Би гэр бүлээ хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?
“Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно. Аз жаргалтай ... гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох зарчмуудыг баримтлан амьдарна” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 он, 11-р сар, 129). Бид эдгээр зорилгыг гүйцэлдүүлэхэд нь эцэг эхдээ тусалснаар Тэнгэрлэг Эцэгийн бидэнд хүсдэг аз жаргалыг олж авахад нь гэр бүлдээ тусалж чадна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар, материалыг залбирч судал. Судруудаас болон бошиглогчдын үгсээс ямар зарчмууд залуу эмэгтэйчүүдийг гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхэд урамшуулан дэмжих вэ?
1 Нифай 8:12 (Лихай гэр бүлээ амьдралын модны жимснээс хүртээсэй хэмээн хүссэн)
1 Нифай 16:14–32 (Нифай гэр бүлээ хүчирхэгжүүлсэн)
С ба Г 88:119 (Зөв шударга гэр орны загвар)
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 10-р сар, 129 (түүнчлэн Итгэлдээ үнэнч байх нь [2004], 65–68-ыг үзнэ үү)
Дийтр Ф.Угдорф, “Авран хадгалдаг тэднийг магтъя,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60–63
Бонни Л.Оскарсон, “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132–135
Дэвид А.Бэднар, “Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–21
“Гэр бүл,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 10–11
Видео бичлэг: “Жижиг зүйлсээр дамжуулан”
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой:
-
Залуу эмэгтэйчүүдээс бодит хор хөнөөлөөс (гал түймэр, хулгай гэх мэт) гэр орноо хамгаалахын тулд гэр бүлүүдийн хийж болох зүйлсийн талаар бодохыг хүс. Гэр бүлүүдэд сүнсний ямар аюул заналхийлдэг вэ? Залуу эмэгтэйчүүд гэр бүлүүдээ эдгээр аюулаас хамгаалахад туслах юу хийж болох вэ?
-
Залуу эмэгтэйчүүдээс гэр бүлд нь аз жаргал авчирдаг зүйлсийг дүрслэн харуулах үгсийг нэг юм уу хоёр минутын дотор самбар дээр бичихийг хүс.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр гэр бүлээ хэрхэн хүчирхэгжүүлэхэд суралцахад нь залуу эмэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:
-
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Авран хадгалдаг тэднийг магтъя” хэлсэн үгэндээ гэр бүлийн тухай: “Бид адилхан гентэй байж болох ч адилхан биш. Бид бүгдэд өөр өөр өвөрмөц сүнс байдаг. … Бид өөрсдийн ялгаатай байдлаа баярлан тэмдэглэж болно” гэж заасан. Залуу эмэгтэй бүрд ямар ямар онцлог зан чанар, хүчтэй тал байгаа вэ? Залуу эмэгтэй бүр гэр бүлээ адислахдаа эдгээр онцлог чанараа хэрхэн ашиглаж болох вэ? Ангийн гишүүд жижиг бүлгүүдэд хуваагдан, уг үгийг хэсэг хэсгээр нь судалж, онцгой санагдсан зүйлсийг бусадтайгаа хуваалцаж болно. Та мөн ангийн гишүүдийг энэ тоймд байгаа видео бичлэгүүдийн нэгийг үзээд, тухайн гэр бүлүүд харилцаагаа сайжруулахын тулд юу хийснийг олж мэдэхэд урьж болно. Залуу эмэгтэйчүүд гэр бүлийнхнийхээ ялгаатай байдлыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж болох вэ? Тэд гэр бүлийн харилцаагаа хүчирхэгжүүлэх талаар ямар ямар санааг хуваалцаж болох вэ?
