Би хэрхэн Христтэй илүү адил болох вэ?
Есүс Христ бидэнд төгс жишээг үзүүлсэн бөгөөд биднийг Өөртэйгээ адил болохыг зарлигласан. Тэрээр итгэл, найдвар, энэрэл болон тэвчээртэй, даруу, цэвэр ариун, хичээнгүй, дуулгавартай байдал зэрэг зан чанаруудын жишээг бидэнд харуулсан. Бид Түүний талаар сурч мөн зан чанаруудыг нь өөрсдөдөө хөгжүүлэх явцдаа Түүнтэй адил буюу Тэнгэрлэг Эцэгийн маань хүссэн шиг эмэгтэйчүүд болох болно.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Залуу эмэгтэйчүүдийг өөрсдөдөө Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэхэд ямар судрууд болон хэлсэн үгс тэднийг сүнслэгээр урамшуулах вэ?
Матай 26:36–45, 50–52; Лук 23:33–34; Иохан 19:25–27; 3 Нифай 17 (Христийн зан чанаруудын жишээнүүд)
Moзая 3:19 (Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид гэгээнтэн болж чадна)
3 Нифай 12:48; Моронай 7:48 (Аврагчтай адил болох урилга)
Робэрт Д.Хэйлс, “Бидний Их Эзэн Есүс Христийн шавь болох нь,” Ensign 2017 оны 5-р сар, 46–48 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31-33
Хэнри Б.Айринг, “Сайныг үйлдэхэд хөтөлдөг Сүнсэнд найд,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 136–140
Ричард Ж.Мэйнс, “Христ дээр төвлөрсөн амьдралаар амьдрахын баяр баясгалан,” Ensign эсвэл Liahona, 2015 оны 11-р сар, 27–30
“Амьд Христ: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2–3
“Би хэрхэн Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх вэ?” Миний сайн мэдээг номло (2004), 115–126
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамаатай болохыг олж харахад тусална.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой.
-
Залуу эмэгтэй бүрд Миний сайн мэдээг номло номын 143-р хуудсан дээрх зан чанарын үйл ажиллагааны хуулбарыг өгөөд цөөн хэдэн минутад хувийн дүгнэлтээ хийж дуусгахыг хүс. Энэ үйл ажиллагаанаас сурсан зүйлсээ хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Тэдний хүндэтгэдэг ангийн эсвэл гэр бүлийнх нь аль нэг гишүүнд байдаг Христийнхтэй адил зан чанарын талаар хуваалцахыг цөөн хэдээс хүс.
-
Залуу эмэгтэйчүүдийг нэг нэгээрээ дараалан самбарт гараад, Аврагчийг дүрслэх нэг ба түүнээс олон үг бичихэд урь. Хүн бүрд уг жагсаалтанд үг нэмж бичих боломж гарсны дараа залуу эмэгтэйчүүдээс өөрсдөдөө ямар зан чанарыг илүү их хөгжүүлмээр байгаа талаараа тунгаан бодохыг хүс.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь Христийнхтэй адил зан чанаруудыг хэрхэн хөгжүүлэх талаар суралцахад нь залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн “Бидний Их Эзэн Есүс Христийн шавь болох нь“ үгийг уншаад, шавь хүний зан чанарууд нь хивсэнд сүлжилдэн нэхэгдсэн утсуудтай хэрхэн адил байдаг талаар ярилцахад урь. Залуу эмэгтэйчүүд хэрхэн олон эд анги нийлж нэг том зүйлийг бий болгодог гэх мэт Христийнхтэй адил зан чанаруудыг хэрхэн хөгжүүлдгийг харьцуулан үзүүлсэн жишээг өөрсдөө зохиож гаргахдаа дуртай байж болох юм. Тэднийг уг үгнээс Христийнхтэй адил аль нэгэн зан чанарыг сонгоод, үүнийг судалж, өөрсдөдөө илүү бүрэн дүүрэн хөгжүүлэх зорилго тавихад урь.
