Яагаад бидэнд саад бэрхшээл тулгардаг вэ?
Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөний нэг хэсэг болгон энэ мөнх бус амьдралдаа саад бэрхшээлийг туулах ёстой юм. Зарим тохиолдолд саад бэрхшээл нь бидний эсвэл бусдын хийсэн буруу сонголтын үр дүнгээс болж ирдэг. Бусад зовлон зүдгүүр нь зүгээр л мөнх бус амьдралын жам ёсны хэсэг юм. Хэдийгээр тэдгээр нь хэцүү ч сорилтууд биднийг сүнслэгээр өсөж, Есүс Христтэй илүү адилхан болоход тусалдаг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар, суралцах материалыг залбирч судлаарай. Судалж байхад чинь ямар сэтгэгдэл төрсөн бэ?
2 Нифай 2:11 (Бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй)
Мозая 23:21 (Бурхан бидний итгэлийг сорихын тулд саад бэрхшээл өгдөг)
Ифер 12:27 (Биднийг даруу болгохын тулд Бурхан бидэнд сул доройг өгдөг)
С ба Г 101:1–9 (Зарим саад бэрхшээл нь бидний хийсэн муу сонголтуудын улмаас ирдэг)
С ба Г 121:7–8; 122:4–9 (Зовлон зүдгүүр нь бидэнд туршлага суулгаж, бидний сайн сайхны төлөө байдаг.)
Юүн Хуан Чой, “Эргэн тойрноо бус дээшээ харагтун!” Ensign, 2017 оны 5-р сар, 90-92 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78-80
Даллин Х.Өүкс, “Бүх зүйлд сөрөг тал байх хэрэгтэй,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 103–106
Коичи Аояаги, “Зам дээрээ зогсогтун,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 123–125
Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар
“Саад тотгор,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 152–156
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг давтаж мөн энэ долоо хоногийн хичээлийг танилцуулахын тулд эдгээр санаанаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглээрэй.
-
Залуу эрэгтэйчүүдээс өнгөрсөн долоо хоногт сурсан нэг зүйлээ бодоод, түүнийгээ бичиж, ангийхантайгаа хуваалцахыг хүс. Энэ долоо хоногийн хичээлүүдийг танилцуулах эхлэл болгон үүнийг ашигла.
-
Чуулгаараа ахлагч Нийл Л.Андэрсэны ярьсан салхи шуурга ихтэй нөхцөл байдалд ургаж буй модны тухай унш (“Сүнслэг шуурганууд” хэлсэн үг). Энэ адилтгал нь залуу эрэгтэйчүүдэд зовлон бэрхшээлийн талаар юу зааж байна вэ? Тэднийг уг хэлсэн үгийг уншиж, сүнслэг шуургыг давж гарахад туслах зөвлөгөөг олж харахад урь.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаанууд чуулгын гишүүдэд саад бэрхшээлийн зорилгын тухай суралцахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.
-
Ангид гинж юм уу гинжний зураг авчир. Гинж аль нэг хэсгээрээ тасарвал юу болох вэ? Бид хэрхэн мөнхийн гэр бүлийнхээ үр удмын гинжин хэлхээн дэх хүчтэй холбоос нь болж чадах вэ? Ахлагч Юүн Хуан Чой өөрийн хэлсэн “Эргэн тойрноо бус, дээшээ харагтун!” үгэндээ энэ асуултад хэрхэн хариулсныг “Бид бүгд мөнхийн гэр бүлийнхээ нэгэн хэсэг нь юм” гэж эхэлсэн догол мөрнөөс эхлэн хайж олоход залуу эрэгтэйчүүдийг урь. Ахлагч Чойгийн хуваалцсан түүхэнд өгүүлснээр тэр болон түүний гэр бүл хэрхэн Христ рүү хардаг вэ? Ямар үед “дээшээ харахад үргэлж амар байдаггүй” вэ? Ахлагч Чой хэлсэн үгийнхээ сүүлийн догол мөрөнд сорилт бэрхшээлийн дунд {Христ] рүү үргэлж дээш харахад бидэнд туслах ямар зүйлийг санал болгосон бэ?
