Ирээд, Намайг дага
Санваарын түлхүүрүүд гэж юу вэ?


Санваарын түлхүүрүүд гэж юу вэ?

Санваарын түлхүүрүүд гэдэг нь Тэнгэрлэг Эцэг Өөрийнх нь санваарыг дэлхий дээр ашиглахад удирдуулахаар санваарын удирдагчдадаа өгсөн эрх мэдэл юм. Есүс Христ санваарын бүх түлхүүрийг атгадаг. Сүмийг удирдахад шаардлагатай “энэ эрин үеийн түлхүүрүүд” нь Иосеф Смитэд өгөгдсөн юм (C ба Г 110:16-г үзнэ үү). Өнөө үед Тэргүүн Зөвлөл мөн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд тэдгээр түлхүүрийг атгадаг. Санваарын түлхүүрүүдийг түүнчлэн Далын ерөнхийлөгчийн зөвлөлд; ариун сүм, номлол, гадас болон дүүргүүдийн ерөнхийлөгчид; бишопууд; салбарын ерөнхийлөгчид; Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчдийг оролцуулан чуулгын ерөнхийлөгчдөд өгдөг юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Өөрийн мэддэг санваарын удирдагчдынхаа тухай бод. Санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүсийг дэмжих нь танд яагаад чухал вэ? Сүмийн удирдагчдыг дэмжсэн талаар залуу эрэгтэйчүүдтэй хуваалцаж болох ямар туршлага танд байдаг вэ?

Сүм дэх санваарын түлхүүрүүдийн ач холбогдлыг ойлгоход залуу эрэгтэйчүүдэд туслахын тулд та юу хийж болох вэ? Чуулгын ерөнхийлөгч чуулгынхаа гишүүдийн амьдралыг адислахын тулд санваарын түлхүүрүүдээ ашиглахад нь та хэрхэн тусалж болох вэ?

Дараах судар ба суралцах материалуудыг залбирч судлаарай. Санваарын түлхүүрүүдийг ойлгоход нь залуу эрэгтэйчүүдэд юу туслах вэ?

Maтай 16:18–19 (Петрт Бурханы хаант улсын түлхүүрүүд амлагдсан юм)

Moзая 25:19 (Сүмийг байгуулах эрх мэдлийг Moзая Aлмад өгсөн билээ)

С ба Г 65:2 (Сайн мэдээг дэлгэрүүлэхэд санваарын түлхүүрүүд зайлшгүй чухал)

С ба Г 124:123, 142–143 (Ерөнхийлөгчид үйлчлэлийн ажлыг удирдах санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг)

С ба Г 132:7 (Сүмийн ерөнхийлөгч бол санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл олгогдсон дэлхий дээрх цорын ганц хүн мөн)

Гари Э.Стивэнсон, “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?Ensign  эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 68–71.

Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар

Санваарын түлхүүрүүд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 168–169

Видео бичлэгүүд: “Санваарын түлхүүрүүдийн сэргээлт”; “Санваар нь үйлчлэх боломж юм

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн Сүмийг удирдан чиглүүлэх удирдагчдыг дуудаж адисалдаг билээ (Maтай 10:1–5-ыг үзнэ үү). Та чуулгын гишүүдэд үйлчилж, туслахаар дуудагдсан хүмүүст талархалтай байхад нь хэрхэн тусалж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс санаж байгаа ямар нэг зүйлийг болон энэ долоо хоногийн үйл ажиллагаанд энэ зүйл хэрхэн нөлөөлснийг хуваалцахад хоёр залуу эрэгтэйг урь.