-
Залуу эмэгтэйчүүдээр Бонни Л.Оскарсоны “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид” хэлсэн үгийн хэсгүүдийг уншуул. Оскарсон эгч хэлсэн үгэндээ “Бид эрэгтэй, эмэгтэй, өсвөр үеийнхэн болон хүүхдүүд мөн ганц бие юм уу гэрлэсэн байхаас үл хамааран бүгд гэрийн эзэн эсвэл гэрийн эзэгтэй байх боломжтой. Бид өөрийн 'гэр орныг' дэг журамтай болоод цэвэр ариун, аюулгүй газар болгох ёстой” (Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 134) гэж заажээ. Залуу эмэгтэйчүүдээс Оскарсон эгчийн хэлсэн үгийг судалж, гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд тэднийг урамшуулж буй эшлэлийг гэртээ эсвэл өрөөндөө ил харагдах газар байрлуулахыг хүс. Тэд гэр орноо дэг журамтай, цэвэр ариун, аюулгүй газар болгоход туслахын тулд одоо юу хийж чадах вэ?
-
Ангиараа “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 7-р догол мөрийг уншиж, гэр бүлийнхээ амьдралыг аз жаргалтай болгоход залуу эмэгтэйчүүдэд тусалж чадах зарчмуудыг хайж олоход урь. Залуу эмэгтэй бүрээс 1 Нифай 16:14–32-ыг уншиж, Лихайн гэр бүлийнхний эдгээр зарчмыг хэрэгжүүлсэн арга замуудыг хуваалцахыг хүс. Гэр бүлд эдгээр зарчим чухал болохыг заасан туршлагуудаасаа хуваалцахыг тэднээс хүс.
-
Залуу эмэгтэйчүүдээс “Гэр бүл гарчгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос үзэн, гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхийн тулд хийж чадах зүйлсээ олж мэдэхийг хүс. Залуу эмэгтэйчүүд эдгээр зарчмыг дагасан эсвэл дагаагүй гэр бүлүүдийн талаар судрын ямар ямар жишээг мэддэг вэ? Залуу эмэгтэйчүүдийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын агуулгын жагсаалтыг харж мөн энэ номон дээрх бусад жишгийн дагуу амьдрах нь өөрсдийн гэр оронд Сүнсийг урихад хэрхэн тусалж чадах тухай ярилцахад урь. Ирэх долоо хоногт гэр бүлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийхээ сонгоход тэднийг урь.
-
Ангийг 3 бүлэг болгон хувааж, бүлэг бүрээс ахлагч Давид А.Бэднарын “Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь” хэлсэн үгэндээ санал болгосон зүйлсийн нэгийг уншихыг хүс. Ахлагч Бэднарын өгсөн зөвлөгөөнүүдийг гэр бүлдээ хэрэгжүүлэхийн тулд хийж чадах тодорхой зүйлсийг тайлбарлаж, мэдэж авсан зүйлсээ ангийнхантайгаа хуваалцахыг бүлэг бүрээс хүс. Гэр бүлийн гишүүд ахлагч Бэднарын санал болгосон зүйлсийг хийж байгааг харснаа хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд гэр бүлүүдээ хэрхэн хүчирхэгжүүлэхээ ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Үйлчлэл хийснээр өөрсдийн гэр бүлээ хүчирхэгжүүлэх арга замуудыг хайж болно. Энэ нь хоолоо бэлдэх, ах эгч, дүү нартаа даалгавраа хийхэд нь туслах эсвэл ердөө л тэднийг сонсох гэх мэт энгийн зүйлүүд байж болно. Тэднээс дараагийн долоо хоногт туршлагаасаа хуваалцахыг хүс.
-
Тэд гэр бүлдээ тусалж, дэмжиж болох арга замуудыг өдрийн тэмдэглэлдээ бичиж болно.
-
Хувийн хөгжил дэвшил номоос гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхэд тусалдаг Бурханлаг мөн чанар эрхэмлэх чанарын 3 эсвэл 5-р туршлага, Хувь хүний үнэ цэнэ эрхэмлэх чанарын төсөл, эсвэл Ариун журам эрхэмлэх чанарын 2-р туршлага зэрэг үйл ажиллагаануудыг хийж болно.