Ирээд, Намайг дага
Зарлигууд


Зарлигууд

“Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай” (Moзая 2:41).

Зарлигууд нь биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдийг адисалж, хамгаалж, Өөр дээр нь буцаж ирэхэд удирдахын тулд өгсөн хууль, шаардлагууд юм. Бид зарлигуудыг сахиснаар Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хүү, Есүс Христэд Тэднийг хайрлах хайраа үзүүлдэг. Бид зарлигуудыг сахин, тогтмол наманчилснаар Аврагчтай илүү адилхан болж, аз жаргал, амар амгалан, гэрчлэлээр болон Ариун Сүнсний нөхөрлөлөөр адислагддаг. Зарлигуудыг дуулгавартай дагах нь Бурханы охидын хувьд тэнгэрлэг үүргээ биелүүлэхэд маань бидэнд тусалдаг.

Энэ сард сонгох тоймууд:

Мючел

Үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлстэй хэрхэн холбон төлөвлөж болохыг бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Ням гарагт залуу эмэгтэйчүүдийн ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохирох үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Хувийн хөгжил дэвшил

Хувийн хөгжил дэвшил номын дараах үйл ажиллагаанууд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

Сонголт ба хариуцлага эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага 2, 3, 7

Зарчимч байдлыг эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага 2, 3, 4; эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөл 5

Ариун журам эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага 2, 4

Хэвлэх