Ирээд, Намайг дага
Ёслолууд ба гэрээнүүд


Ёслолууд ба гэрээнүүд

“… Ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг” (Сургаал ба Гэрээ 84:20).

Энэхүү бүлгийн тоймууд нь залуу эрэгтэйчүүдэд санваарын ёслол, гэрээнүүдийг ойлгоход тусална. Энэ бүлгээс олох туршлага нь тэдэнд байгуулсан гэрээндээ болон ирээдүйд хүлээн авах ёслолууддаа, үүний дотор ариун сүмд хийлгэх ёслолуудад болон Мелкизедек санваарын ёслолуудад илүү талархал, хүндэтгэлтэй хандахад тусална. Түүнээс гадна, Аароны санваартнууд сайн мэдээний ёслолуудыг ойлгох нь онцгой чухал юм. Учир нь тэд ариун ёслол, баптисм болон Аароны санваарын бусад албанд томилох зэрэг ёслолуудыг гүйцэтгэхээр дуудагдсан.

Энэ сард сонгох тоймууд:

Мючел

Та үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлстэй хэрхэн холбон төлөвлөж болох талаар бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Ням гарагт залуу эрэгтэйчүүдийн сурч мэдсэн зүйлийг бататгах тохирох үйл ажиллагаануудыг сонгон авч, төлөвлөхдөө чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын дараах хэсгүүд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

“Санваарын ёслолуудыг гүйцэтгэ,” 24–25, 48–49, 72–73-р хуудаснууд

“Сургаалыг ойлго,” 18–20, 42–44, 66–68-р хуудаснууд

Хэвлэх