Ариун сүмийн ёслолууд яагаад чухал вэ?
Ариун сүмийн ёслолууд нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд боломжтой хамгийн агуу адислал руу тэднийг хөтөлдөг. Эдгээр ёслол биднийг энэ амьдралын дараа Тэнгэрлэг Эцэг болон гэр бүлийнхэнтэйгээ мөнхөд амьдрахад бэлтгэдэг. Эдгээр нь мөнх бус амьдралын туршид биднийг сүнслэг хүч чадал, удирдамжаар адисалдаг. Ариун сүмд бид ёслолуудыг хүлээн авах боломжгүй байсан өвөг дээдсийнхээ өмнөөс амин чухал ёслолуудыг хүлээн авч болдог.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Бэлдэж байхдаа эдгээр судар, материалыг залбирч судлаарай. Залуу эрэгтэйчүүд ариун сүмийн ёслолыг хүлээн авахуйц зохистой байж, ариун сүмийн ёслолд оролцоход юу сүнслэгээр нөлөөлөх вэ?
С ба Г 84:19–22 (Санваарын ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг)
С ба Г 131:1–4 (Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ)
Кэнт Ф.Ричардс, “Бурханлаг чанарын хүч,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 107–110
Toмас С.Монсон, Ариун сүмийн адислалууд,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–79
Квинтин Л.Күк, “Үндэс ба мөчрүүд,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 63–67
“Ариун сүмүүд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 27–32
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Ангид нэг эд зүйл эсвэл зураг авчран, энэ нь өнгөрсөн долоо хоногийн хичээлтэй ямар холбоотойг асуу. Өнгөрсөн долоо хоногт заасан сургаалыг хамтдаа дүгнэ.
-
Нэг залуу эрэгтэйг ариун сүмийн зураг барьж зогсоод, ариун сүмийн ёслолууд түүнд яагаад чухал байдгийг тайлбарлахад урь.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр залуу эрэгтэйчүүдэд яагаад ариун сүмийн ёслолууд чухал болохыг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Залуу эрэгтэйчүүдийг дараах өгүүлбэрийг гүйцээгээд, хариултаа ангитайгаа хуваалцахад урь. “Би ариун сүмд орж байхдаа __________. “ Тэд ахлагч Кэнт Ф.Ричардсын “Бурханлаг чанарын хүч” хэлсэн үгэн дэх жагсаалтаас өөр ямар хариулт олсон бэ? Тэд мөн “Яагаад ариун сүмийн ёслолууд чухал вэ?” асуултын хариултыг олж мэдэхийн тулд уг хэлсэн үгээс хайж болно. Ариун сүмд саяхан орсон туршлагаасаа хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэд ариун сүмийн ажлаас ямар ямар адислал хүлээн авсан бэ?
-
Залуу эрэгтэйчүүдийг ерөнхийлөгч Томас С.Монсоны “Ариун сүмийн адислалууд” хэлсэн үгнээс ариун сүмд шүтэн биширснээр хэрхэн адислагддагийг олж мэдэхэд урь. Ариун сүмд орж, ёслолуудад оролцсоноор тэд хэрхэн адислагдсан бэ? Та мөн ариун сүмийн ёслолууд амьдралыг тань хэрхэн адисалсныг харуулж буй амьдралынхаа туршлагыг хуваалцаж болно.
-
Ариун сүмийн өмнө зогсож байгаа гэрлэсэн хосын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 120-ийг үзнэ үү). Залуу эрэгтэйчүүдийг Сургаал ба Гэрээний 131:1–4-ийг хамтдаа уншаад, гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орж байгаа хүмүүст амлагдсан адислалыг олж мэдэхэд урь. Энэхүү гэрээнд ороогүй хүмүүст ямар адислал өгөгдөх боломжгүй вэ? Гэрлэлтийн талаарх Их Эзэний бодол дэлхийн үзэл бодлоос юугаараа ялгаатай вэ? Залуу эрэгтэйчүүд ариун сүмийн ёслолуудад оролцсоноор тэдний болон тэдний ирээдүйн гэр бүлийн авах боломжтой адислалын талаар гэрчлэлээ хуваалц.
-
“Ариун сүм бол гэрэлт цамхаг” видео бичлэгийг үзүүлээд, залуу эрэгтэйчүүдээс яагаад Моу Тамын гэр бүл ариун сүм орохын тулд ийм агуу золиослолууд хийхэд бэлэн байсныг асуу. Тэд ариун сүмд орж, адислагдахын тулд ямар золиослол хийсэн, эсвэл хэн нэгэн ямар золиослол хийж байгааг харсан бэ?
-
Чуулгыг хоёр бүлэгт хуваагаад, нэг хэсгийг нь нөгөө хэсгийнхээ нас барсан өвөг дээдэс хэмээн төсөөлөхийг хүс. Тэднийг баптисм хүртээгүй нас барсан ч сүнсний дэлхийд сайн мэдээг хүлээн авсан байгаагаар төсөөлөн бодоход урь. Тэдний хүн нэг бүрийг амьд байгаа үр удамдаа захиас бичээд, чуулгын нөгөө бүлгийн нэг залуу эрэгтэйд өгөхийг хүс. Чуулгын гишүүдээс захиас бүрийг чанга уншихыг хүс. Самбар дээр энэ хичээлийн гарчгийг бичээд, залуу эрэгтэйчүүдийг ахлагч Квинтин Л.Күкийн “Үндэс ба мөчрүүд” хэлсэн үгэн дэх “Гэр бүлийн түүхийн ажлыг хийх техник технологи” гарчигтай хэсгийн гурав, дөрөв дэх догол мөрийг уншингаа энэ асуултын тухай бодоход урь. Тэднээс санал бодлоо хуваалцахыг хүс.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд ариун сүмийн ёслолуудын ач холбогдлыг ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Боломжтой бол чуулгаараа гэр бүлийнхээ гишүүдийн нэрсийг авч яван, ариун сүмд нас барагсдын өмнөөс баптисм хүртэх аяллын төлөвлөгөөг удирдаж болно. Мөн чуулгын гишүүдийг өнөөдөр сурсан зүйлээ хэрэгжүүлж, ариун сүмд орохоор бэлдэхэд нь урамшуулан дэмжиж болно.
-
Өнөөдрийн сурсан зүйлээс тэд юу хийх ёстой гэж мэдэрснийг чуулгын гишүүдээс асуу.