Би баптисм хүртэхдээ ямар гэрээ хийсэн бэ?
Бид баптисм хүртэхдээ Бурхантай гэрээнд ордог. Бид өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авч, Түүнийг үргэлж дурсан санаж, Түүний тушаалуудыг сахиж, Түүнд эцсээ хүртэл үйлчилнэ хэмээн амладаг. Тэнгэрлэг Эцэг бидэнд гишүүний баталгаа, Ариун Сүнсний бэлгээр дамжуулан нүглийн ангижралыг амладаг. Бид ариун ёслолоос хүртэх бүрдээ энэхүү гэрээгээ шинэчилдэг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Залуу эрэгтэйчүүдийг баптисмынхаа гэрээг санаж мөн сахихад ямар судар, материал туслах вэ?
Иохан 3:5; 2 Нифай 31:4–13, 17 (Мөнхийн авралыг хүлээн авахын тулд баптисм зайлшгүй шаардлагатай)
Moзая 18:8–10; С ба Г 20:37 (Бид баптисм хүртэхдээ үүрэг амлалт авдаг)
Хюго Монтояа, “Соригдож, уруу татагдсан ч тусламж
хүлээн авсан,” Ensign, эсвэл Liahona, 2015 оны 11-р сар, 53–55.
Робэрт Д.Хэйлс, “Баптисмын гэрээ: Хаант улсад, Хаант улсынх байх нь,” Ensign, 2000 оны 11-р сар, 6–9
Кэрол М.Стэфэнс, “Бидэнд баярлах агуу шалтгаан буй,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар
“Таны баптисмын гэрээ,” “Баптисмын амлагдсан адислалууд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 45–48
Видео бичлэг: “Адилхан өмсгөл”
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Чуулгын гишүүн бүрээр дараах өгүүлбэрийг гүйцээн бичүүл: ________ учраас өнгөрсөн долоо хоногийн хичээлээр сурсан зүйлс надад маш чухал байлаа. Тэд сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
-
Баптисмын зураг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 103–4 гэх мэт). Баптисмынхаа тухай тэр өдөр юу мэдэрч байсан тухайгаа хуваалц. Баптисмд оролцож эсвэл гэрчилж байсан туршлагаасаа хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь. Баптисм хүртэхдээ хийсэн гэрээнүүдээ самбар дээр жагсаан бичихийг тэднээс хүс. Тэднийг хичээл дээр баптисмын тухай сурсан зүйлээ хичээлийн туршид уг жагсаалтад нэмж бичихэд урь.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь чуулгын гишүүдэд баптисмынхаа үед хийсэн гэрээнүүдээ ойлгоход туслах болно. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонгоно уу:
-
Залуу эрэгтэйчүүдийг Мозая 18:8–10-ыг уншихад урь. Тэд баптисм хүртэхдээ бусдад хэрхэн хандах тухай өгсөн амлалтынхаа талаар юу мэдэж авсан бэ? Бие биенийхээ ачаанаас хэрхэн үүрэлцэж болох талаар суралцахад нь залуу эрэгтэйчүүдэд туслахын тулд тэднийг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүрд ахлагч Хюго Монтояагийн “Соригдож, уруу татагдсан ч тусламж хүлээн авсан” хэлсэн үгийн нэг хэсгийг судлуулахаар оноож өг. Бүлэг бүрийг сурсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Бүлэг бүр сурсан зүйлийнхээ танилцуулгыг хийж, боломжтой бол хувийн туршлагаасаа хуваалцаж эсвэл тухайн зарчмыг заадаг судрын түүхийг ярьж болно.
-
Ангийнхаа нэг гишүүнийг энэ хичээлийн нэг хэсгийг заахад урь. Тэр сонгох эрхийн тухай сурч, заахын тулд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номынхоо төлөвлөгөөгөө биелүүлэх нэг хэсэг болгон, хийж болно (“Сургаалыг ойлго,” 18, 42, 66-р хуудас).
-
Энэхүү тоймд санал болгосон судруудыг олж уншихад залуу эрэгтэйчүүдийг урь. Тэднээс баптисмынхаа үед хийсэн амлалтуудаа тэмдэглэж, олсон зүйлээ самбар дээр бичихийг хүс. Бид амлалтуудаа хэрхэн сахидаг вэ? Самбар дээр бичсэн амлалтуудын жишээг үзүүлдэг хүмүүсийн тухай хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс (судрууд дахь хүмүүс байж болно). Эдгээр амлалтыг биелүүлснээр залуу эрэгтэйчүүд хэрхэн адислагдсан бэ?
-
Залуу эрэгтэйчүүдээр “Итгэлдээ үнэнч байх нь” номын Таны баптисмын гэрээ хэсгийг уншаад, баптисм хүртэхдээ өгдөг бидний амлалтуудыг олуул. “Ижилхэн өмсгөл” видео бичлэгийг үзэхэд эсвэл Кэрол М.Стэфэний “Бидэнд баярлах агуу шалтгаан буй” хэлсэн үгийн эхэн дэх түүхийг уншихад залуу эрэгтэйчүүдийг урь. Баптисмын гэрээндээ хүндэтгэлтэй ханддаг хүмүүсийн тухай жишээнүүдийг эрж олохыг тэднээс хүс. Чуулгын гишүүдэд сурсан зүйлийнхээ тухай хуваалцах цаг гаргаж өгөөрэй. Баптисмын гэрээгээ бүх газарт, бүх цаг үед хэрхэн бүрэн дүүрэн сахих талаар ярилцлага хөтлөн явуулахад чуулгын ерөнхийлөгчийг урь.
-
Аврагчийн баптисмын зургийг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга35-ыг үзнэ үү), чуулгын нэг гишүүнээс 2 Нифай 31:4–10-ыг уншихыг хүс. Есүс Христ Эцэгтэйгээ хийсэн гэрээгээ хэрхэн сахисныг дүрсэлсэн судруудын жишээг хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь (тэд Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 36–48-аас санаа авч болно). Аврагчийн үлгэр жишээг дагахаар хичээсэн туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.
-
Залуу эрэгтэйчүүдийг ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Баптисмын гэрээ: Хаант улсад хаант улсынх байх нь” хэлсэн үгээс “Баптисмынхаа үеэр бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ хийдэг” гэсэн хэсгээс эхлээд гурван догол мөрийг уншихад урь. Баптисм хүртэхдээ хийдэг гэрээнийхээ тухай уншаад, энэ талаар самбар дээр бичихийг тэднээс хүс. Баптисм хүртсэнээр бидний амьдрал хэрхэн өөрчлөгддөг вэ? Энэ нь залуу эрэгтэйчүүдийн амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд баптисмын гэрээнүүдийг илүү сайн ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Түүнд баптисмын гэрээ нь санваараа хүндэлж явахад нь хэрхэн тусалдаг тухай бодлоо хуваалцаж болно.
-
Баптисмынхаа гэрээнд илүү итгэлтэй байхын тулд хийх ёстой эсвэл хийх ёсгүй ямар нэг зүйл тэдэнд байгаа юу гэдгээ олж мэдэхэд тэднийг урьж болно.