Ирээд, Намайг дага
Ариун сүмийн ёслолууд яагаад чухал вэ?


Ариун сүмийн ёслолууд яагаад чухал вэ?

Ариун сүмийн ёслолууд нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд боломжтой байдаг хамгийн агуу адислалууд руу хөтөлдөг. Эдгээр ёслол нь биднийг энэ амьдралын дараа Тэнгэрлэг Эцэг ба гэр бүлийнхэнтэйгээ мөнхөд амьдрахад бэлтгэдэг. Эдгээр нь мөнх бус амьдралын туршид биднийг сүнслэг хүч чадал ба удирдамжаар адисалдаг. Ариун сүмд бид ёслолуудыг хүлээн авах боломжгүй байсан өвөг дээдсийнхээ өмнөөс амин чухал ёслолуудыг хүлээн авч болдог.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ариун сүмийн ёслолууд таны амьдралыг хэрхэн чиглүүлж мөн адисалсан бэ? Эдгээр ёслолд оролцсон нь таныг Тэнгэрлэг Эцэгт хэрхэн илүү ойртуулсан бэ?

Ариун сүмийн ёслолуудтай холбоотой ямар ямар туршлага залуу эмэгтэйчүүдэд байгаа вэ? Тэд нэг нэгэндээ ариун сүмийн ёслолуудын талаар судалж мөн гэрчлэлтэй болоход хэрхэн тусалж чадах вэ?

Та бэлдэж байхдаа эдгээр судар, материалыг залбирч судлаарай. Залуу эмэгтэйчүүдэд ариун сүмийн ёслолыг хүлээн авахуйц зохистой болж оролцоход юу сүнслэгээр нөлөөлөх вэ?

С ба Г 84:19–22 (Санваарын ёслолуудад бурханлаг чанарын хүч оршдог)

С ба Г 109 (Көртландын ариун сүмийн онцгойлон адислах үйл ажиллагаа)

С ба Г 131:1–4 (Хамгийн дээд алдар сууг хүлээн авахын тулд селестиел гэрлэлт хийсэн байх ёстой)

Кэнт Ф.Ричардс, “Бурханлаг чанарын хүч,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 107–110

Toмас С.Монсон, “Ариун сүмийн адислалууд,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–79

Ахлагч Квинтин Л.Күк, “Үндэс ба мөчрүүд,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 63-67

Ариун сүмүүд,Итгэлдээ үнэнч байх нь, (2004), 27–31

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч зааж байхдаа Өөрийнхөө дагалдагчдыг итгэлээр үйлдэж, Түүний заасан үнэний дагуу амьдрахад уриалсан. Тэрээр Өөрийн дагалдагчдыг сайн мэдээний дагуу бүхий л зүрх сэтгэлээрээ амьдраасай хэмээн хүсэж байсан. Та хэрхэн залуу эмэгтэйчүүдийн ариун сүмийн ёслолуудыг ойлгож, тэдгээрт оролцох хүслийг сүнслэгээр урамшуулах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өмнөх долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан туршлагаа хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой.

  • Залуу эмэгтэйчүүдээс ариун сүмд болсон саяхны туршлагаасаа хуваалцахад урь. Тэд тэнд юу мэдэрсэн бэ? Ариун сүмд орсноор тэд ямар адислал хүлээн авсан бэ? Тэд ариун сүмд сүнслэг хүч чадал эсвэл удирдамж хүлээн авсан гэдгээ хэзээ мэдэрсэн бэ?

  • Нэг залуу эмэгтэйгээс ариун сүмийн зургийг барьж зогсохыг хүс. Түүнийг ариун сүмийн ёслолуудаас нэрлэн, эдгээр нь яагаад түүнд чухал болохыг тайлбарлахад урь.

