Авралын төлөвлөгөө гэж юу вэ?
Тэнгэрлэг Эцэг биднийг Өөртэй нь адилхан болгох төлөвлөгөө бэлдсэн. Авралын төлөвлөгөөнд Бүтээлт, Уналт, Есүс Христийн Цагаатгал, түүнчлэн сайн мэдээний бүх хууль, ёслол, сургаалууд багтдаг. Энэ төлөвлөгөө нь биднийг Цагаатгалаар дамжуулан төгөлдөржиж, бүрэн дүүрэн баяр баясгаланг хүлээн авч мөн Бурхантай хамт мөнхөд амьдрах боломжтой болгодог.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон материалыг залбиралтайгаар уншаарай. Юу залуу эрэгтэйчүүдийг авралын төлөвлөгөөг ойлгоход туслах вэ?
1 Коринт 15:20–22 (Бүх хүн үхнэ)
Еврей 12:9 (Бурхан бол бидний сүнсэн Эцэг)
Илчлэлт 20:12–13; 2 Нифай 9:10–11; Алма 5:15–21 (Бүх хүмүүн амилж, Бурханы шүүлтийн өмнө зогсоно)
2 Нифай 2:22–25 (Адамын уналт нь мөнх бус байдлыг авчирсан)
Алма 34:32–33 (Энэ амьдрал бол наманчлах цаг юм)
Алма 40:11–14 (Хүмүүсийн үхлийн дараах байдал)
С ба Г 76:30–113 (Алдар суугийн хаант улсуудын тодорхойлолт)
Вийтэрфорд Т.Клэйтон, Тэнгэрлэг Эцэгийн маань алдар суут төлөвлөгөө,” Ensign, 2017 оны 5-р сар, 26–29 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 11–14
Tомас С.Монсон, “Аз жаргалд хүргэх төгс зам,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69-71
“Авралын төлөвлөгөө,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 9–12
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Залуу эрэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж байгаа нэг үг буюу хэлц үгийг бичээд, түүнийгээ чуулгынхантайгаа хуваалцахад урь.
-
Бүтээлт, Уналт, Цагаатгалыг төлөөлсөн гурван зураг эсвэл төлөөлөн орлож болох зүйлсийг авчир (жишээ нь Бүтээлтийг төлөөлүүлэн шавар, Уналтанд алим, Цагаатгалд ариун ёслолын аяга байж болно). Залуу эрэгтэйчүүдээс эдгээр үйл явдлын талаар юу мэдэх хийгээд тэдэнд яагаад чухал болохыг хуваалцахыг хүс.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр чуулгын гишүүдийг авралын төлөвлөгөөний тухай сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.
-
Нэг залуу эрэгтэйгээс ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн “Аз жаргалд хүргэх төгс зам” үгэн дэх түүхээс хуваалцахад бэлдэж ирэхийг хүс. Өөр шашинд итгэдэг найзтайгаа ярьж байхдаа авралын төлөвлөгөөний талаарх дараах асуултад чуулгын гишүүд хэрхэн хариулах байсан бэ? Үүнд: Бид хаанаас ирсэн бэ? Бид яагаад энд байгаа вэ? Энэ амьдралын дараа бид хаашаа явах вэ? Ахлагч Вийтэрфорд Т.Клэйтоны “Тэнгэрлэг Эцэгийн маань алдар суут төлөвлөгөө” хэлсэн үгийг болон судар ашиглан, аль нэгэн асуултад нь хариулахад бэлдэхэд тэднийг урь. Яагаад эдгээр асуултын хариултыг мэдэх нь чухал вэ?
-
Ангийн нэг гишүүнийг энэ хичээлийн зарим хэсгийг заахад урь. Тэр авралын төлөвлөгөөний тухай сурч, заахыг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нэг хэсэг болгон хийж болно (“Сургаалыг ойлго,” хуудас 18, 42, 66-г үз).
