Аароны санваартан миний үүргүүд юу вэ?
Санваарт томилогдсон эрэгтэй бүр “өөрийн үүргийг мэдэж,” “...бүхий л хичээл зүтгэлээр ажиллаг” (С ба Г 107:99) хэмээн Их Эзэн хэлсэн билээ. Аароны санваартан бид санваарын ёслолуудыг гүйцэтгэн, бусдад үйлчилж, бүхнийг Христэд ирэхэд урих ёстой.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Дараах судар ба материалуудыг залбирч судал. Залуу эрэгтэйчүүдэд үүргээ ойлгоход нь туслах юуг та тэдэнтэй хуваалцаж болох вэ?
С ба Г 20:46–59; 84:111 (Аароны санваартнууд ёслолуудыг гүйцэтгэж, Христэд ирэхэд бүхнийг урьдаг)
С ба Г 84:33–34; 107:99 (Аароны санваартнууд үүргүүддээ суралцаж, тэдгээрийг итгэлтэйгээр биелүүлдэг байх ёстой)
С ба Г 107:68 (Aaроны санваартнууд материаллаг зүйлсийг зохицуулахад нь бишопт тусалснаар бусдад үйлчилдэг)
Жэралд Коссэй, “Замыг бэлтгэ,” Ensign 2017 оны 5-р сар, 75–77 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 61–63
Хэнри Б.Айринг, “Мөнхийн гэр бүл,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 136–140
Хэнри Б.Айринг, “Та нар уг ажилд ганцаараа биш,” Ensign эсвэл Liahona, 2015 оны 11-р сар, 80–83
Хэнри Б.Айринг, “Санваартан эрэгтэй,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар
Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (2010), 22-23, 46–47, 70–71
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж байгаа зүйлээ хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэдэнд ямар асуултууд байна вэ? Тэд өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлсэн үү?
-
”Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь“ номонд зөвлөмж болгосон “Санваарын ёслолуудыг гүйцэтгэх,” “Бусдад үйлчлэх,” “Бүх хүнийг Христэд ирэхэд урих” гэсэн санваарын гурван үүргийг самбар дээр бич. Хичээлийн явцад энэ жагсаалтыг ашиглаж, залуу эрэгтэйчүүдийн хэлсэн бусад үүргийг жагсаалтад нэмж оруул.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь Аароны санваарын үүргүүдээ ойлгоход чуулгын гишүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонго.
-
Залуу эрэгтэйчүүдийг бишоп Жэралд Коссэйн “Замыг бэлтгэ” хэлсэн үгний эхэнд байгаа түүхийг ярихаар бэлдэж ирэхэд урь. Жэралд Коссэйн Сүмд олж авсан туршлага нь түүнийг хүлээн авсан ажлын саналд нь хэрхэн бэлтгэсэн бэ? Самбарт Иохан Баптист болон Аароны санваар гэж бич. Залуу эрэгтэйчүүдийг Иохан Баптист болон Аароны Санваартнууд “замыг хэрхэн бэлтгэдэг” талаар сурсан зүйлсээ бишоп Коссэйн үгнээс хайж олоход урь. Мелкизедек санваартнуудад туслах боломжуудыг эрэлхийлэхийн тулд тэд юу хийж чадах вэ? Тэд Мелкизедек санваартнуудтай үйлчилснээр ямар туршлагуудыг аль хэдийн хуримтлуулсан байна вэ?
-
Залуу эрэгтэйчүүдийг Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүлээн авч байсан туршлагаасаа цаасан дээр бичихэд урь. Цааснуудыг саванд хийн, дундаас нь нэгийг сонгож, ангийнхандаа уншиж өгөхийг залуу эрэгтэйчүүдээс хүс. Түүнчлэн тэд ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Та нар уг ажилд ганцаараа биш” хэлсэн үгэн дэх түүхийг бичээд, саванд хийж болно. Эдгээр түүх, туршлага нь Их Эзэн тэдний санваарын үйлчлэлд хэрхэн тусалдаг тухай ямар зүйлийг залуу эрэгтэйчүүдэд зааж байна вэ?
-
С ба Г 20:46–59 ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь (22-23, 46–47, 70–71-р хуудсуудыг) номоос санваарын үүргүүдийн тухай уншихад залуу эрэгтэйчүүдийг урь. Санваарын үүргүүдээ олж мэдэн, самбар дээр жагсаан бичихийг тэднээс хүс. Урьд нь мэддэггүй байсан санваарын ямар үүргүүдийг мэдсэнийг залуу эрэгтэйчүүдээс асуу. Тэд эдгээр үүргээ биелүүлэхийн тулд юу хийж болох вэ?
-
Судруудыг судалж, санваарын үүргүүдээ биелүүлдэг байсан хүмүүсийн жишээг олоход залуу эрэгтэйчүүдийг урь (жишээ нь, Maтай 3:1–6, 13–17; Иaков 1:18–19; Aлма 15:16–18; 3 Нифай 18:1–5). Судрын жишээ бүр нь Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын дараах төрлүүдийн алинд нь хамаарахыг тогтоо (“Санваарын ёслолуудыг гүйцэтгэх,” “Бусдад үйлчлэх,” “Бүх хүнийг Христэд ирэхэд урих”). Эдгээр судар дахь хүмүүс санваарын үйлчлэлээр дамжуулан хэрхэн адислагдсан бэ?
-
Залуу эрэгтэйчүүдийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Мөнхийн гэр бүл” эсвэл “Санваартан эрэгтэй” хэлсэн үгсээс уншаад (эсвэл “Санваар дахь итгэл” видео бичлэгийг үзэх) тэднийг гэртээ болон өөр хаа нэг газар санваарын үүргээ биелүүлэхэд нь юу сүнслэгээр нөлөөлдөг талаар хуваалцахыг урь. Залуу эрэгтэйчүүдийг санваараа ашиглахад нь тохиолдсон явдлаа эсвэл өөр санваартны жишээнээс сурсан зүйлээ бичихэд урь. Санваарыг атгах нь залуу эрэгтэйчүүд болон тэдний гэр бүлийг хэрхэн адисалж байна вэ?
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд өөрсдийн санваарын үүрэг хариуцлагыг илүү сайн ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд нэмэлт асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Цуглааныг хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаана. Тэрээр:
-
”Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь“ номынхоо “Санваарын үүргүүд” хэсгийн аль нэгнээр нь төлөвлөгөө гаргаж, төлөвлөсөн зүйлээ бие биетэйгээ хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь.
-
Санваарын үүргүүдийн талаар мэдсэн ямар нэг зүйлээ гэр бүлийнхээ аль нэг гишүүнтэй хуваалцах даалгаврыг чуулгын гишүүдэд өг.