Ирээд, Намайг дага
Болзох талаарх Сүмийн жишгийг дагах нь яагаад чухал вэ?


Болзох талаарх Сүмийн жишгийг дагах нь яагаад чухал вэ?

Хожмын үеийн бошиглогчид сүнслэг аюулаас биднийг хамгаалах мөн ирээдүйд зохистой мөнхийн хамтрагчаа олоход бэлтгэхийн тулд болзооны жишгүүдийг өгсөн. Эдгээр жишигт 16 нас хүрэхээс өмнө болзохгүй байх, нэг хүнтэй байнга болзохоос зайлсхийх, ёс суртахууны өндөр жишигтэй хүнтэй болзох зэрэг ордог.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Дараах судрууд болон материалуудыг залбирч судал. Залуу эмэгтэйчүүдтэй харьцаж эхлэхдээ залуу эрэгтэйчүүд юуг хамгийн сайн хэрэгжүүлэх ёстой гэж та мэдэрч байна вэ?

Дэд хууль 7:3–4 (Гэрээнээс гадуур бүү гэрлэ)

Сургаал ба Гэрээ 46:33 (Бурханы өмнө ариун журам ба цэвэр ариун байдлыг хэрэгжүүлэх)

Болзоо,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 4–5

Гордон Б.Хинкли, “Ирээдүйд гэрлэх охиныхоо хувьд зөв зохистой амьдрах нь,” Ensign,1998 оны 5-р сар, 49–51

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Нэг залуу эрэгтэйг өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тодорхойлох нэг үг хэлэхэд урь. Залуу эрэгтэйчүүдээс тэрхүү хичээлтэй холбоотой өнгөрсөн долоо хоногт тохиолдсон туршлагаасаа хуваалцмаар байгаа эсэхийг асуу.

  • Залуу эрэгтэйчүүдээс болзооны талаарх Их Эзэний жишгүүдийн талаар мэдэж байгаа зүйлээ самбар дээр жагсаан бичихийг хүс. Хичээлийн үеэр тэднийг эдгээр жишгийн талаар илүү сурч мэдэж авсан зүйлээ жагсаалтандаа нэмж бичихэд урь.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа тус бүр болзооны талаар сүмийн жишгүүдийг чуулгын гишүүд ойлгоход нь тусалж чадна. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эрэгтэй бүрийг ирээдүйн эхнэрээсээ хүсэж байгаа зан чанаруудын жагсаалт гаргахад урь. Залуу эрэгтэйчүүдийг боломжтой бол жагсаалтаа ангийнхантай хуваалцахад урь. Нэг залуу эрэгтэйгээс ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах үгийг уншихыг хүс. “Хэрэв та эрүүл чийрэг, сэтгэл татам, үнэнч шударга, аз жаргалтай, ажилсаг, сүнслэг хүнтэй гэрлэхийг хүсэж байгаа бол өөрөө тийм хүн бай ” (“Өнөөгийн дэлхийн саад бэрхшээлтэй тулгарах нь,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 32). Залуу эрэгтэйчүүдийг гаргасан жагсаалтаа харж байх хооронд тэдний ирээдүйн эхнэр тэдэнтэй адил жагсаалт гаргасан байвал ямар санагдах байсныг асуу. Тэд ирээдүйн эхнэрийнхээ гэрлэхийг хүсэж байгаа хүн нь байхын тулд яг одоо юу хийж байна вэ? Залуу эрэгтэйчүүдийг яг одоо хэрхэн эдгээр зан чанарыг хөгжүүлэхээ мөн эдгээр зан чанар болзох хүн нь ямар байхад хэрхэн нөлөөлөхийг ярилцахад урь.

  • Залуу эрэгтэйчүүдийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклийн “Ирээдүйд гэрлэх охиныхоо хувьд зөв зохистой амьдрах нь” хэлсэн үгийг унших эсвэл сонсохдоо таалагдсан зөвлөгөөгөө сонгон ярилцахад урь. Ерөнхийлөгч Хинкли залуу эрэгтэйчүүдийг болзоонд явахдаа хийх сонголтуудын талаар юу зөвлөсөн бэ? Тэднээс ирээдүйн эхнэртээ байлгахыг хүссэн шинж чанаруудыг бичиж аван жагсаалтаасаа тэдний ирээдүйд болохыг эрмэлзэж буй хамтрагчийн сайжруулах чадах ядаж нэг шинж чанарыг сонгохыг хүс. Тэдний болзооны туршлага нь хожим тэдний гэрлэх хүний шинж чанарт одоо хэрхэн нөлөөлж чадах вэ?

  • “Цоо шинэ 2010 он: Болзоо” видео бичлэгээс үзүүлээд, тэдэнд хүмүүсийн дурдсан болзооны жишгүүдийг олж мэдэх цаг гаргаж өгөхийн тулд бичлэгийг түр зогсоо. Залуу эрэгтэйчүүдээс Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Болзоо” сэдвийг уншаад, видео бичлэг дээр дурдаагүй бусад жишгийг олж мэдэхийг хүс. Тэднийг дараахтай төстэй асуултуудад хариулахад урь. “Болзоотой холбоотой Сүмийн ямар ямар жишиг байдаг вэ?” “Эдгээр жишгийг дагах нь таны хувьд яагаад чухал вэ?” “Яах гэж болздог вэ?” Залуу эрэгтэйчүүдийг болзоотой холбоотой Сүмийн жишгүүдтэй зөрчилдөх ямар нэгэн зүйлийг хийх дарамт шахалт мэдрэх үедээ авах арга хэмжээний тухай ярилцахад урь. Болзоотой холбоотой Сүмийн жишгүүдийг дагаснаар хэрхэн адислагдсан тухай хуваалцаж, бусдыг мөн адил хуваалцахад урих талаар бодож үз. Залуу эрэгтэйчүүдийг эдгээр жишгийг дагахын тулд юу хийхээ хуваалцахад урь.

  • Чуулгын гишүүдийг “Болзоо” хэсгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос дахин уншаад болзооны талаар тэдэнд байгаа асуултуудаа бичихэд урь. Насаар ахмад, залуу эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн зөвлөлийг тэдний асуултуудад хариулахаар урин болзооны талаарх жишгүүдийг ярилц. Зөвлөлийн гишүүдийг болзоонд явж байхдаа тэд хэрхэн жишгүүдээ дагадаг байсан жишээнүүдийг ярилцлагандаа оруулахад нь урамшуулан дэмж. Жишээлбэл: даруу хувцаслалт, зохистой үйл ажиллагаануудад оролцох, өндөр жишигтэй тэдгээртэй болзох гэх мэт байж болно.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд болзооны талаарх сүмийн жишгүүдийг ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Чуулгын гишүүдийг болзооны талаарх Их Эзэний жишгүүдийг дагах зорилго тавихад нь урамшуулан дэмжиж болно.

  • Болзооны талаарх Их Эзэний жишгүүдийг дагаснаар ирдэг адислалуудын тухай гэрчлэлээ хуваалцаж болно.