Ирээд, Намайг дага
Шударга байх нь яагаад чухал вэ?


Шударга байх нь яагаад чухал вэ?

Шударга байна гэдэг нь ямар нэгэн байдлаар худлаа хэлэх, хулгай хийх, хууран мэхлэхгүй байна гэсэн үг юм. Бид шударга байснаар, Бурхан болон бусдад агуу их үйлчлэл үзүүлэгч байх зан төлвийг эзэмшдэг. Бид амар тайван бодол санаа болон өөрийгөө хүндлэх байдлаар адислагдаж мөн Их Эзэн болон бусдын итгэлийг хүлээх болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Шударга байхын чухлыг мэдрэхэд нь залуу эмэгтэйчүүдэд ямар судрууд болон материалууд туслах вэ?

Дуулал 101:7; Сургаалт үгс 12:22; 2 Коринт 4:2; Eфес 4:29; Aлма 27:27; Итгэлийн Тунхаг 1:13 (Бүх зүйлд шударга мөн зөв шулуун байх)

Үйлc 5:1–10 (Бид Их Эзэнд худал ярьж болохгүй)

2 Нифай 9:34; Aлма 12:1-6 (Худал хэлэх нь ноцтой үр дагавартай нүгэл юм)

Иосеф Смит—Түүх 1:21–25 (Иосеф мөрдлөг хавчлагатай тулгарах үед шударга байсан тухай )

Томас С.Монсон “ Бэлтгэснээр адислалууд ирдэг” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5 сар, 64–67

Робэрт С.Гэи, “ Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11-р сар, 34–36

Aнн М.Дибб, “Би шударга, үнэнч байхад итгэдэг” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 115–18

Үнэнч Шударга байдал,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 19

Шударга байдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 223

Видео бичлэг: “Шударга байдал: Итгэсэн нь дээр”

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвүүлэлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох эсвэл өөрөө шинэ санааг бодож олоорой:

  • Залуу эмэгтэйчүүдийг Ахлагч Робэрт С.Гэин “Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ? хэлсэн үгээс киноны тасалбар худалдаж авч байгаа түүхийг уншихыг хүс. Энэ түүхийг бие биедээ дүгнэн ярьж өгөн, энэ түүхээс шударга байхын ач холбогдлын талаар сурсан зүйлээ хуваалцахыг хүс.

  • “Шударга байдал: Итгэсэн нь дээр” видео бичлэгийг залуу эмэгтэйчүүдэд үзүүл. Худал хуурмаг зүйл ярих, үйлдэх уруу таталтыг даван дийлэхийн тулд одооноос бэлдэж болох арга замуудыг бичихийг тэднээс хүс. Бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахыг тэднээс хүс.

Хамтдаа суралц

Зөв шударга байх нь яагаад чухал болохыг залуу эмэгтэйчүүдэд ойлгуулахад дараах үйл ажиллагаанууд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Анн М.Диббийн “Би шударга, үнэнч байхад итгэдэг” хэлсэн үгээс эрдэнэ шиш хулгайлсан хүний тухай түүхийг залуу эмэгтэйчүүдэд уншиж өгөөрэй. Бяцхан хүү “Аав аа, та өөр нэг зүг руу харсангүй!” гэж хэлэхийн өмнөхөн нь уншихаа зогсоо. Уг бяцхан хүү аавдаа юу гэж хэлж болохыг залуу эмэгтэйчүүдээс асуу. Дараа нь уг бяцхан хүүгийн хэлсэн үгсийг уншиж өгөөрэй. Тэдэнтэй тулгардаг, шударга байдлыг сонгох шаардлагатай сонголтуудын талаар ярилцахыг залуу эмэгтэйчүүдээс хүсээрэй.

  • Ангиараа хамтдаа Залуучуудын бат бөх байдлын төлөө номоос “Үнэнч шударга байдал” бүлгийг унш. Зөв шударга байснаар ирэх адислалуудыг олж тодорхойлоод, тэдгээрийг самбар дээр жагсаан бичихийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Бусдын төлөө болон Их Эзэнд сайн сайхныг үйлдэх чадварт нь зөв шударга байдал хэрхэн нөлөөлдөг вэ? Шударга байсныхаа төлөө адислагдаж байсан үе залуу эмэгтэйчүүдэд байгаа юу? Шударга бус байхад уруу татагдаж болох нөхцөл байдлуудын талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс (тэд Залуучуудын бат бөх байдлын төлөө ном дахь жишгүүдээс санаа авч болох юм). Тэд шударга байдлаа хадгалахын тулд эдгээр нөхцөлд юу хийж болох вэ?

  • Энэ хичээлийн судрын хэсгүүдээс залуу эмэгтэй бүрт хуваарилж өгнө. Хуваарилагдсан шүлгүүдэд нь шударга байдлын талаар юу гэж зааж байгааг нэгээс дөрвөн үгэнд багтаан бичихийг тэднээс хүс. Тэднийг бичсэн зүйлсээ хуваалцаж мөн шударга байдлын талаар сэтгэгдэл, туршлагаа хуваалцахыг хүс. Тэдний шударга үнэн зан чанар бусадтай харьцах харьцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Иосеф Смит —Түүх 1:21–25 хэсгийг ангиараа хамтдаа уншин, энэ түүхээс шударга байдлын талаар юу сурсныг нь залуу эмэгтэйчүүдээс асуу. Иосеф өөрийн туулсан туршлага мөн Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн өөрөөс нь хүссэн зүйлд үнэнч байснаас тэд хэрхэн адислагдсан бэ? Зөв шударга байх нь залуу эмэгтэйчүүдээс зоригтой байхыг шаардаж байсан удаа бий юү? Зөв шударга байсныхаа төлөө тэд хэрхэн адислагдсан бэ?

  • Самбарын голоор босоо зураас зур. Нэг талд нь “Хэрвээ би шударга байх юм бол ...” гэж бичээд нөгөө талд нь, “Хэрвээ би шударга бус байх юм бол...” гэж бич. Итгэлдээ үнэнч байх нь авлагын Шударга байдал бүлгийг мөн ерөнхийлөгч Томас С.Монсоны “Бэлтгэснээр адислал ирдэг” хэлсэн үгээс шударга бус оюутны түүхийг залуу эмэгтэйчүүдээр уншуулаад дээрх өгүүлбэрүүдийг төгсгөж болох арга замуудыг хайхыг хүс. Өөр ямар бодол санааг тэд нэмж болох вэ? Эдгээр зүйлийг хэрхэн өөрсдийн амьдралдаа олж харсан тухайгаа хуваалцахыг тэднээс хүс. Хүмүүс шударга бус байдлаа заримдаа зөвтгөдөг арга замуудыг хуваалцахыг ангийн гишүүдээс хүс. Шударга байдлынхаа шалтгааныг тэд бусдад хэрхэн тайлбарладаг вэ?

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ тухай хуваалцахыг хүс. Шударга байх нь хэр чухал болохыг тэд ойлгож  байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:

  • Өөрсдийн эргэн тойрон дахь хүмүүстэй байнга шударга харьцах болно гэсэн шийдвэр гаргаж болно.

  • Хэн нэгэн хүн өөрийг нь шударга бус зүйл хийхэд ятгахыг хичээх үед юу хэлж, юу хийхээ төлөвлөн, дадлага хийж болно.

  • Хувийн хөгжил дэвшил номоосоо Зарчимч байдал хэсгийн нэг эрхэмлэх чанарын туршлага эсвэл төслийг хэрэгжүүлж болно.