Амьдралын зорилго юу вэ?
Энэ амьдралдаа бид бие махбодыг хүлээн авч Бурханы зарлигуудыг дагах эсэхээ харуулахаар соригддог. Мөнх бус байдал дахь сорилт бэрхшээлүүд нь биднийг Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болоход туслахын тулд өгөгдсөн.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Дараах судар, материалуудыг залбирч судал. Танд чуулгатай юу хуваалцмаар санагдсан бэ?
2 Нифай 2:25 (Бид баясгалантай байхын тулд бүтээгдсэн)
Алма 12:24; 34:32; 42:4 (Энэ амьдрал бол соригдох, мөн Бурхантай уулзахдаа бэлтгэх цаг юм)
3 Нифай 12:3–12 (Аврагч хэд хэдэн бурханлаг зан чанарыг нэрлэв)
3 Нифай 12:48 (Тэнгэрлэг Эцэг биднийг Өөр шигээ төгс болохыг хүсдэг)
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11 сар, 129
Кэрол Ф.Макконки, “Ариун байдлын гоо үзэсгэлэн,” Ensign, 2017 оны 5-р сар, 9–12 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 127–129
Томас С.Монсон, “Гэрийнхээ зүг аюулгүй удирдагдах нь,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 67-69
Гари И.Стивэнсон, “Таны дөрвөн минут,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 84–86
“Авралын төлөвлөгөө,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 115–116
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Залуу эрэгтэйчүүдээс өнгөрсөн долоо хоногийн хичээл дээр юу сурснаа хуваалцахыг хүс. Хичээл тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Сурсан зүйл нь тэдэнд юуг өөрөөр хийхэд тусалсан бэ? Тэдний хийсэн үйлдлээс ямар адислалууд ирсэн бэ?
-
Дунд хэсэгт нь зангидсан уяаг үзүүл. Зангилаа нь энэ амьдралыг, зангилааны нэг талд байгаа хэсэг мөнх бус байдлын өмнөх амьдралыг, харин үлдсэн хэсэг тэр чигээрээ мөнх бус байдлын дараах амьдралыг илэрхийлж байгааг тайлбарла. Чуулгын цуглааны үед үүнийг үзүүлэн таниулах материал болгон ашиглаж болно.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр нь чуулгын гишүүдэд амьдралын зорилгын талаар суралцахад тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Залуу эрэгтэй бүрд нарийхан цаас өгөөд, ариун байдал гэдэг үгийн тодорхойлолтыг бичихэд урь. Залуу эрэгтэйчүүдийг Кэрол Ф.Макконки эгчийн хэлсэн “Ариун байдлын гоо үзэсгэлэн” үгийг уншаад, ариун байдлын талаарх өөрсдийн тодорхойлолт дээр түүний тодорхойлолтыг нэмэхэд урь. Бид илүү ариун болохын тулд юу хийж болох вэ? Залуу эрэгтэйчүүдийг ариун байдлын талаар бичсэн тодорхойлолтуудаасаа нэгийг сонгон, хэрхэн тэр талаараа илүү ариун болох гэж хичээж болох талаараа хуваалцахад урь.
-
Залуу эрэгтэйчүүдийг энэ агуулгын дагуу судраа судлаад, мөнх бус байдлын зорилгын талаар юу сурснаа хуваалцахад урь (тэд мөн Итгэлдээ үнэнч байх нь,115–116–р хуудсаас хайж болно). Энэ зорилгыг мэдэх нь хэрхэн тэдний хийх сонголтуудад нөлөөлөх вэ?
-
Залуу эрэгтэйчүүдийг 3 Нифай 12:3–12 дээрх ерөөлүүдийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн биднээс мөнх бус амьдралынхаа турш хөгжүүлэхийг хүсэж байгаа зан чанаруудыг олж мэдэхийг хүс. Эдгээр зарчмыг хэрэгжүүлдэг өөрийн мэддэг хүмүүсийг эсвэл судар дээрх хүмүүсийн тухай бодохыг тэднээс хүс. 3 Нифай 12 дээрх Аврагчийн заасан сургаалууд нь хэрхэн Бурханы хөвгүүдийн хувьд өөрсдийн зорилгыг ойлгоход бидэнд тусалдаг вэ?
-
Залуу эрэгтэй бүрд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” эсвэл ерөнхийлөгч Томас С.Монсоны “Гэрийнхээ зүг аюулгүй удирдагдах нь” хэлсэн үгийн хувийг тарааж өг. Чуулгын гишүүдээс унших зуураа Бурханы хөвгүүдийн хувьд амьдралынх нь зорилгын талаар тэдэнд зааж буй үг хэллэгүүдийг тэмдэглэж авахыг хүс. Залуу эрэгтэйчүүдээс тэмдэглэсэн үгсээ хуваалцаж, яагаад энэ нь тэдний хувьд ийм утга учиртай байгааг тайлбарлахыг хүс.
-
Чуулгын нэг хэсгээс бишоп Гари И.Стивэнсоны “Таны дөрвөн минут” хэлсэн үгэн дэх Ноэлл Пикус-Пэйсийн талаар, нөгөө хэсгээс энэ хэлсэн үгэн дэх Тора Брайтын талаар уншихыг хүс. Эдгээр түүхээс амьдралын зорилгын талаар сурсан зүйлсээ бие биетэйгээ хуваалцахыг тэднээс хүс. Бишоп Стивэнсоны хэлсэн үгийн үлдсэн хэсгийг уншаад, ирээдүйнхээ чухал ёслолуудад эсвэл амьдралынхаа хамгийн чухал үед буюу “дөрвөн минутандаа” хэрхэн бэлдэж байгаа талаар тунгаан бодох цөөн хэдэн минутыг залуу эрэгтэйчүүдэд өг. Залуу эрэгтэйчүүдийн заримыг бодлоо хуваалцахад урь.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд амьдралын зорилгыг илүү сайн ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Заагдсан зүйлийн талаар гэрчлэлээ хуваалцаж болно.
-
Чуулгын гишүүдийг чуулгын цуглааны турш хүлээн авсан аливаа сэтгэгдэл дээрээ үйлдэхэд нь урамшуулан дэмжиж болно.