Ирээд, Намайг дага
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелүүлэхэд миний үүрэг хариуцлага юу вэ?


Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелүүлэхэд миний үүрэг хариуцлага юу вэ?

Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн ажил болон алдар сууг “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) явдал хэмээн хэлсэн. Санваартны хувьд бид өөрсдийгөө зохистой байлгаж, санваарын үүргүүдээ биелүүлснээр Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр үүрэгт санваарын ёслолуудыг гүйцэтгэх, бусдад үйлчлэх, бүгдийг Христэд ирэхэд урих зэрэг нь багтдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Санваарынхаа үүргийг биелүүлж байхад тохиолдсон туршлагуудаасаа бод. Хичээл зүтгэлийн тань үр дүн юу байсан бэ? Тэнгэрлэг Эцэгийг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь та хэрхэн тусалсан бэ?

Залуу эрэгтэйчүүдийг санваарынхаа үйлчлэлээр дамжуулан бусдыг адисалж байхыг та хэзээ харсан бэ?

Эдгээр материалыг судалж байхдаа Ариун Сүнсийг сонс. Залуу эрэгтэйчүүд үүргээ биелүүлснээр Бурханд хэрхэн туслахад суралцах, үүний тулд юу хийж болохыг тунгаан бод.

Мосе 1:39 (Хүүхдүүдээ өргөмжлөх нь Бурханы ажил мөн алдар суу юм)

С ба Г 20:46–60,75-79; 84:111; 107:68 (Аароны санваарын үүргүүд)

С ба Г 38:42 (Санваартнууд цэвэр, зохистой байх ёстой)

Видео бичлэг: “Бүгдийг Христэд ирэхийг урих нь”

Видео бичлэг: “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь”

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь,22 (диконы үүргүүд), 46–47 (багш нарын үүргүүд), 70–71 (пристийн үүргүүд)

Тэргүүн Зөвлөлөөс өсвөр үеийнхэнд өгсөн захиас,” Залуучуудын бат бөх байдлын төлөө, (2011), ii–iii

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нарынхаа төлөө залбирч, тэдэнд үргэлжлүүлэн үйлчилж байлаа. Тэрээр тэдэнтэй хамт байх боломжийг ямагт олж мөн тэдэнд хайраа илэрхийлдэг байлаа. Танд Аароны санваартан нэгэнтэй хамт санваарын үйлчлэл хийх боломж олон гарах болно. Эдгээр мөчид таны хийж байгаа зүйлс Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө биелэгдэхэд хэрхэн тусалж байгааг хуваалц.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Залуу эрэгтэйчүүдийг “Тэргүүн Зөвлөлөөс өсвөр үеийнхэнд өгсөн захиас”-ыг уншиж мөн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх үүргээ биелүүлэхэд нь тэдэнд тусалж болох Тэргүүн Зөвлөлийн зөвлөгөөг олж мэдэхэд урь. Санваарын үүргүүд эдгээр үүрэгт нь хэрхэн тусалдаг вэ? 

  • Баптисм хүртээгч Иоханы зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 35-ыг үз), тэгээд тэр Аврагчийн замыг бэлтгэхийн тулд юу хийснийг асуу (Матай 3-ыг үз). Чуулгын гишүүдээс санваарынхаа үүргийг гүйцэтгэж байхдаа Аврагчийн эргэн ирэх замыг хэрхэн бэлтгэж байгааг нь асуу.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаанууд нь чуулгын гишүүдийг санваарын үүрэг бүрээ биелүүлэх нь Тэнгэрлэг Эцэгийг төлөвлөгөөгөө биелүүлэхэд хэрхэн тусалдгийг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эрэгтэй бүрийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын “Санваартны үүргүүд” хэсгээс (22, 46–47, 70–71 хуудас) үйлдлийг заасан үг, хэлц үгсийг олж, доогуур нь зурахад урь. Залуу эрэгтэйчүүдээс Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелүүлэхэд үүрэг бүр хэрхэн тусалж байгааг тайлбарлахыг хүс. Залуу эрэгтэйчүүд бусдын санваарын үйлчлэлээр дамжуулан хэрхэн адислагдсан бэ? Бусдын санваарын үйлчлэлээр адисландсан ямар жишээг тэд харсан бэ?

  • Чуулгаараа Сургаал ба Гэрээ 20:46–60-ыг давт. Залуу эрэгтэйчүүдийг гэр бүлийн гишүүн хийгээд найз нөхдөө оролцуулан бусдыг Христэд ирэхэд урих үүргээ хэрхэн биелүүлсэн туршлагаасаа хуваалцахыг урь. Тэд Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалж байна вэ? Тэднийг сайн мэдээг хуваалцах боломжуудыг үзүүлсэн жүжигчилсэн тоглолт хийхэд урь. Жишээлбэл: “Найз чинь чамаас яагаад ням гарагт хөл бөмбөг тоглодоггүй мөн кофе юмуу цай уудаггүйг асууж байна.” Хэрэв тэдний зорилго сайн мэдээг хуваалцах байсан бол тэд найзынхаа асуултанд хэрхэн хариулж болох вэ? Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номынхоо хуудас 2951, 73 руу хандаад сурсан зүйл дээрээ үндэслэн төлөвлөгөө гаргахад урь.

  • Энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдийн нэгийг юмуу хоёуланг үзүүл. Залуу эрэгтэйчүүдээс видео бичлэгт санваарын ямар үүргүүдийг үзүүлсэн хийгээд санваарын үүргүүд нь Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалж болохыг олж мэдэхийг хүс (санваарын үүргүүдийн товчлолыг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын хуудас 22, 46–47, 70–71-ийг үз). Тэд эдгээр үүргээ биелүүлж байхдаа ямар туршлагуудыг олж авсан бэ? Үүргээ биелүүлэх нь Бурханы төлөвлөгөө гүйцэлдэхэд тусалдгийг ойлгох нь яагаад чухал вэ? Энэ ойлголт тэднийг үүргээ биелүүлэх байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаар хуваалцахыг хүс. Тэд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд өөрсдийнх нь үүрэг юу болохыг ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх төлөвлөгөөнүүд

Чуулгын цуглааны төгсгөлд залуу эрэгтэйчүүдийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номон дээрээ хийсэн төлөвлөгөөгөө бичих цаг гарга.

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Бусад чуулгын гишүүд санваарын үйлчлэлээр дамжуулан Бурханы төлөвлөгөөг биелүүлэхэд тусалж байгааг харсан жишээнүүдээс хуваалцаж болно.

  • Чуулгынхаа гишүүдийн хамт санваарын үүргээ илүү сайн биелүүлэхэд юу хийж чадах талаараа зөвлөлд.