Ирээд, Намайг дага
Санваарын тангараг ба гэрээ гэж юу вэ?


Санваарын тангараг ба гэрээ гэж юу вэ?

Бид ариун санваарыг “тангараг ба гэрээгээр” хүлээн авдаг. Энэ нь Тэнгэрлэг Эцэг биднийг дуудлагаа сайн хийж, тушаалуудыг итгэлтэйгээр сахин, Бурханы амнаас гарах үг бүрийн дагуу амьдрах юм бол санваарын хүч чадал ба адислалтай байж чадна хэмээн Өөрийн тангарагийг өгдөг гэсэн үг юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та санваартны хувьд өөрийн дуудлагаа өсөн нэмэгдүүлсэн үеийнхээ тухай бод. Үүнийг хийснээр та ямар адислалуудыг хүлээн авсан бэ? Дуудлагаа өсгөн нэмэгдүүлэх хүслийг юу танд төрүүлдэг?

Санваарыг хүлээн авахдаа хийсэн гэрээгээ сахихад залуу эрэгтэйчүүдэд юу саад болдог вэ? Та залуу эрэгтэйчүүд санваараа өсөн нэмэгдүүлж эсвэл ашиглаж байгааг хэзээ харсан бэ?

Та санваарын гэрээнүүдийн тухай судраас мөн бусад материалаас судалж байхдаа залуу эрэгтэйчүүдэд өөрсдийн санваарын дуудлага ба үүрэг хариуцлагаа өсөн нэмэгдүүлэхэд нь туслах зүйлсийг эрж хайгаарай.

С ба Г 84:33–44 (Хүмүүн нь санваарын тангараг ба гэрээгээр дамжуулан мөнхийн амьдралыг авна)

С ба Г 121:34–40 (Яагаад олон хүн дуудагддаг ч цөөн хэд нь сонгогддог вэ?)

С ба Г 121:41–46 (Санваарыг зөвхөн зөв шударга үйлсэд ашиглах ёстой)

Хэнри Б.Аиринг “Итгэл болон санваарын тангараг ба гэрээ,” Ensign эсвэл Лиахона 2008 оны 5-р сар, 61–64

Антони Д.Пэркинс “Өөрсдийн талаар болгоомжтой байEnsign эсвэл Лиахона 2012 оны 11-р сар, 54–56

Мелкизедек санваарыг хүлээн авахад бэлтгэх нь” Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), 84–87

Видео бичлэг: “Өөрсдийгөө ариусга”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч дэлхий дээр тохинуулах явцдаа Өөрийн дагалдагчдыг Түүний заасан итгэлийн дагуу үйлдэж, үнэний дагуу амьдрахыг урьсан. Өөрийн бүх сургаалдаа Тэр дагалдагчид нь бүх зүрх сэтгэлээрээ сайн мэдээний дагуу амьдрахад нь туслахад анхаардаг байв. Залуу эрэгтэйчүүдийг бүх зүрх сэтгэлээсээ санваарын тангараг ба гэрээг ойлгож, үүний дагуу амьдрахад нь туслах арга замуудыг бодож ол.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Залуу эрэгтэй бүрээс өнгөрсөн долоо хоногт сурсан ямар нэг зүйлтэй нь холбоотой зураг зураад, энэ талаараа ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Тэд сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

  • Чуулгын цуглаанд толь бичиг авчраад, тангараг ба гэрээ гэдэг үгсийн тодорхойлолтыг олоход урь. Тэдний нэгийг самбар дээр тодорхойлтуудыг товчхон дүгнэн бичихийг хүс. Залуу эрэгтэйчүүд яагаад эдгээр үгс нь санваар хүлээн авахтай холбоотой гэж боддог вэ? (С ба Г 84:40–41-ийг үзнэ үү).

