Ирээд, Намайг дага
Христтэй илүү адил болох нь


Христтэй илүү адил болох нь

“Зам, үнэн, амь бол Би байгаа юм” хэмээн Есүс түүнд хэлсэн (Иохан 14:6).

Энэхүү хэсгийн тоймууд Христийнхтэй адил зан чанар гэж юу болохыг мэдэж авч, хөгжүүлэхэд залуу эмэгтэйчүүдэд туслах болно. “Би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би” хэмээн Есүс Христ бидэнд зарлигласан (3 Нифай 12:48). Христийнхтэй адил зан чанарыг өөрсдөдөө хөгжүүлэх нь Бурханы охидын хувьд тэнгэрлэг чадавхдаа хүрэхэд залуу эмэгтэйчүүдэд тусална. Хүнд хэцүү цаг үед саад бэрхшээлтэй тулгарахад мөн ирээдүйд зөв шударга гэр бүлийг өсгөж хүмүүжүүлэхэд нь эдгээр зан чанар тэдэнд хэрэг болох болно.

Энэ сард сонгох тоймууд:

Мючел

Та үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлтэй хэрхэн холбон төлөвлөх талаар бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Энэ тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Ням гарагт залуу эмэгтэйчүүдийн ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохиромжтой үйл ажиллагаануудыг сонгон авч, төлөвлөхдөө ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Хэвлэх