Миний амьдралд ёслолууд яагаад чухал вэ?
Ёслол нь сүнслэг утга учир бүхий ариун нандин, албан ёсны үйлдэл юм. Ёслолууд нь санваарын эрх мэдлээр, санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүсийн удирдлага дор гүйцэтгэгддэг. Ёслолууд нь бидэнд өөрсдийгөө хэн болохыг мөн Бурханы өмнө хүлээсэн үүргээ санахад маань тусалдаг. Эдгээр нь бидэнд Христ рүү ирж, мөнх амьдралыг хүлээн авахад тусалдаг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар, материалыг залбирч, судал. Ёслолууд чухал гэдгийг ойлгоход тэдэнд туслахын тулд та залуу эрэгтэйчүүдтэй юу хуваалцах хэрэгтэй гэж бодож байна вэ?
Maтай 3:13–17 (Есүс Христийн баптисм)
Үйлс 19:1–6 (Баптисмаа буруу хүртсэн хүмүүст Паул дахин баптисм хүртээв)
3 Нифай 11:21–26 (Есүс Христ баптисм хүртээх эрх мэдлийг өгч, зөв журмыг заадаг)
Moронай 8:10–12 (Мормон баптисмын тухай заадаг)
С ба Г 84:19-21 (Санваарын ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг)
Итгэлийн тунхаг 1:3–5 (Ёслолууд нь авралд зайлшгүй шаардлагатай)
Дэвид А.Бэднар, “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 45–48
Гари Э.Стивэнсон, “Таны дөрвөн минут,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 13–16
“Санваарын ёслолууд ба адислалууд,” Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 20.1
“Ёслолууд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 152–156
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Өсвөр үеийнхэнд өнгөрсөн долоо хоногийн хичээлтэй холбоотой зураг эсвэл эд зүйл үзүүлээд, энэ нь тэр хичээлтэй ямар холбоотой болохыг тайлбарлахыг хүс. Тэд сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
-
Залуу эрэгтэйчүүдээс өөрсдийн мэдэх сайн мэдээний бүх ёслолыг жагсаан бичихийг хүс. Тэгээд жагсаалтаас аль аль ёслол нь өргөмжлөлд шаардлагатай болохыг олж тогтооход тэдэнд тусал.Тэнгэрлэг Эцэг яагаад бидэнд эдгээр адислалыг өгсөн бэ? Ёслолууд шаардлагагүй гэж хэлэх хэн нэгэнд залуу эрэгтэйчүүд хэрхэн хариулах вэ? (Хэрэв залуу эрэгтэйчүүдэд санаа авах шаардлага гарвал Итгэлдээ үнэнч байх нь товхимол дахь “Ёслолууд” эсвэл ахлагч Дэвид А.Бэднарийн “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал” хэлсэн үгэн дэх “Ариун Сүнс ба санваарын ёслолууд” гарчигтай хэсгийг харж болно.)
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр чуулгын гишүүдэд ёслолууд яагаад чухал болохыг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Ахлагч Дэвид А.Бэднарийн “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал” хэлсэн үгийн “Ёслолуудаар дамжуулан нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, хадгалж үлдэх нь” гарчигтай хэсэгт баптисм, гар тавьснаар хүртээх Ариун Сүнсний бэлэг, ариун ёслол зэрэг ёслолын адислалыг дүрсэлсэн байдаг. Эдгээр ёслол бидэнд хэрхэн тусалж болох талаар суралцахад нь залуу эрэгтэйчүүдэд туслахын тулд залуу эрэгтэй бүрийг нэг ёслолыг сонгоод, энэ хэсгээс суралцсан бүхнээ жагсаахад урь. Дараа нь залуу эрэгтэйчүүдийг суралцсан зүйлээ зураг ашиглах, тоглоом тоглуулах зэрэг бүтээлч арга замаар чуулгынхандаа заахад урь.