  • Дараах жишээг ярилцахад залуу эрэгтэйчүүдийг урь. Та нар сүмээс хол газар амралтанд явж байхдаа гэр бүлийнхэндээ ариун ёслолыг гүйцэтгэн, түгээж болох уу? Энэ ярилцлагын нэг хэсэг болгож дараахтай адил асуултуудыг тунгаан бодож мөн хариулахыг тэднээс хүс. Санваарын түлхүүрүүд гэж юу вэ? Сүмд хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Итгэлдээ үнэнч байх нь товхимлын 168-169-р хуудсан дээрх “Санваарын түлхүүрүүд” хэсгийг унших үедээ эсвэл “Санваарын түлхүүрүүдийн сэргээлт” видео бичлэгийг үзэх үедээ хариултуудыг эрэлхийлэхийг тэдэнд уриал.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь санваарын түлхүүрүүд гэж юу болохыг ойлгоход чуулгын гишүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Чуулгын цуглаанд бэлтгэх явцдаа “Санваар нь үйлчлэх боломж юм” видео бичлэгийг үзэхийг чуулгын ерөнхийлөгчөөс хүс. Чуулгын цуглааны явцад санваарын түлхүүрүүдийг эзэмшинэ гэдэг нь юу гэсэн үг болох талаар сурсан зүйлээ хуваалцахыг түүнээс хүс. Тэрээр санваар болон санваарын түлхүүрүүдийн талаар сурч, заахыг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон хийж болно (“Сургаалыг ойлго” 18, 4266-р хуудсыг үзнэ үү).

  • Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?” үгэндээ ахлагч Гари Э.Стивэнсон санваарын түлхүүрүүдийг машины түлхүүрүүдтэй харьцуулсан. Залуу эрэгтэйчүүдийг энэхүү адилтгалыг унших үедээ уг харьцуулалтад санваар, санваарын түлхүүрүүд болон түлхүүрүүдийг атгагч санваарын удирдагчдыг юу төлөөлдгийг олж мэдэхийг хүс. Ахлагч Гари Э.Стивэнсон “түлхүүрийг олох” ямар ямар арга замыг залуучуудад хэлж зөвлөсөн бэ? Бид хэрхэн түүний зөвлөгөөг дагаж чадах вэ? Залуу эрэгтэйчүүдээс санваарын түлхүүрүүдийг тайлбарлахдаа ашиглаж болох бодит жишээний талаар бодохыг хүс.

  • Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Maтай 16:18–19; С ба Г 124:123, 142–143; С ба Г 132:7. Судар бүрийг уншиж, санваарын түлхүүрүүдийн талаар эдгээр шүлгээс мэдсэн зүйлээ нэг өгүүлбэрт багтаан хураангуйлж бичихэд чуулгын гишүүдийг урь. Залуу эрэгтэй бүрээр тэдний хураангуйлсан өгүүлбэрүүдээс нэгийг чанга уншуулж, ямар судар хураангуйлсныг бусад залуу эрэгтэйгээс асуу. Өнөөдөр дэлхий дээр санваарын түлхүүрүүд байгаа нь тэдэнд яагаад чухал болохыг чуулгын гишүүдээс асуу.

  • “Үүрэгтээ суралц” видео бичлэгийг үзүүл. Гибсон ах чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг юу хийхэд урьсан бэ? Тэр чуулгын гишүүд болон зөвлөгчдийг юу хийхэд урьсан бэ? Бид түүний урилгаар юу хийж болох вэ? Энэ ярилцлагыг удирдан явуулахад чуулгын ерөнхийлөгчийг урьж болно.

  • Чуулгын гишүүн бүрийг ахлагч Даллин Х.Өүксийн “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл” хэлсэн үгийн 3-р хэсгийг уншаад, санваарын түлхүүрүүдийн талаар сурсан зүйлээ өөрийн үгээр тодорхойлон бичихэд урь. Бичсэн зүйлээ хуваалцаж, санваарын түлхүүрүүдийн талаар асуух цагийг залуу эрэгтэйчүүдэд гаргаж өгөөрэй.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд санваарын түлхүүрүүдийн талаар илүү сайн ойлголттой болсон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Заах санаа

“Хариултыг нь судруудаас болон хожмын үеийн бошиглогчдын зөвлөгөөнөөс олох шаардлагатай тийм асуултуудыг тавь” (Teaching, No Greater Call [1999], 62).

Үйлдэхэд урь

Удирдаж байгаа залуу эрэгтэй цуглааныг өндөрлүүлнэ. Тэрээр:

  • Санваарын түлхүүрийг атгах үүрэг хариуцлагын талаар сэтгэгдлээ хуваалцаж болно.

  • Өнөөдөр сурсан зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад чуулгын гишүүдийг урьж болно.

Хэвлэх