Гэрлэлт ба гэр бүл
“Гэр бүл Бурханаас заяагддаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох нь Түүний мөнхийн төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2017 оны 5-р сар, 145).
Энэ хэсгийн тоймууд залуу эмэгтэйчүүдэд өөрсдийнх нь амьдралд болон Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөн дэх гэр бүлийн ач холбогдлыг ойлгоход туслах болно. Энэ хэсгээс олж мэдсэн үнэн гэрлэлт, гэр бүлийг дайсны дайралтаас болон хууран мэхлэлтээс хамгаалахад тэдэнд туслах юм. Энэ үнэн тэдэнд гэр бүлээ одоо хүчирхэгжүүлэхийн зэрэгцээ Сионд зөв шударга эхнэр, эхийн хувьд зөв шударга гэр бүлүүдийг өсгөн хүмүүжүүлэхэд бэлтгэн туслах юм.
Энэ сард сонгох тоймууд:
Мючел
Та үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлтэй хэрхэн холбон төлөвлөж болохыг бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тойм дээрх суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Ням гарагт залуу эмэгтэйчүүдийн ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохиромжтой үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө ангийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.
Хувийн хөгжил дэвшил
Хувийн хөгжил дэвшил номын энэ бүлгийн хичээлтэй холбоотой үйл ажиллагаанууд:
Бурханлаг мөн чанар эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага 3, 5