-
Хэдэн өдрийн өмнө урьдчилаад чуулгын хэдэн гишүүнийг авралын төлөвлөгөөний аль нэг хэсгийг (мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус амьдрал, сүнсний дэлхий гэх мэт) ангид заахаар Миний сайн мэдээг номло юмуу Итгэлдээ үнэнч байх нь номноос бэлдэж ирэхийг хүс. Авралын төлөвлөгөөг төлөөлсөн дүрслэлийг самбар дээр зураад (жишээлбэл, Миний сайн мэдээг номло, 59), залуу эрэгтэй бүрийг дааж авсан сэдвээ заахад урь. Залуу эрэгтэйчүүдээс авралын төлөвлөгөөний тухай мэдэх нь тэдний амьдралд ямар өөрчлөлтийг бий болгож байгааг асуу.
-
Энэ тоймд байгаа судрын нэг юмуу хэд хэдэн хэсгээс уншихыг залуу эрэгтэй бүрд даатга. Түүнээс өөрийнхөө хэсгийг уншаад, энэ нь авралын төлөвлөгөөний аль хэсгийг зааж байгааг тодорхойлохыг хүс. Түүнийг өөрийн уншсан хэсгээс юу сурснаа хуваалцахад урь. Авралын төлөвлөгөөний тухай мэдэх нь бидний өөрсдийгөө харах байдалд хэрхэн нөлөөлдөг вэ? Мөн бусдыг харахад хэрхэн нөлөөлдөг вэ? Бидний эргэн тойронд байгаа дэлхийг харахад хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Чуулгаараа Алма 12:30 болон Алма 42:13–15-ыг унш. Залуу эрэгтэйчүүдийг авралын төлөвлөгөөг дүрслэхэд ашигласан үг хэллэгийг олоход урь. Эдгээр үг хэллэг нь төлөвлөгөөний тухай юу заадаг вэ? “Хүмүүсийн зүрх сэтгэл тэднийг сүйрүүлэх болно” видео бичлэгийг үзүүлээд, залуу эрэгтэйчүүдээс авралын төлөвлөгөөний тухай мэдлэг нь ахлагч Рассэлл М.Нэлсонг хэрхэн адисалсныг асуу. Залуу эрэгтэйчүүдийг энэ мэдлэг нь тэднийг хэрхэн адисалсан арга замуудыг хуваалцахад урь.
-
Чуулгын бүх гишүүн Итгэлдээ үнэнч байх нь номтой эсэхийг шалгаад, залуу эрэгтэй бүрд нэгээс гурвын хоорондох дугаарыг өг. Нэг гэсэн дугаарыг хүлээн авсан залуу эрэгтэйчүүдийг Итгэлдээ үнэнч байх нь номын мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай (хуудас 10); хоёр дугаартай залуу эрэгтэйчүүдийг мөнх бус амьдралын тухай (хуудас 11); мөн гурав дугаарыг авсан залуу эрэгтэйчүүдийг үхлийн дараах амьдралын тухай (хуудас 11) чадах бүхнээ сурахыг хүс. Авсан дугаарынхаа дагуу бүлгүүд болж ажиллан, сурсан зүйлсийнхээ талаар товч дүгнэлт бэлтгэж, чуулгынхаа бусад гишүүнд танилцуулахыг тэднээс хүс. Залуу эрэгтэйчүүдээс авралын төлөвлөгөөний тухай мэдлэг тэдэнд байхгүй бол амьдрал нь ямар байхыг төсөөлөхийг хүс.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр юу сурсан талаар хуваалцахыг хүс. Тэд авралын төлөвлөгөөг илүү сайн ойлгодог болсон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Авралын төлөвлөгөөг ойлгох нь хэрхэн биднийг илүү сайн санваартан байхад урамшуулдаг тухай ярилцлагыг удирд.
-
Чуулгын гишүүдийг авралын төлөвлөгөөний талаарх талархлаасаа хуваалцахыг хүс.