Ирээд, Намайг дага
Бидэнд яагаад хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгал хэмээн тушаасан бэ?


Бидэнд яагаад хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгал хэмээн тушаасан бэ?

Их Эзэн хүндэтгэлийн өдрийг бидний ашиг тусын тулд өгсөн ба энэ өдрийг ариунаар хадгалахыг тушаасан. Хүндэтгэлийн өдрийг сахих нь Бурханыг хүндэтгэж, шүтэн бишрэх мөн гэрээгээ сахих шийдвэрийг маань харуулдаг. Энэ нь биднийг Их Эзэнд болон гэр бүлд маань ойртуулдаг. Энэ нь бидэнд аливаа зүйлсийг мөнхийн талаас харахад тусалж, сүнслэг хүч чадлыг өгөх болно. Мөн хүндэтгэлийн өдөр нь бидэнд биеийн хөдөлмөрөөсөө амарч, Их Эзэнийг шүтэн бишрэх боломжийг олгодог.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь хадгалснаар та ямар адислалуудыг хүлээн авдаг вэ? Хүндэтгэлийн өдөр юу хийх нь зохистой болон зохисгүйг та хэрхэн мэддэг вэ? Ням гаргийн цуглаанууддаа оролцох нь танд яагаад чухал вэ?

Хүндэтгэлийн өдөр өгөгдсөн шалтгааныг залуу эмэгтэйчүүд ойлгох нь яагаад чухал вэ? Хүндэтгэлийн өдрийг сахих хүсэлтэй болоход нь та тэдэнд хэрхэн тусалж болох вэ? Хүндэтгэлийн өдөр ямар үйл ажиллагаануудыг хийх нь зохистойг шийдэхэд та залуу эмэгтэйчүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Хүндэтгэлийн өдрийн ач холбогдлыг мөн үүнийг ариунаар хадгалахын чухлыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд ямар судар ба материалууд туслах вэ?

Эхлэл 2:2 (Хүндэтгэлийн өдрийн үүсэл)

Египетээс гарсан нь 20:8–11; 31:13 (Хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгал)

Исаиа 58:13–14 (Хүндэтгэлийн өдрийг сахиснаар ирдэг адислалууд)

Лук 23:55–24:1 (Есүсийг цовдлуулсны дараа Түүний биеийг тосолж мөн хүндэтгэлийн өдрийг өнгөртөл тослолгүй хүлээсэн эмэгтэйчүүд)

C ба Г 59:9–13 (Хүндэтгэлийн өдрийг сахих нь биднийг бохирдсон дэлхийгээс хол байхад тусалдаг)

Moзая 13:16–19 (Бидэнд Хүндэтгэлийн өдрийг сахихыг зарлигласан)

Хэнри Б.Айринг, “Хүндэтгэлийн өдөр талархалтай байх,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93–96

Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122–125

Кэвин С.Хамилтон, “Тууштай зууран барих ньEnsign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 114

Хүндэтгэлийн өдөр,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 217–219

Хүндэтгэлийн өдөр баримтлах зүйлс,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 30–31

Видео бичлэг: “Тэр өсвөр насандаа нинжин сэтгэлтэй байхад суралцсан”

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч бодол санаагаа хуваалцах, асуулт тавих боломжуудыг заадаг хүмүүстээ олгодог байсан. Энэ хичээлийг заахаар бэлтгэх явцдаа залуу эмэгтэйчүүдийг бодол санаагаа хуваалцаж, хүндэтгэлийн өдрийн талаар гүн гүнзгий асуулт тавихад хэрхэн уриалах талаар тунгаан бодоорой.

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох эсвэл өөрөө шинэ санааг бодож олоорой:

  • Залуу эмэгтэйчүүдээс Хүндэтгэлийн өдрийг сахиснаар хүлээн авсан адислалуудаа жагсаан бичихийг хүс. Тэд Хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариунаар сахидаг вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь залуу эмэгтэйчүүдэд хүндэтгэлийн өдрийн зорилгыг ойлгоход туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эмэгтэй бүрийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Хүндэтгэлийн өдөр талархалтай байх” үгийг уншаад, Хүндэтгэлийн өдөр талархаж болох зүйлсийн талаар түүний хэлсэн зүйлээр жагсаалт гаргахад урь. Залуу эмэгтэйчүүдийг жагсаалтаа харьцуулаад, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгийн төгсгөлд байх урилгыг хамтдаа уншаад, ангийн гишүүдийг түүний дагуу үйлдэхэд уриалан дууд. 

  • “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ” хэлсэн үгийг гурав эсвэл дөрвөн хэсэгт хуваа. Залуу эмэгтэйчүүдийг хэсгүүдийг бүлгээрээ эсвэл ганцаараа уншихад урь. Тэд Хүндэтгэлийн өдрийг хэрхэн баясгалант болгох талаар ямар зүйл олж мэдсэн бэ? Хүндэтгэлийн өдөр залуу эмэгтэйчүүдийн биеэ авч яваа байдал нь баяр хөөр, баясгалантай байдалд хүргэх болно гэдгийг тэд хэрхэн харуулж болох вэ?

