Бид яагаад аравны нэгийг төлдөг вэ?
Аравны нэгийг төлнө гэдэг нь ариун нандин эрх юм. Бид аравны нэг төлөх үедээ Бурханы бидэнд өгсөн бүхний төлөө талархлаа үзүүлж, хүлээж авсан зүйлийнхээ багахан хэсгийг Түүнд буцаан өгдөг. Аравны нэг нь ариун сүм, цуглааны байр барих, судруудыг орчуулж, хэвлэх, номлолын ажил хийх болон гэр бүлийн түүхийн ажлыг гүйцэтгэх, түүнчлэн энэ дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулах өөр бусад олон ажилд зориулагддаг юм.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Бид яагаад аравны нэгийг төлдөг болохыг залуу эмэгтэйчүүд ойлгоход нь ямар судар ба материалууд туслах вэ?
Maлахи 3:8–10 эсвэл 3 Нифай 24:8–10; C ба Г 64:23 (Аравны нэгийг төлөх тэдэнд амлагдсан адислалууд)
C ба Г 119 (Аравны нэгийн хууль илчлэгдсэн нь)
Хэнри Б. Айринг, “Аравны нэгийн адислалууд,” Лиахона, 2011 оны 6-р сар, 4–5
Дэвид A. Бэднар, “Tэнгэрийн цонхнууд,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар, 4–5
Жэффри Р. Холланд, “Усалсан цэцэрлэг адил,” Ensign, 2001 оны 11-р сар, 33–35
Гордон Б. Хинкли, “Бид итгэлээр алхдаг,” Ensign, 2002 оны 5-р сар, 72–74
“Аравны нэг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 21–22
“Аравны нэг ба өргөлүүд,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 38–39
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ хэрхэн нөлөөлж болохыг олж харахад тусална.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох эсвэл өөрөө шинэ санааг бодож олоорой:
-
Ахлагч Жэффри Р.Холландын “Усалсан цэцэрлэг мэт ” хэлсэн үгээс Мэри Филдин Смитийн талаарх түүхийг залуу эмэгтэйчүүдийн заримаар уншуул. Үлдсэн залуу эмэгтэйчүүдээр Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн “Бид итгэлээрээ алхдаг” хэлсэн үгээс Бразилийн дээд сургуулийн нэгэн оюутны талаарх түүхийг уншуулаарай. Уг түүхүүдийг нэг нэгэндээ дүгнэн ярьж өгөөд, аравны нэгийг төлөхийн чухлын талаар уг түүхүүдээс юу сурснаа хуваалцахыг хүс.
-
Самбар дээр “Чи яагаад аравны нэг төлдөг вэ?” гэж бич. Өөр шашинтай нэг найз нь залуу эмэгтэйчүүдээс энэ асуултыг асууж байгаагаар төсөөлөхийг хүс. Тэд юу гэж хариулах байсан бэ? Аравны нэгтэй холбоотой туршлагаасаа хуваалцахад тэднийг дэмж.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь залуу эмэгтэйчүүдэд аравны нэгийн хуулийг ойлгоход нь тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:
-
Mалахи 3:8–10 болон С ба Г 64:23-р шүлгүүдийг судалж, аравны нэгийг төлөгчдөд амласан амлалтуудын талаар хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. С ба Г 119-р хэсгийг уншаад Их Эзэн биднээс аравны нэгдээ юу төлөхийг хүсдэгийг олж мэдэхийг залуу эмэгтэйчүүдээс хүс (“ашиг” гэж бидний жилийн “орлогыг” хэлдгийг тайлбарлаж өг). Аравны нэгийн өргөлийн хуудсыг тараагаад тэдгээрийг хэрхэн ашиглахыг залуу эмэгтэйчүүдээр бие биенд нь тайлбарлуул. Аравны нэгийг төлснөөрөө та хэрхэн адислагдсан талаараа хуваалц.
-
Самбар дээр гурван багана зураад дараах гарчгуудыг бич: Адислалууд, Энэхүү санг юунд зарцуулдаг вэ?, Хандлага. Ангиа жижиг бүлгүүдэд хуваарилан, бүлэг бүрд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Аравны нэг ба өргөлүүд” хэсгээс тус бүр нэг сэдвийг судлуулахаар хуваарил. Олж мэдсэн зүйлээ самбар дээр холбогдох баганад бичихийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Аравны нэгийн хуулийн талаар гэрчлэлээ хуваалцахыг цөөн суралцагчаас хүс.
-
Ангиа хоёр бүлэг болгон хуваа. Нэг бүлгээс нь ерөнхийлөгч Хэнри Б. Айрингийн “Аравны нэгийн адислалууд” өгүүллийг, нөгөө бүлгээс ахлагч Дэвид А. Бэднарын “Тэнгэрийн цонхнууд” хэлсэн үгийн 2–13-р догол мөрүүдийг уншихыг хүс. Аравны нэгийг төлснөөр бидний хүлээн авдаг адислалуудыг жагсаагаад эдгээрийг самбар дээр бичихийг бүлэг бүрээс хүс. Аравны нэгийг төлснөөр өөрсдөд нь болон гэр бүлд нь ирсэн адислалуудаас хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Аравны нэгийн хуулийг сахих нь тэдний ирээдүйн гэрлэлт болон гэр бүлд хэрхэн туслахыг тэднээс асуу.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Бид яагаад аравны нэгийг төлдгийг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаалд илүү цаг зарцуулах шаардлага байна уу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Аравны нэгээ бүрэн дүүрнээр төлөх шийдвэр гаргаж, тэр зорилгоо өдрийн тэмдэглэлдээ бичиж болох юм.
-
Хувийн хөгжил дэвшил номоос Сонголт ба хариуцлага эрхэмлэх чанарын 7-р туршлагыг гүйцэтгэж болно.