Ирээд, Намайг дага
Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь ямар утга учиртай вэ?


Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь ямар утга учиртай вэ?

Баптисм хүртсэнээр бид өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авдаг. Бид ариун ёслолоос хүртэх бүртээ энэхүү гэрээгээ шинэчилдэг (С ба Г 20:77-г үзнэ үү). Бид амьдралдаа Их Эзэнийг нэгдүгээрт тавьж, Түүний адил бодож мөн үйлдэхийг эрэлхийлэн, “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч” болох үед энэхүү гэрээгээ биелүүлдэг (Moзая 18:9).

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Залуу эмэгтэйчүүдэд Христийн нэрийг өөрсөд дээрээ авсан гэрээгээ ойлгоход нь ямар судар ба материалууд туслах вэ?

Moзая 5 (Христийн нэрийг өөрсөд дээрээ авах нь яагаад чухал вэ?)

3 Нифай 27:27 (Бид Есүс Христ шиг байхыг хичээх ёстой)

С ба Г 20:37, 77 (Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь бидний баптисмын гэрээ ба ариун ёслолын нэг хэсэг юм)

Робэрт Д.Хэйлс “Илүү Христтэй адил Христийн шашинтан байх ньEnsign эсвэл Лиахона 2012 оны 11-р сар, 90–92

Мэрвин Б.Арнолд “Та нар Миний нэрээр юу хийсэн бэ? ” Ensign эсвэл Лиахона 2010 оны 11-р сар

Видео бичлэг: “Ганцаар зогсох зоригтой бай”

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд эдгээр санаануудаас сонго эсвэл өөрөө шинэ санааг бодож олоорой:

  • Нэг залуу эмэгтэйг ариун ёслолын талхны залбирлыг С ба Г 20:77-оос уншихад урь. “[Есүс Христийн] нэрийг өөрсөд дээрээ авна” гэдэг нь юу гэсэн утгатай гэж тэд боддог вэ?

  • Залуу эмэгтэйчүүдээс эцэг эхчүүд нь яагаад өөрийнх нь нэрийг өгөхөөр сонгосныг мэдэх эсэхийг асуу. Тэдний нэр тэдний хэн болох мөн амьдрахын тулд тэдний яаж хичээн чармайж байгаад нь хэрхэн нөлөөлдөг вэ? Есүс Христийн нэрийг өөр дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг вэ? хэмээн тэднээс асуу (С ба Г 20:77-г үзнэ үү). Түүний нэрийг авах нь тэдний хэн болох мөн тэдний амьдрах арга замд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хамтдаа суралц

Дараах бүх үйл ажиллагаа нь Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь залуу эмэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • “Ганцаараа зогсох зоригтой бай” видео бичлэгийг үзүүл. Энэ видео бичлэгт ерөнхийлөгч Монсоны өгсөн гол захиасын талаар залуу эмэгтэйчүүд ямар сэтгэгдэлтэй байна вэ? Видео бичлэгт гардаг өсвөр үеийнхэн Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авсан гэдгээ хэрхэн үзүүлсэн бэ? Залуу эмэгтэйчүүдийг үүнтэй ижил төстэй туршлагаасаа хуваалцахад урь.

  • Ерөнхийлөгч Хэнри Б.Аирингийн хэлсэн дараах үгийг хуваалц: “Бид Түүний нэрийг өөрсөд дээрээ авна хэмээн амладаг. Энэ нь бид өөрсдийгөө Түүнийх хэмээн үзэх ёстой гэсэн үг юм. Бид Түүнийг нэгдүгээрт тавина. Бид өөрсдийн хүсэл болон дэлхийн заадаг зүйлсийг биш харин Түүний хүссэн зүйлийг хүсэх болно” (“Бид нэг байж болохын тулд” Ensign эсвэл Лиахона, 1998 оны 5-р сар). Ангийг гурван бүлэг болгон хуваагаад бүлэг тус бүрээс дараах асуултуудын нэгийг хэлэлцэхийг хүс: Өөрсдийгөө Христийнх хэмээн үзэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид хэрхэн Аврагчийг нэгдүгээрт тавьдаг вэ? Аврагчийн хүссэн зүйлийг хүснэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Бүлгээрээ хэлэлцсэн зүйлээ бүлэг бүрээс нэг эмэгтэйг гарч ангийнхантайгаа хуваалцахад урь.

  • Залуу эмэгтэйчүүдийг Moзая 5-ыг уншаад, “Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг вэ?” мөн “Христийн нэрийг өөрсөд дээрээ авах нь яагаад чухал вэ?” гэх мэт асуултад хариулт олоход урь. Уншсан зүйлийнхээ талаар хуваалцаж мөн Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авсан гэдгээ харуулах хийж болох зүйлсээ жагсаан бичихийг тэднээс хүс.

  • Хэсэг залуу эмэгтэйгээс Хиламан 5:6–8-ыг, харин үлдсэн хэсгээс нь ахлагч Мэрвин Б.Арнолдын “Та нар Миний нэрээр юу хийсэн бэ?” хэлсэн үгийн эхний гурван догол мөрийг уншихыг хүс. Тус бүрийн уншсан зүйлээ нэг нэгэндээ товчхон ярьж өгөхийг тэднээс хүс. Нифай, Лихай, Жеорж Албэрт Смит зэрэг хүмүүсийн нэр эдгээр хүмүүсийг зөв шудрага амьдрахад нь хэрхэн сүнслэгээр нөлөөлсөн бэ? Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна хэмээх бидний гэрээ бидэнд хэрхэн сүнслэгээр нөлөөлдөг вэ? Уг хэлсэн үгийн сүүлийн хоёр догол мөрийг ангиараа хамт уншаад, ахлагч Арнолдын өгсөн уриалгыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэхэд залуу эмэгтэйчүүдийг урь.

  • Ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг хуваалц: “Христэд итгэгч гэдэг нь Христийн нэрийг өөрсөд дээрээ авсан гэсэн үг юм.” Ахлагч Хэйлсийн “ Илүү Христтэй адил Христийн шашинтан байх нь” хэлсэн үгийг хэсэгчлэн залуу эмэгтэйчүүдэд хуваарилан өг. Залуу эмэгтэй бүрээс авсан хэсгээ уншаад, “Христэд итгэгч байна гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэдэг асуултад хариулт олохыг хүс. Тэднээс уншсан зүйлийнхээ талаар хуваалцан, Христэд үнэн итгэгч хэмээн боддог өөрсдийн таньдаг хэн нэгний тухай жишээ татан ярихыг хүс.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг  хүс. Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг болохыг тэд ойлгож мэдэж байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдийг өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авсан гэдгийг үйлдлээрээ харуулж болох арга замуудын талаар тунгаан бодоход урь. Тэднийг дараагийн хичээлүүд дээр туршлагаасаа хуваалцахад урь.

Дараагийн долоо хоногт залуу эмэгтэйчүүдийн сурах зүйлийн талаар тэдэнтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.