Би яагаад номлолд үйлчлэх ёстой вэ?
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Зохистой, чадвартай залуу эрэгтэй бүр номлолд үйлчлэхээр бэлтгэх ёстой. Бидэнд үй олон адислалыг үргэлж өгч байдаг Их Эзэн биднээс санваарын үүрэг, хариуцлагаа биелүүлэхийг маш их хүсэн хүлээдэг. Залуу эрэгтэйчүүд ээ, номлогч болж үйлчлэхэд бэлтгэхийг би та бүхэнд зөвлөж байна” гэж хэлсэн (“Биднийг дахин уулзтал,” Ensign, эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 5–6).
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Дараах судар ба суралцах материалуудыг залбиралтайгаар судлаарай. Номлолын үйлчлэлд бэлтгэхэд нь залуу эрэгтэйчүүдэд юу сүнслэгээр нөлөөлж чадна гэж та боддог вэ?
Maтай 28:19–20; С ба Г 50:13–14; 88:81 (Бид сайн мэдээг хуваалцах үүрэгтэй)
С ба Г 4 (Биднийг Их Эзэнд үйлчлэхэд тэнцэхүйц болгодог зан чанарууд)
С ба Г 18:9–16 (Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу юм)
Нэйл Л.Андэрсэн, “Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх нь,” Ensign эсвэл Liahona, 2011 оны 5-р сар, 49–52; мөн “Номлолын тань өдөр” видео бичлэгийг үзнэ үү.
В.Кристоффэр Уоддэл, “Насан туршийн боломж,” Ensign эсвэл Liahona, 2011 оны 11-р сар, 50–52
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:
-
Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс аль болох олон зүйлийг санахыг хичээж, санасан зүйлсээ бичиж тэмдэглэхэд нэг минут орчим хугацаа зориулахыг залуу эрэгтэй бүрээс хүс. Бичсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.
-
Залуу эрэгтэйчүүдийг бүлгүүдэд хувааж, “Би яагаад бүрэн цагийн номлолд үйлчлэх ёстой вэ?” гэсэн асуултын хариултуудыг ярилц. Бүлэг бүрээс нэг хүнийг бүлгийнхээ хариултуудаас хэдийг самбар дээр бичихэд урь.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр нь тэд яагаад номлолд үйлчлэх ёстойг ойлгоход чуулгын гишүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Залуу эрэгтэйчүүдийг Сургаал ба Гэрээ 18:9–16-г дор бүрнээ уншиж, “Их Эзэн санваартнуудад яагаад сайн мэдээг хуваалцах үүргийг хариуцуулсан бэ?” гэсэн асуултад хариулахад урь. Энэ асуултын хариултыг чуулгатайгаа хуваалцахад тэднээс заримаас хүс. Бодгалийн үнэ цэн яагаад Бурханы мэлмийд агуу байдаг вэ? Залуу эрэгтэйчүүд чуулгатай сайн мэдээг хуваалцсаны үр дүнд ямар туршлагатай болох вэ?
-
Тэднийг яагаад бүрэн цагийн номлолд үйлчлэх хүсэлтэй байдгаа бичихэд нь дэмжиж, бичсэн зүйлээ өөрт нь үргэлж харагдаж, үйлчлэх хүслийг нь сануулж байх газарт байрлуулахад тэднийг урь.
-
Энэ тоймд санал болгосон судруудаас нэгийг эсвэл нэгээс олныг хамтдаа уншиж, хэрэв хүн бүр сайн мэдээний тухай мэддэг байж, түүгээр амьдардаг бол дэлхий хэрхэн өөр байх байсан гэж боддогийг залуу эрэгтэйчүүдээс асуу. Бид сайн мэдээгээр амьдарч байгаа үед дэлхий дээрх ямар асуудал, сорилт бэрхшээлүүд шийдвэрлэгдэж болох вэ? Сайн мэдээний ачаар амьдрал тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-
Ахлагч Нийл Л.Андэрсэний “Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх нь” хэлсэн үгэн дэх Сид Гойнгийн туршлагыг чуулгаараа унш. Залуу эрэгтэйчүүдэд номлолд явахад нь саад учруулж болох зарим зүйлийг жагсаан бичихийг чуулгын гишүүдээс хүс. Энэ жагсаалтыг номлолын үйлчлэлээс ирдэг агуу адислалуудтай харьцуулж үзэхэд тэдэнд тусал.
-
Энэ тоймын гарчган дээрх асуултыг самбар дээр бич. Чуулгын гишүүдийг Сургаал ба Гэрээ 4:2–4-ийг эсвэл ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний “Номлолд үйлчлэх шийдвэр нь номлогчийн болон түүний хань ижлийн мөн тэдний ирээдүйн үр удмын сүнслэг хувь заяанд нөлөөлдөг. Үйлчлэх хүсэл нь тухайн хүний хөрвөлт, зөв зохистой болон бэлтгэгдсэн байдлаас гарч ирдэг жам ёсны үр дагавар юм” гэсэн мэдэгдлийг уншиж байхдаа дээрх асуултын хариултыг олж мэдэхэд урь (“Номлогчдоос асуу! Тэд танд тусалж чадна!” Ensign эсвэл Liahona, 2012 оны 11-р сар, 18). Бишопын зөвшөөрөлтэйгөөр, буцаж ирсэн номлогчийг урьж авчран, номлолын үйлчлэл нь түүний амьдралыг хэрхэн адисалсан талаар чуулгынхантай хуваалцахыг хүс.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахад урь. Тэд яагаад номлолд үйлчлэх ёстойгоо ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Бүрэн цагийн номлолд үйлчлэхэд бэлтгэхийн тулд одоо юу хийж байгаагаа хуваалцаж болно.
-
Дараагийн хэдэн сарын дотор Сургаал ба Гэрээ 4-ийг чээжлэх зорилго тавьж ажиллахыг чуулгын бүх гишүүнээс хүсэж болно.
-
Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номон (87–88-р хуудас) дахь бүрэн цагийн номлолд бэлтгэх үйл ажиллагаануудын нэгийг хийхэд чуулгын гишүүдийг урь.