Ирээд, Намайг дага
Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь ямар утга учиртай вэ?


Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь ямар утга учиртай вэ?

Баптисм хүртсэнээр бид өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авдаг. Бид ариун ёслолоос хүртэх бүртээ энэхүү гэрээгээ шинэчилдэг (С ба Г 20:77-г үзнэ үү). Бид амьдралдаа Их Эзэнийг нэгдүгээрт тавьж, Түүний адил бодож мөн үйлдэхийг эрэлхийлэн, “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч” болох үед энэхүү гэрээгээ биелүүлдэг (Moзая 18:9).

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Христийн нэрийг өөр дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг гэж та боддог вэ? Энэхүү гэрээгээ сахихын тулд та юу хийдэг вэ?

Тэд Христийн нэрийг өөрсөд дээрээ авснаар ямар сорилт ба адислалууд ирсэн вэ? Залуу эрэгтэйчүүд амьдралдаа Бурханыг нэгдүгээрт тавьдаг болоход та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Христийн нэрийг өөрсөд дээрээ авсан гэрээгээ ойлгоход залуу эрэгтэйчүүдэд ямар судар ба материалууд туслах вэ?

Moзая 5 (Христийн нэрийг өөрсөд дээрээ авах нь яагаад чухал вэ?)

3 Нифай 27:27 (Бид Есүс Христ шиг байхыг хичээх ёстой)

С ба Г 20:37, 77 (Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь бидний баптисмын гэрээ ба ариун ёслолын нэг хэсэг юм)

Робэрт Д.Хэйлс “Илүү Христтэй адил Христийн шашинтан байх ньEnsign эсвэл Лиахона 2012 оны 11-р сар, 90–92

Мэрвин Б.Арнолд “Та нар Миний нэрээр та юу хийсэн бэ? ” Ensign эсвэл Лиахона 2010 оны 11-р сар

Видео бичлэг: “Ганцаар зогсох зоригтой бай”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч заадаг хүмүүсээ мэддэг байсан ба тэдний хэн болж чадахыг ч мөн мэддэг байсан. Зовж цөхөрсөн үед нь Тэрээр тэднийг хэзээ ч орхилгүй харин үргэлжлүүлэн хайрлаж, тэдэнд тохинуулсаар байлаа. Та өөрийн заадаг залуу эрэгтэйчүүддээ хайр болон дэмжлэгээ хэрхэн үзүүлж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Залуу эрэгтэйчүүдээс чуулгын цуглаан эсвэл сүмийн бусад ангиудад сурсан ямар нэг зүйлийг нь сануулсан саяхны туршлагаасаа хуваалцахыг хүс.

  • Чуулгын нэг гишүүнийг ариун ёслолын талхны залбирлыг хэлэхэд урь (эсвэл С ба Г 20:77-оос унш). “[Есүс Христийн] нэрийг өөрсөд дээрээ авна” гэдэг нь юу гэсэн утгатай гэж тэд боддог вэ?

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь чуулгын гишүүдэд Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • “Ганцаар зогсох зоригтой бай” видео бичлэгийг үзүүл. Энэ видео бичлэгт ерөнхийлөгч Монсоны өгсөн гол захиасын талаар залуу эрэгтэйчүүд ямар сэтгэгдэлтэй байна вэ? Видео бичлэгт гардаг өсвөр үеийнхэн Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авсан гэдгээ хэрхэн үзүүлсэн бэ? Залуу эрэгтэйчүүдийг үүнтэй ижил төстэй туршлагаасаа хуваалцахыг урь.