-
Залуу эрэгтэйчүүдийг ахлагч Коичи Аояагийн “Зам дээрээ зогсогтун” хэлсэн үгээс түүний машины ослын талаар ярьсан, догол мөрөөр эхэлж буй түүхийг уншихад урь. Яагаад бид энэ амьдралдаа зовлон бэрхшээлтэй тулгардаг талаар энэ түүх залуу эрэгтэйчүүдэд юу зааж байна вэ? Зовлон бэрхшээл туулахдаа өөрөө эсвэл гэр бүлийнх нь хэн нэгэн гишүүн өсөж хөгжсөн эсвэл хүчирхэгжсэн тухай туршлага хуваалцахад нэг залуу эрэгтэйг урьдчилан урих талаар бодож үзээрэй. Тэр гэр бүлийнхээ түүхээс энэ зарчмыг заах нэг түүхийг хуваалцаж болно.
-
Залуу эрэгтэй бүрээс өөрт нь эсвэл гэр бүлийнх нь хэн нэг гишүүнд тохиолдоод байгаа сорилтыг бичихийг хүс. Яагаад бидэнд саад бэрхшээл тохиолддог тухай суралцахын тулд энэ тойм дахь судруудыг эсвэл мэддэг судраа олоход залуу эрэгтэйчүүдийг урь. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Энэ судар тэдний бичсэн сорилтыг давахад тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
“Итгэлдээ үнэнч байх нь” товхимлын Саад тотгор гарчгийн доорх эхний хоёр догол мөрийг хамтдаа унш. Саад бэрхшээл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд ямар үүрэгтэй вэ? Ангийн гишүүн бүрд Итгэлдээ үнэнч байх нь товхимол дээрх саад бэрхшээлийн талаарх үлдсэн гурван хэсгээс нэгийг даалгаж өгөөд, тухайн хэсгээс сурсан зүйлээ ангийнхаа үлдсэн хүүхдүүдэд заахаар бэлтгэхийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэднийг уншсан зүйлд нь хамааралтай түүх, хувийн туршлагаасаа хуваалцахад урамшуулан дэмж.
-
Самбараа голлож хуваагаад, нэг баганых нь дээд хэсэгт “Бидэнд яагаад сорилтууд тохиолддог вэ?” гэж бичээд, нөгөө баганых нь дээд хэсэгт “Бидний амьдралд хэрхэн сорилт бэрхшээл тулгарч болох вэ?” гэж бич. Ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн “Бүх зүйлд сөрөг тал байх хэрэгтэй” үгийг жижиг хэсгүүдэд хувааж, залуу эрэгтэй бүрд унших хэсэг өг. Залуу эрэгтэйчүүдээс эдгээр асуултын хариултыг олж мэдээд, самбарын тохирох багананд хариултуудаа бичихийг хүс. Залуу эрэгтэйчүүд энэ хэлсэн үгсээс ямар ойлголттой болсон бэ? Та самбар дээрх асуултуудад нэмэлт хариултууд олж авахад нь залуу эрэгтэйчүүдэд туслахын тулд энэ тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж болно.
-
Бишопын зөвшөөрөлтэйгөөр, залуу эрэгтэйчүүдийн эцгүүдийг сорилтоо даван туулахад нь Есүс Христ хэрхэн тусалсан тухай ангитай хуваалцахад урь. Тэд тохиолдсон саад бэрхшээлээсээ юу сурсан бэ? Ярилцлагын нэг хэсэг болгон, судраас хуваалцахыг эцгүүдээс хүс.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Тэд яагаад саад бэрхшээл тохиолддогийг ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Чуулгын гишүүдийн зовлон зүдгүүртэй байгаа бусад хүнд туслахын тулд санваарынхаа үүргийг хэрхэн биелүүлж чадах тухай ярилцлагыг удирдаж болно. Тэд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын “Бусдад үйлчил” хэсэг дээр өөрсдөд нь туслах төлөвлөгөөнүүдийг тэмдэглэж болно.
-
Аврагч зовлон зүдгүүртэй үед нь түүнийг хэрхэн хүчирхэгжүүлж байсан тухай гэрчлэлээ хуваалцаж болно.