  • Залуу эмэгтэйчүүдийг хоёр, хоёроор нь хуваа. Хос бүрээс нэг залуу эмэгтэйг С ба Г 59:9–15-ыг уншиж мөн Хүндэтгэлийн өдөр биднээс юу хийхийг хүсдэгийг жагсаан бичихийг хүс. Нөгөө залуу эмэгтэйг нь 16–19-р шүлгийг судлан, Хүндэтгэлийн өдрүүдийг ариунаар хадгалснаар бидэнд ирэх амлагдсан адислалуудыг олж уншихыг хүс. Олж мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцаж, хүндэтгэлийн өдрийг сахих нь яагаад чухал болох талаар хоорондоо ярилцахыг тэднээс хүс. Их Эзэн бидэнд яагаад Хүндэтгэлийн өдрийг өгсөн талаар ярилцахыг ангийнхнаасаа хүс. Өөрсдийнх нь амьдралд Хүндэтгэлийн өдрийг сахих Их Эзэний хүсэл биелэгдэж байгааг бататгахын тулд тэдний хийж болох зүйлийг залуу эмэгтэй бүрээс асуу.

  • Ямар нэг үйл ажиллагаа Хүндэтгэлийн өдөр хийхэд зохистой эсэхийг тэд хэрхэн шийдэх вэ? хэмээн залуу эмэгтэйчүүдээс асуу. С ба Г 59:9–13 болон Залуучуудын бат бөх байдлын төлөө номоос (30–31-р хуудсууд) тэдэнд тусалж болох зарчмуудыг олохыг тэднээс хүс. Залуу эмэгтэй бүрийг ням гарагт хийдэг зүйлсийнхээ талаар бодож, тэдгээр нь энэ зарчимтай тохирч байгаа эсэхийг өөрсдөө шийдэхийг тэднээс хүс. Өөрчлөх хэрэгтэй гэж бодож байгаа зүйл байвал өөрчлөхийг залуу эмэгтэйчүүдэд уриал.

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг залуу эмэгтэйчүүдэд өгөөд “Хүндэтгэлийн өдөр баримтлах зүйл” бүлгийг судлан, бид яагаад мөн хэрхэн хүндэтгэлийн өдрийг сахидаг болохыг олж мэдэхийг хүс. Эдгээр нь тэдний амьдралд хэрхэн хэрэгждэг болохыг бодож мөн тэр талаараа хуваалцахыг хүс. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихтай холбоотой туршлага байвал хуваалцахад тэднийг урь. Найз нь түүнийг Хүндэтгэлийн өдөр зохисгүй үйл ажиллагаанд оролцоход урилаа хэмээн төсөөлөхийг тэднээс хүс. Хүндэтгэлийн өдрийн утга учрыг мөн тэд энэ өдрийг ариунаар сахихыг сонгосон шалтгааныг ойлгоход нь найздаа тэд хэрхэн тусалж болох вэ?

  • Ахлагч Кэвин С.Хамилтоны “Тууштай зууран барих нь” хэлсэн үгэн дэх түүний аавын тухай түүхийн эхний хоёр догол мөрийг үзүүл эсвэл ярьж өг. Залуу эмэгтэйчүүд Хүндэтгэлийн өдрийг сахихын ач холбогдлын талаар энэ түүхээс юу сурсан бэ? “Бидний хүн нэг бүр олон сонголт хийх хэрэгтэй болдог” гэсэн өгүүлбэрээр эхэлсэн ахлагч Хамилтоны хэлсэн үг бүхий догол мөрийн хуулбарыг залуу эмэгтэйчүүдэд өг. Уг догол мөрийг уншаад хоёр, хоёроороо хамтран ажиллаж, Хүндэтгэлийн өдрийн “сайн,” “илүү сайн,” “хамгийн сайн” үйл ажиллагаануудын жагсаалт хийхийг тэднээс хүс. Жагсаалтаа ангийнхантай хуваалцахад тэднийг урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ тухай хуваалцахыг хүс. Хүндэтгэлийн өдрийг сахиснаар ирэх адислалуудыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурсан зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:

  • Хүндэтгэлийн өдрийг илүү ариунаар сахихын тулд гаргах хэрэгтэй байгаа нэг өөрчлөлтийн талаар өдрийн тэмдэглэл дээрээ бичиж болно.

  • “Энэ үйл ажиллагаа намайг Тэнгэрлэг Эцэгт ойртуулж байна уу?” гэж цаасан дээр бичээд, сануулга болгохын тулд гэртээ ил газар байрлуулж болно.