  • Ерөнхийлөгч Хэнри Б.Аирингийн дараах үгийг хуваалц: “Бид Түүний нэрийг өөрсөд дээрээ авна хэмээн амладаг. Энэ нь бид өөрсдийгөө Түүнийх хэмээн үзэх ёстой гэсэн үг юм. Бид Түүнийг нэгдүгээрт тавина. Бид өөрсдийн хүсэл болон дэлхийн заадаг зүйлсийг биш харин Түүний хүссэн зүйлийг хүсэх болно” (“That We May Be One” Ensign эсвэл Лиахона 1998 оны 5-р сар). Чуулгыг гурван бүлэг болгон хуваагаад бүлэг тус бүрээс дараах асуултуудын нэгийг хэлэлцэхийг хүс: Өөрсдийгөө Христийнх хэмээн үзэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид хэрхэн Аврагчийг нэгдүгээрт тавьдаг вэ? Аврагчийн хүссэн зүйлийг хүснэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Бүлгээрээ хэлэлцсэн зүйлээ бүлэг бүрээс нэг нь гарч чуулгатайгаа хуваалцахыг урь.

  • Залуу эрэгтэйчүүдийг Moзая 5-ыг уншаад, “Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг вэ?” мөн “Христийн нэрийг өөрсөд дээрээ авах нь яагаад чухал вэ?” гэх мэт асуултад хариулт олохыг урь. Уншсан зүйлийнхээ талаар хуваалцаж мөн Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авсан гэдгээ харуулан хийж болох зүйлсээ жагсаан бичихийг тэднээс хүс.

  • Залуу эрэгтэйчүүдээс яагаад тэдний эцэг эхчүүд өөрийнх нь нэрийг өгөхөөр сонгосныг мэдэх үү хэмээн асуу. Тэдний нэр тэдний хэн болох мөн тэдний хэрхэн амьдрах хүсэлд нь хэрхэн нөлөөлдөг вэ? Хэсэг залуу эрэгтэйчүүдээс Хиламан 5:6–8-ыг харин үлдсэн хэсгээс нь ахлагч Мэрвин Б.Арнолдын “Та нар миний нэрээр юу хийсэн бэ? ” хэлсэн үгийн эхний гурван догол мөрийг уншихыг хүс. Тус бүрийн уншсан зүйлээ нэг нэгэндээ товчхон ярьж өгөхийг тэднээс хүс. Нифай, Лихай, Жорж Албэрт Смит зэрэг хүмүүсийн нэр эдгээр хүмүүсийг зөв шударга амьдрахад хэрхэн сүнслэгээр нөлөөлсөн бэ? Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна хэмээх бидний гэрээ бидэнд хэрхэн сүнслэгээр нөлөөлдөг вэ? Уг хэлсэн үгийн сүүлийн хоёр догол мөрийг чуулгаараа хамт уншаад, ахлагч Арнолдын өгсөн уриалгыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэхэд залуу эрэгтэйчүүдийг урь.

  • Ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг хуваалц: “Христэд итгэгч гэдэг нь Христийн нэрийг өөрсөд дээрээ авсан гэсэн үг юм.” Ахлагч Хэйлсийн “ Илүү Христтэй адил Христийн шашинтан байх нь” хэлсэн үгийг хэсэгчлэн залуу эрэгтэйчүүдэд хуваан өг. Залуу эрэгтэй бүрийг авсан хэсгээ уншаад, “Христэд итгэгч байна гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэдэг асуултад хариулт олохыг хүс. Тэднээс уншсан зүйлийнхээ талаар хуваалцан, Христэд үнэн итгэгч хэмээн боддог өөрсдийн таньдаг хэн нэгний тухай жишээ татан ярихыг хүс.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг болохыг тэд ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Суралцагчдаас зарчмуудыг өөрийнхөө үгээр илэрхийлэхийг хүс. Энэ нь танд тэд зарим нэг үгс эсвэл санааг ойлгосон эсэхийг хичээлийн эхэнд мэдэхэд тусална. Хэрэв тэд ойлгоогүй бол та тэдэнд тайлбарлаж өгөөд, үлдсэн хичээлээ тэдэнд илүү ойлгомжтой заахад тусална” (Teaching, No Greater Call [1999], 73).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг болох талаар үзэл бодлоо хуваалцаж болно.

  • Чуулгын гишүүдийг өнөөдөр сурсан зүйл дээрээ үндэслэн амьдралдаа өөрчлөх ёстой ямар нэг зүйл байгаа эсэх талаар тунгаан бодоход урьж болно.