Ирээд, Намайг дага
Авралын төлөвлөгөө


Авралын төлөвлөгөө

“Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь—миний ажил мөн миний алдар суу бөлгөө” (Мосе 1:39).

Авралын төлөвлөгөөг ойлгох нь сүнслэгээр суралцахын үндэс суурь юм. Залуу эрэгтэйд сайн мэдээний болон мөнх бус амьдралын талаар ойлгож мэдсэн бүх зүйлээсээ аль нь мөнхийн ач холбогдолтой, харин аль нь үгүй вэ гэдгийг ялган салгахад нь туслахын тулд тэдгээрийг авралын төлөвлөгөөний ухагдахуун дээр төвлөрүүлэх нь зүйтэй. Залуу эрэгтэй авралын төлөвлөгөөг үнэхээр ойлгох юм бол илүү агуу зорилготой амьдарна. Тэр зовлон зүдгүүр, саад бэрхшээлээ өсөж хөгжих боломж гэж харна. Тэр, тэр даруй ирэх сэтгэл ханамжийг эрэлхийлэхийн оронд мөнхийн үр дагавар дээр нь үндэслэн сонголт хийх болно. Тэр аз жаргал, баяр баясгаланг олж чадна.

Та Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг чуулгын Ням гаргийн цуглааны нэг хэсэг болгохын тулд доорх “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь” тоймыг энэ бүлэгт багтаан зааж болно.

Энэ сард сонгох тоймууд

Мючел

Та үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний ойлгож мэдсэн зүйлтэй хэрхэн холбон төлөвлөж болох талаар бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглаж болно. Ням гарагт залуу эрэгтэйчүүдийн ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохирох үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын дараах хэсгүүд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

“Санваарын үүргүүд,” 23, 46–47, 70–71-р хуудас

“Христэд ирэхэд бүхнийг урь,” 28–29, 52–53, 76–77-р хуудас

“Сургаалыг ойлго,” 18–20, 42–44, 66–68-р хуудас

Хэвлэх