-
Ямар нэг чухал зүйл хийсэн үг хэлэхээр уригдсан зочин эсвэл залуу эрэгтэйг хийсэн зүйлийнх нь шаардлага юу байсныг мөн тэднийг хэрхэн биелүүлснээ хуваалцахад урь (Скаутын шагнал авсан, хичээлдээ амжилт гаргасан эсвэл жүжгийн дүрд тоглохоор амжилттай шалгарсан гэх мэт зүйл байж болно). Дараа нь залуу эрэгтэйчүүдийг ахлагч Гари Э.Стивэнсоны “Таны дөрвөн минут” хэлсэн үгээс “Олимпийн тамирчдын хувьд” гэж эхэлсэн догол мөрийг уншихад урь. Ёслолууд нь үг хэлэгч зочин эсвэл залуу эрэгтэйн хуваалцсан шаардлагуудтай хэр төстэй байна вэ? Мөн та ёслолуудын тухай өөр юу заасныг олж мэдэхийн тулд ахлагч Стивэнсоны хэлсэн үгийн үлдсэн хэсгийг уншиж болно.
-
Залуу эрэгтэйчүүдийг “Санваарын хүчинд итгэх итгэл” видео бичлэгийг үзэхэд урь. Тэднээс дурдагдсан ёслолуудыг болон ёслол бүрд оролцсоноор бидний хүлээн авдаг адислалыг самбар дээр жагсааж бичихийг хүс. Өсвөр үеийнхнийг эдгээр ёслолын аль нэгийг хүлээн авсан эсвэл хэн нэгний хүлээн авахыг харсан (эсвэл эцгийн адислал, эрүүл мэндийн адислал гэх мэт ёслолууд) туршлагаасаа хуваалцахад урь. Эдгээр туршлага нь тэднийг хэрхэн хүчирхэгжүүлж мөн адисалсан бэ?
-
Чуулгаараа ёслолуудыг гүйцэтгэх дөрвөн шаардлагын тухай Гарын авлага 2-ын 20.1 хэсгийг давтаж үз. Залуу эрэгтэйчүүдийг 3 Нифай 11:21–26-г уншаад, эдгээр шаардлага нь Аврагчийн дүрсэлсэн баптисмтай хэрхэн нийцэж байгааг олж мэдэхэд урь. Ариун ёслолыг гүйцэтгэх нь эдгээр дөрвөн шаардлагад хэрхэн нийцдэг вэ? Эдгээр шаардлагыг хангаагүй байж ёслолыг гүйцэтгэвэл юу болох вэ? Бусдад ёслолуудын тухай заахаар бэлтгэх явцдаа эдгээр шаардлагыг мэддэг байх нь яагаад чухал талаар залуу эрэгтэйчүүдээс асуу.
-
Залуу эрэгтэйчүүдийг өөр шашинтай хэн нэгэнд баптисмын тухай зааж байгаа бөгөөд тэр хүн “би өөрийнхөө сүмд аль хэдийн баптисм хүртсэн” гэж хэллээ гэж төсөөлөхөд урь. Залуу эрэгтэйчүүд уг хүнд яагаад баптисм дахин хүртэх хэрэгтэйг нь хэрхэн эвтэйхэн ойлгуулж болох вэ? Тэд ямар судар, туршлагуудаас хуваалцах вэ? Та тэдэнд шаардлагуудыг жагсаасан Гарын авлага 2-ын 20.1-р хэсэг; Maтай 3:13–17; Үйлс 19:1–6; 3 Нифай 11:21–26; Moронай 8:10–12-ыг санал болгож болно. Боломжтой бол, бүрэн цагийн номлогчдыг урьж авчран, сонирхогчдодоо ёслолууд яагаад чухал болох талаар хэрхэн тайлбарладаг туршлагаасаа хуваалцахад урь (эхлээд бишопоос зөвшөөрөл аваарай).
-
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгийг чуулгатай хуваалц. “Ёслолууд нь сануулагч болдог. Ариун ёслолын жинхэнэ зорилго бол биднийг мартахаас сэргийлж, санан дурсахад тусалдагт оршдог” (Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 112). Залуу эрэгтэйчүүдээс сайн мэдээний ёслолуудыг жагсаан бичихийг хүсэж, (Итгэлдээ үнэнч байх нь номын 99–100-р хуудсан дээрх зүйлсийг) мөн эдгээр ёслол бүр бидэнд юуг санахад тусалдаг талаар ярилц.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд ёслолуудын ач холбогдлыг ойлгож байна уу? Тэд ямар бодол эсвэл сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Сайн мэдээний ёслолуудын тухай бодлоо хуваалцаж болно.
-
Ариун нандин ёслолуудыг гүйцэтгэхийн тулд сүнслэгээр өөрсдийгөө бэлтгэх талаар товчхон хэлэлцүүлгийг удирдан явуулж болно.