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь чуулгын гишүүдэд санваарын тангараг ба гэрээг ойлгоход туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Танай чуулгын зарим гишүүд Мелкизедек санваарыг авахын тулд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (84–86-р хуудсыг үзнэ үү) дэх үйл ажиллагааг гүйцэтгэсэн байж магадгүй юм. Хэрэв тийм бол тэднийг санваарын тухай сурсан зүйлээсээ чуулгын бусад гишүүддээ заахыг урь.

  • Самбар дээр “Санваарын тангараг ба гэрээ” гэж бич. Үүний доор “Хүний амлалтууд” ба “Бурханы амлалтууд” гэж бич. Эрэгтэй хүн санваар хүлээн авахдаа Бурхантай гэрээ хийдэг гэдгийг тайлбарла. Чуулгын гишүүдийг С ба Г 84:33–44-өөс санваарын амлалтыг хүлээн авдаг тэдгээр нь юуг хүлээн авдаг мөн Бурхан хариуд нь тэдэнд юу амладаг тухай хэсгүүдийг олж, тэмдэглэхийг хүс. Тэмдэглэсэн зүйлээ самбар дээр зохих гарчгийн дор бичихийг тэднээс хүс. Чуулгын гишүүдэд санваараа гүйцэлдүүлэхэд ирдэг адислалуудыг олж харахад нь туслахын тулд хувийн туршлагуудаасаа хуваалц.

  • “Өөрсдийгөө ариусга” видео бичлэгийг үзүүлээд, залуу эрэгтэйчүүдээс санваараа итгэлтэйгээр ахиулах нь чухал болох тухай сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Бишопын зөвшөөрөлтэйгөөр цөөн хэдэн эгч нарыг чуулгын цуглаанд урьж, итгэлтэй санваартнууд тэдний болон тэдний гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай хуваалцахыг хүс.

  • Залуу эрэгтэй бүрт ерөнхийлөгч Хэнри Б.Аирингийн “Итгэл болон санваарын тангараг ба гэрээ” хэлсэн үгийг хувилан өгөөд, дуудлагаа итгэлтэйгээр гүйцэлдүүлдэг санваартнуудын хүлээн авдаг адислалуудыг олж мэдэхэд урь. Олж мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахыг тэднээс хүс. Ерөнхийлөгч Аирингийн дурдсан ямар адислалыг тэд хүлээн авахыг хамгийн ихээр хүсч байна вэ? Яагаад?

  • Ахлагч Антони Д.Пэркинсийн “Өөрсдийн талаар болгоомжтой бай” хэлсэн үгийн “Санваарын тангараг ба гэрээ” гэсэн гарчигтай хэсгээс хуваалц. Ахлагч Пэркинсийн дүрсэлсэн “селестиел замыг” самбар дээр зурах нэг залуу эрэгтэйг урь. Тэгээд залуу эрэгтэй бүрийг уг зам дээр санваартан хүний болгоомжлох ёстой, сүнслэг аюулын анхааруулах тэмдгийг нэмэхийг урь. Бид санваартнуудын хувьд эдгээр аюулаас зайлсхийхийн тулд юу хийж чадах вэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаараа хуваалцахыг хүс. Тэд санваарын тангараг ба гэрээг илүү сайн ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

“Буруу хариултуудад хүндэтгэлтэйгээр мөн эелдгээр хариул. Уг хүнийг хичээлд үргэлжлүүлэн оролцоход нь санаа зовохгүй байлгахад анхаар. Та хариуцлагыг өөртөө авахын тулд “Би асуултаа тодорхой тавиагүй юм шиг байна. Намайг уучлаарай. Би дахиад асууя даа” гэх мэтээр залруулж болно (Teaching, No Greater Call [1999], 69).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Тэрээр санваар дахь дуудлага ба үүрэг хариуцлагаа өсгөн нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө чуулгын гишүүдэд хэлж, тэднийг мөн өөрийн гэсэн тийм төлөвлөгөө гарахыг урьж болно.

  • Тэднийг санваарын үүргээ биелүүлэх үед Тэнгэрлэг Эцэг ямар арга замуудаар адисалдаг тухай бодохыг тэднээс хүсч болно.