-
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Сайныг үйлдэхэд хөтөлдөг Сүнсэнд найд хэмээх хэлсэн үгэндээ Аврагчийг дагахыг хүсэх үедээ таны “хийх эхний зүйл бол та ганцаараа биш гэдгээ ойлгон, явж бусдад үйлчлэх явдал юм” хэмээн заасан. Залуу эмэгтэйчүүдэд энэ зөвлөгөөг дагахад нь туслахын тулд хэлсэн үгийг хайж олоход тэднийг уриад, олж мэдсэн амлалт, дурсамж, хийх ёстой зүйлийг нь тэмдэглүүл мөн ангийнх нь гишүүдтэй ойлгож мэдсэн зүйлийг нь хуваалцуул. Залуу эмэгтэйчүүд ерөнхийлөгч Айрингийн уриалга дээр үндэслээд, бусдад үйлчлэхийн тулд юу хийж чадах вэ? Жишээлбэл: тэд гэр бүлийн гишүүн, найз нөхөд, хөрш зэрэг хайртай хүмүүстээ талархал, хүндэтгэл бишрэлээ илэрхийлэн, захидал бичиж болно. Захидал бичиж байхдаа Ариун Сүнсний өдөөлтийг сонсоход нь тэднийг урамшуулан дэмж.
-
Та өөрсдийн амьдралыг Есүс Христ дээр төвлөрүүлэх ёстой шалтгааныг ойлгоход нь залуу эмэгтэйчүүдэд туслахын тулд ямар нэгэн зүйлийг төвд нь байрлуулж тоглодог тоглоомд тэднийг урь (цагираг шидэх, блокуудыг тэнцвэртэйгээр өрөх гэх мэт). Ахлагч Ричард Ж.Мэйнсийн “Христ дээр төвлөрсөн амьдралаар амьдрахын баяр баясгалан” хэлсэн үгийн эхний дөрвөн минутыг үзүүл. Тэд өөрсдийн амьдралыг Аврагч дээр төвлөрүүлэхийн ач холбогдлын талаар юу сурсан бэ? Ангийн гишүүдийг хос хосоороо хуваагдан, хамтран ажиллаад, өөрсдийн амьдралыг Христ дээр төвлөрүүлснээр хүлээн авах адислалуудын тухай өгүүлсэн түүхийг уг үгээс олохыг хүс. Тэд өөрсдийн амьдралыг Аврагч дээр болон Түүний сургаал дээр илүү их төвлөрүүлэхийн тулд юу хийж болох вэ?
-
Миний сайн мэдээг номло номын “Би хэрхэн Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх вэ?” хэмээх 6-р бүлэгт жагсаасан Христийнхтэй адил зан чанаруудыг залуу эмэгтэйчүүдтэй хуваалц. Эдгээр зан чанараас өөрсдөдөө хөгжүүлэхийг хүсэж байгаа нэг зан чанарыг сонгоход залуу эмэгтэйчүүдийг урь. 140–141-р хуудсан дээрх “Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх нь” гарчгийн доор байгаа санал болгосон зүйлүүдийн дагуу сонгосон зан чанарынхаа талаар суралцах цагийг тэдэнд гаргаж өгөөрэй. Ирэх долоо хоногийн турш тэднийг сонгосон зан чанарынхаа талаар үргэлжлүүлэн суралцахад урамшуулж, дараагийн долоо хоногийн хичээлийн эхэнд сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс.
-
Залуу эмэгтэйчүүдийг хичээлийн тоймд санал болгосон судруудын нэгийг ганцаарчлан уншиж, Аврагчийн зан чанарыг харуулж байгаа зарим үг, өгүүлбэрийг тэмдэглэж авахыг хүс. Тэднийг ”Христийнхтэй адил зан чанарууд“ видео бичлэгийг үзэж байхдаа эдгээр зан чанар болон бусад зүйлийг хайж олоход урамшуулан дэмж. Аврагчийн талаар болон Түүний үзүүлсэн зан чанаруудын талаар мэдрэмжүүдээ хуваалцах цагийг тэдэнд гаргаж өг. Тэд эдгээр зан чанарыг өөрсдийн амьдралд хэрхэн хөгжүүлж болох вэ? Та эдгээр зан чанар бүхий ямар хүмүүсийн жишээг хуваалцах вэ?
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэд хэрхэн Христтэй илүү адил болох талаар ойлгож мэдэж байна уу? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээлбэл, тэд:
-
Гэр бүлийн үдшийн хичээлээр энэхүү тоймд санал болгосон үйл ажиллагаануудын нэгийг ашиглан Аврагчийн зан чанаруудын талаар зааж болно.
-
Аврагчийн талаарх гэрчлэлээ найздаа юм уу гэр бүлийнхээ хэн нэгэнд, эсвэл мацаг болон гэрчлэлийн цуглаан дээр хуваалцаж болно.