Хамтдаа суралц

Залуу эмэгтэйчүүдийг ариун сүмийн ёслолууд яагаад чухал болохыг ойлгоход дараах бүх үйл ажиллагаа тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Залуу эмэгтэйчүүдийг “Намайг ариун сүмд очиход __________” гэсэн өгүүлбэрийг гүйцээж, хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урь. Тэд өөр ямар ямар хариултыг ахлагч Кэнт Ф.Ричардсын “Бурханлаг чанарын хүч” хэлсэн үгэн дэх сумтай жагсаалтаас мэдэж авч чадах вэ? Тэд уг хэлсэн үгийг судалж, “Яагаад ариун сүмийн ёслолууд чухал вэ?” хэмээх асуултын хариултыг мэдэж авч болно. Ариун сүмд саяхан орсон туршлагаасаа хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Тэд ариун сүмийн ажлаас ямар ямар адислал хүлээн авсан бэ? 

  • Залуу эрэгтэйчүүдийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн “Ариун сүмийн адислалууд” хэмээх үгээс ариун сүмд шүтэн биширснээр ирэх адислалуудыг олж мэдэхэд урь. Ариун сүмд очин, ёслолуудад оролцоход тэдэнд ямар ямар адислал ирж байсан бэ? Ариун сүмийн адислалууд таныг адисалж байсан өөрийн туршлагаас хуваалцаж болно.

  • Ариун сүмийн өмнө зогсож байгаа гэрлэсэн хосын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 120-ийг үзнэ үү). Залуу эмэгтэйчүүдийг Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг хамтдаа уншаад, гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орж байгаа хүмүүст амласан адислалуудыг олж мэдэхэд урь. Энэхүү гэрээнд ороогүй хүмүүс ямар ямар адислал хүлээн авахгүй вэ? Гэрлэлтийн талаарх Их Эзэний бодол дэлхийн үзэл бодлоос юугаараа ялгаатай вэ? Залуу эмэгтэйчүүд ариун сүмийн ёслолуудад оролцсоноор тэдний болон тэдний ирээдүйн гэр бүлийн авах боломжтой адислалуудын талаар гэрчлэлээ хуваалц.

  • Залуу эмэгтэйчүүдэд “Ариун сүм бол гэрэлт цамхаг” видео бичлэгийг үзүүлээд, Мао Тэмийн гэр бүл ариун сүм явахын тулд яагаад тийм агуу золиослол гаргахад бэлэн байсныг асуу. Тэд ариун сүмд орж, адислалуудыг нь авахын тулд ямар золиослол хийсэн бэ? Эсвэл тийм золиослол хийсэн хэн нэгнийг харж байсан уу?

  • Ангийнхныг хоёр бүлэгт хуваарилаад, нэг хэсгийг нь нөгөө хэсгийнхээ нас барсан өвөг дээдэс нь хэмээн төсөөлөхийг хүс. Тэд баптисм хүртээгүй нас барсан ч сүнсний дэлхийд сайн мэдээг хүлээн авсан байна гэж төсөөлөн бодоход урь. Тэднээс амьд байгаа үр удамдаа захиас бичин, нөгөө бүлгийнхээ нэг залуу эмэгтэйд өгөхийг хүс. Ангийн гишүүдээс уг захиасыг чанга уншихыг хүс. Самбар дээр энэ хичээлийн гарчгийг бичээд, ахлагч Ричард Г.Скоттын “Үндэс ба мөчрүүд” хэлсэн үгийн “Гэр бүлийн түүхийн ажлыг хийх техник технологи” хэсгийн 3, 4 дэх догол мөрөөс уншингаа энэ асуултын талаар бодохыг хүс. Тэднийг санаа бодлоосоо хуваалцахыг хүс.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд ариун сүмийн ёслолуудын ач холбогдлыг ойлгож мэдсэн үү? Тэд ямар бодол эсвэл сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

  • Ангийнхаа үйл ажиллагаагаар нас барагсдын өмнөөс баптисм хүртэж болно. Боломжтой бол гэр бүлийнхээ гишүүдийн нэрийг авч явна. Мөн тэд өнөөдөр сурсан зүйлээ ашиглан бусад залуу эмэгтэйг ариун сүм рүү өөрсөдтэйгөө хамт явахад нь дэмжиж болно.

  • Хувийн хөгжил дэвшил номын Ариун журмын эрхэмлэх чанарын 3-р туршлагыг хийж болно.

Дараагийн долоо хоногт залуу эмэгтэйчүүдийн сурах зүйлийн талаар тэдэнтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.