын эхнэрт эсэргүүцэж буй Иосефийн зургийг гартаа барин (Сайн мэдээний уран зургийн ном, 11-г үзнэ үү) өөрийнхөө үгээр түүхийг ярихад урь. Иосефийн итгэлтэй байдлын үр дүнд яваандаа юу тохиолдсон бэ? Хэрэв тэрээр ариун явдлын хуулийг зөрчсөн бол юу тохиолдож болох байсан бэ? Ариун явдалтай хэвээр байх нь яагаад чухал байдаг вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь ариун явдлын хуулийг ойлгоход чуулгын гишүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Чуулгын нэг гишүүнийг энэ хичээлийн зарим хэсгийг заахад урь. Тэр ариун явдлын хуулийн талаар судалж, заах Бурханы өмнө хүлээсэн үүргийнхээ нэг хэсэг болгон үүнийг хийж болно (“Сургаалыг ойлго” 18, 42, 66-р хуудсыг үзнэ үү).

  • Залуу эрэгтэйчүүдийн заримыг ариун явдлын талаарх судруудыг уншихад (энэхүү тоймд санал болгосон судруудаас гэх мэт); нөгөө хэсгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал”; үлдсэн хэсгийг Итгэлдээ үнэнч байх нь номноос “Ариун явдал” хэсгийг уншихад тус тус урь. Тэднээс “Их Эзэнд ариун явдал яагаад чухал вэ?” гэсэн асуултын хариултуудыг хайж олоод, олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Эдгээр судар, материал дахь зарчмууд ариун явдлын талаар дэлхийн заадаг зүйлээс ямар ялгаатай байна вэ? Залуу эрэгтэйчүүд эдгээр материалаас дэлхийн үзэл бодлын худал хуурмагийг мэдэхэд тусалж болох юуг сурдаг вэ?

  • “Ариун явдал: Хязгаарлалтууд нь юу вэ?” видео бичлэгийг үзүүл. Видео бичлэгийн дараа залуу эрэгтэйчүүдээс чухам ямар ижил төстэй зүйлс (усны хүрхрээ, нисэх онгоц, газар уснаа явагч машин гэх мэт) ариун явдлын хуулийн талаар заадгийг тайлбарлахыг хүс. Энэхүү видео бичлэгээс тэд өөр бас юу олж мэдсэн бэ? Ариун явдал чухал гэдгийг заадаг өөр ижил төстэй зүйлсийн талаар тэднийг бодож, хуваалцахад урь.

  • Чуулгын гишүүдийг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүрд ерөнхийлөгч Боид К.Пакэрын “Аз жаргалын төлөвлөгөө,” ахлагч Дэвид А.Бэднарийн “Бид ариун явдалд итгэдэг” эсвэл Линда С.Рийвс эгчийн “Бидэнд амлагдсан адислалуудад зохистой байх нь” хэлсэн үгийн нэг хэсгийг өг. Авсан хэсгээ судлаад, “Яагаад бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх нь чухал вэ?” гэсэн асуултад хариулахыг бүлэг бүрээс хүс. Тэднийг утга учиртай эсвэл чухал гэж үзсэн мэдэгдэл эсвэл үнэнүүдээ хуваалцахад урь. Тэд яагаад ариун явдал тэдэнд  чухал болохыг найзууддаа ойлгуулахын тулд олж мэдсэн зүйлээ хэрхэн ашиглаж болох вэ? 

  • Залуу эрэгтэйчүүдээс Залуучуудын бат бөх байдлын төлөө номны “Хувцаслалт ба гадаад төрх хэсгийг ашиглан, “Даруу байдлын талаарх Их Эзэний жишиг юу вэ?” “Эдгээр жишгийг дагах нь яагаад чухал вэ?”, “Даруу байдал нь ариун явдлын хуультай харьцах хандлагад хэрхэн тусгалаа олж нөлөөлдөг вэ?” гэх зэрэг асуултуудад хариулахыг хүс. Тэднээс хариултуудаа хуваалцан, эдгээр жишгийн дагуу амьдрахын тулд юу хийж болох талаар тунгаан бодохыг хүс.

  • Залуу эрэгтэйчүүдээс ижил хүйстэндээ сэтгэл татагддаг нэгэн найздаа хэрхэн туслах байсныг нь асуу. Тэднийг ахлагч Жэффри Р.Холландын “Helping Those Who Struggle with Same-Gender Attraction” хэлсэн үгээс санаа хайж олоход урь. Тэднийг найздаа тусалж болох захидал бичихэд урамшуулан дэмж. Тэд ахлагч Холландын нийтлэлээс өөр юу олж мэдсэн бэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд ариун явдлын хуулийг илүү сайн ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичсэн асуултууд суралцагчдад уг сэдвийн талаар бодож эхлэхэд тусалдаг” (Teaching, No Greater Call [1999], 93).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Ариун явдлын ач холбогдлын талаар мэдэрч байгаа зүйлээ болон ёс суртахууны хувьд цэвэр ариун хэвээр үлдэхийн тулд юу хийх тухайгаа хуваалцаж болно.

  • Чуулгын бусад гишүүнийг бодол, харилцаа, үйлдлүүдээрээ ариун байхад уриал.

Хэвлэх